Сурталчилгаа (15)
Хаах

"Хаадын тоглоом" киноны од Эмилиа Кларк фэнүүддээ онцгой бэлэг барьлаа

Монголчууд төдийгүй дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж чадсан "Game of Thrones" буюу "Хаадын тоглоом" цувралын киноны од Эмилиа Кларк (Emilia Clarke) инстагрсам хуудсаараа дамжуулан фенүүддээ гэнэтийн бэлэг барьжээ. Түүний энэ энэ үйлдлийг "Хаадын тоглоом"-ын үзэгчид сайнаар хүлээж авсан цахим ертөнцөд шуугиан тариад байгаа юм. 

"Хаадын тоглоом" киноны од Эмилиа Кларк фэнүүддээ онцгой бэлэг барьлаа

Тэрбээр гурван луугийн дүрстэй шивээснийхээ зургийг өөрийн инстаграм хуудас дэрээ байрлуулсан юм. Эмилиа Кларк зурагныхаа доор "Ээж нь хүүхдүүдээ хэзээ ч мартахгүй" гэж бичсэн нь түүний бүтээсэн "Хаадын тоглоом" цувралын Дейенерис Таргариений дүрийг "луугийн эх" гэж цоллодогтой холбоотой юм. 

"Хаадын тоглоом" цуврал саяхан бол өнгөрсөн телевизийн салбарын шилдэгүүдийг шалгаруулах "Emmy"-ийн шагнал гардуулах ёслол дээрээс "Шилдэг драм цуврал" шагналыг хүртсэн бөгөөд шүтэн бишрэгч нар Эмилиаг ялалтаа тэмдэглэж байна хэмээн үзэж байгаа аж. 

Харин ихэнх хүмүүс тус цувралын сүүлчийн бүлэг гарах гэж байгаа учраас түүнийг салах ёсоо хийж байгаа гэж үзэх болжээ. 

Эмилиа Кларк энэ тухай хэлэхдээ, "Сүүлийн найман жил миний хувьд хамгийн гайхалтай жилүүд байлаа. Би тэр бүх жаргалтай мөчүүдийг санаж байхын тулд энэ шивээсийг хийлгэсэн" гэж мэдэгджээ. 

Эмилиа Кларкын шинэ шивээс

"Хаалын тоглоом" цуврал нь "НВО" телевизийн хамгийн амжилттай яваа цуврал юм. Жүжигчин Эмилиа Кларк 2011 оноос тус цувралын гол дүрүүдийн нэг Дейенерис Таргариенд тоглож эхэлсэн юм. Өдгөө тус цувралын долоон бүлгийн 67 анги үзэгчдийн хүртээл болоод байгаа. "Хаалын тоглоом" сүүлчийн буюу наймдугаар бүлгийн зураг авалт 2018 оны долдугаар сард дууссан бөгөөд 2019 оны хавар нээлтээ хийх төлөвтэй байна. 

Эмилиа Кларкын өмнө нь гурван удаа "Emmy"-ийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналд 2014, 2016, 2017 онуудад нэр дэвшиж байсан ч нэг ч удаа аваагүй аж. Харин энэ жил түүний тоглосон цуврал "Шилдэг драм цуврал", "Шилдэг тусгай эффект", "Шилдэг туслах эрэгтэй жүжигчин", "Шилдэг зураглал" зэрэг төрлүүдэд ялалт байгуулсан юм. 

17
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()