Сурталчилгаа (15)
Хаах

Хойд болон Өмнөд Солонгосын ялгаа

Нэг хэл, нэг соёл, нэг уламжлалтай ард түмэн Хойд болон Өмнөд Солонгос хэмээн хоёр хэсэгт хуваагдсан байдаг нь үнэхээр харамсалтай. Тэд өнөөдөр хүртэл бие биетэйгээ дайсганасаар байгаа. Гэрэл зурагчин Эд Жонес (Ed Jones) нь Хойд, Өмнөд Солонгосын амьдралыг харьцуулсан "Солонгос - Солонгос" фото төслөө танилцуулсан байна. Түүний бүтээл нь хоёр нийгмийн ялгааг товч бөгөөд тодорхой харуулжээ. 

Хойд болон Өмнөд Солонгосын ялгаа

1 Супермаркет

Супермаркет

Сөүл хот дахь "E-mart" супермаркет дотор 35 настай Хон Сун-чо хүүгийн хамт

Пхеньян хот дахь "Бандун" супермаркет дотор 34 настай Хан Ганг Рим охины хамт

2 Буудлагын багш

Буудлагын багш

Сөүл хот дахь "Макдон" буудлагын талбайд ажилладаг 26 настай буудлагын багш Лий Чү Юун

Пхеньян хот дахь "Майри" буудлагын талбайд ажилладаг 33 настай буудлагын багш Ким Су Рион

3 Оюутан

Оюутан

Сөүл хот дахь "Ёнсэй" их сургуулийн мэдээлэл зүйн тэнхимд суралцдаг 21 настай оюутан Женни Лим

Пхеньян хот дахь "Ситэк" их сургуулийн мэдээлэл зүйн тэнхимд суралцдаг 19 настай оюутан Ри Ён Хуа

4 Үйлдвэрийн ажилчин

Үйлдвэрийн ажилчин

Сөүл хот дахь "Spam" лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэрт ажилладаг 49 настай Ким Си-Ён

Вонсан хот дахь цэргийн хүнс бэлдэх үйлдвэрт ажилладаг 27 настай Хон Кум Чу

5

Хоёр Солонгосын хилийн зурвасыг хамгаалдаг Өмнөд Солонгосын хилийн харуулын дэслэгч Ву

Хоёр Солонгосын хилийн зурвасыг хамгаалдаг Хойд Солонгосын ардын армийн дэслэгч Ким

6

Сөүл хотын загварын долоо хоног зохиогдож байгаа "Дун Дэ Мун" загварын ордны өмнө зогсох 10 настай Юн Хэ-ин

Пхеньян хотын есдүгээр бага сургуулийн өмнө зогсох 9 настай Ким Сун Жун Олон улсын хүүхдийн баярын өдрөөр

ХЭРВЭЭ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН ХОЙД СОЛОНГОСЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ ДАРААХ ЛИНКЭЭР ОРЖ ИЖИЛ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ УНШААРАЙ:

~Хойд Солонгосын иргэдийн бодит амьдрал~

~Хойд Солонгосын үнэн төрх~

~Хойд Солонгосын баячууд хэрхэн амьдардаг вэ?~

29
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()