Сурталчилгаа (15)
Хаах

Бидний үнэн гэж итгэдэг сэтгэл зүйн худал ойлголтууд

Сэтгэхүй бол энгийнээр ойлгогдох шинжлэх ухаан хэмээн итгэдэг хүмүүс байдаг. Үнэн хэрэгтээ бидний итгэж үнэмшиж явсан олон зүйл ташаа болох нь бий. Мэргэжлийн бус хүмүүс интернетэд элдвийг бичиж тэр нь бидэнд төгс үнэн юм шиг санагдан ам дамжсаар байдаг. Гэхдээ судалгаа явуулж үзэхэд америкчуудын 44 хувь нь сэтгэцийн өвчтэй хүмүүс бусдад аюултай гэж итгэдэг байна. Үнэн хэрэгтээ тийм биш болохыг нэр хүндтэй эрдэмтэд судалгаагаар тогтоосон байх жишээтэй. Итгэж үнэмшиж болохгүй хэрэггүй найман ийм домог яриаг толилуулж байна.

Бидний үнэн гэж итгэдэг сэтгэл зүйн худал ойлголтууд

1 Эрчүүд Ангаргаас, эмэгтэйчүүд Сугар гаригаас ирсэн

“Эрчүүд Ангаргаас, эмэгтэйчүүд Сугар гарагаас үүдэлтэй” гэдэг ном 1992 онд гарчээ. Энэ нь ердөө нэрнээсээ эхлээд эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр байдгаас үүдэлтэй гэсэн санаа. Гэхдээ судлаачид 13 мянган эрэгтэй эмэгтэй хүнийг 122 зан чанараар нь харьцуулсан судалгаа хийж үзжээ. Үүнээс үзэхэд эсрэг хүйсийн төлөөлөгчдийн дунд хүйсийн ялгаа тун бага болох нь харагдсан байна. Эрчүүд уян зөөлөн, эмэгтэйчүүддээ тусалдаг, математик сэтгэлгээ нь арай илүү байдаг юмсанж.

Үүнээс гадна эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл нь ам дамжсан ярианаас ч илүүтэй гайхамшигтай болох нь судалгаагаар харагджээ. Өөрсдийнхөө ирээдүйн тухай ярихад ч нэг их ялгаа анзаарагдаагүй байна. Эмэгтэйчүүд энэ талаар илүү тодорхой ярьж байж. Судалгаанд оролцогчдоос яг одоо ямар сэтгэгдэл төрж байгааг  нь асуухад нэг их ялгаа харагдаагүй юм. Тэгэхээр эр,эм хүмүүс хоёр өөр гаригаас ирсэн мэт өөр хоорондоо эрс тэс ялгаатай биш ажээ. 

Эрчүүд Ангаргаас, эмэгтэйчүүд Сугар гаригаас ирсэн

2 Нярай хүүхэд эцэг эхийнхээ нүүрний хувирлыг дуурайдаг

Шинэ төрсөн хүүхэд эцэг эхийнхээ инээмсэглэлийн хариуд инээмсэглэлээр хариулдаг уу? Харин аавынхаа өөдөөс хэлээ гаргадаг уу? Магадгүй л юм. Хүүхэд эцэг эхийнхээ нүүрний хувирлыг дуурайдаг гэж олон жилийн туршид бид итгэсээр ирсэн. Гэтэл өнөөдөр эрдэмтэд энэ бол худал гэдэг үр дүнд хүрчээ. 

Шинэ төрсөн хүүхэд заавал эцэг эх гэлтгүй ямар ч хүн байсан насанд хүрэгсдийн хандлагад яг адилхан хариу үйлдэл үзүүлдэг байна. 

Нярай хүүхэд эцэг эхийнхээ нүүрний хувирлыг дуурайдаг

3 Бүх хүн ярилцагчийнхаа санааг уншиж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг

Бид бүгдээрээ харилцаж байгаа хүнийхээ баяртай байна уу, ууртай байна уу гэдгийг амархан ялгаж, нэг л янзаар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг гэж боддог. Гэтэл энэ нь худал болох нь 1970-аад онд нийгмийн харилцаа судлаач Пол Экман (Paul Ekman)-ы судалгаагаар ил болсон байна. Үнэн хэрэгтээ бид хүний зургийг хараад өөр өөрийнхөөрөө хандан, өөрийнхөөрөө үнэлж дүгнэдэг. Тэр ч байтугай хүн янз бүрийн нөхцөл байдалд, өөр өөрөөр хандаж сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлдэг билээ.

Бүх хүн ярилцагчийнхаа санааг уншиж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг

4 Мэргэжилтэн болохын тулд 10.000 цаг хэрэгтэй

Шинжлэх ухааны тухай бичдэг сэтгүүлч Малкольм Гладуэлл (Malcolm Gladwell) ийм яриаг анх түгээсэн юм. Ямар нэг зүйлийн талаар 10 мянган  цаг судалж ойлголттой болоход тэр асуудлаар шинжээчийн түвшинд хүрнэ гэж л дээ. Үнэн хэрэгтээ Гладуэлл номдоо өөр нэг эрдэмтэн Андерс Эрикссон (Anders Ericsson)-ы судалгааг ашиглаж бичсэн юмсанж.

Үнэн хэрэгтээ бол хүн аль нэг 10 мянган цаг судлаад аль нэг асуудлаар шинжээч болох боломжгүй, түүнээс ч илүү их цаг хугацаа хэрэгтэй.

Энэ бүхэн бүхий л цаг үед улам төгөлдөржсөөр байгаа урлаг, өөр бусад салбарт хамаатай.

Мэргэжилтэн болохын тулд 10.000 цаг хэрэгтэй

5 Хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэхэд Моцартыг сонсох хэрэгтэй

Сонгодог хөгжим хүний хөдөлмөрийн бүтээмжид нааштайгаар нөлөөлдөг гэсэн ойлголт байдаг. Үүнийг “Моцартын нөлөө” гэж нэрлэдэг. Үнэн хэрэгтээ энэ нь маргаантай асуудал. Сонгодог хөгжим сонсох нь үнэхээр амралт, ажлын үр дүнд нөлөөлдөг байж болох. Гэхдээ 2011 онд хийсэн судалгаагаар энэ нь тухайн хөгжим хүнд таалагдаж байгаа эсэхээс хамаардаг болохыг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл сонгодог ч юм уу, заавал тодорхой нэг хөгжим тустай, түүнгүй бол нэмэргүй гэсэн үг биш. Хэрэв танд  Америкийн зохиолч Стивен Кинг (Steven King)-ийн аудио ном таалагддаг бол тайвшрах, бүтээмжээ дээшлүүлэхийн тулд түүнийгээ л сонсож ажлаа үр бүтээлтээ хийж чадна.

Хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэхэд Моцартыг сонсох хэрэгтэй

6 Худал хэлж байгаа хүн андашгүй

Худал хэлж байгаа хүн андашгүй, ярьж байгаа хүнээсээ нүдээ буруулж, ердийнхөөсөө илүү сэтгэл нь догдолдог гэсэн яриа бий. Түүнчлэн худал ярьж байгаа хүн нүдээ онийлгодог гэсэн үг ч  байдаг. Эрдэм шинжилгээний судалгаагаар энэ нь батлагдаагүй байна. Мэдээж хүн ярьж эхлэхийнхээ өмнө яриагаа тасалдуулж наашаа анхаарлаа бага төвлөрүүлэх явдал бий. Гэхдээ хүний худал ярьсан эсэхийг  цаг хугацаа л харуулна. Үнэндээ хүн худал ярьж л байлаа ч гэсэн төрх байдал нь нэг их өөрчлөгдөхгүй.  Харин худал ярьж байгаа эсэхийг нь өөр аргаар, өөрөөр хэлбэл түүний ярианд анхаарлаа хандуулж байж л мэд. Үүнийг л эрдэмтэд хамгийн үр ашигтай арга гэдэг юм.

Худал хэлж байгаа хүн андашгүй

7 Роршахын тест сэтгэцийн эмгэгийг тодорхойлно

Хүний санаа бодлыг, ялангуяа сэтгэл хөдлөл, дотоод мөн чанар, хувь хүний зөрчилдөөнийг Швейцарын сэтгэл судлаач Герман Роршах (Hermann Rorschach)-ын тестээр тодорхойлж болно гэж удаан хугацааны туршид итгэсээр ирсэн. Сэтгэл судлаачдын дунд ч ихэд тархсан энэ аргачлал сүүлийн жилүүдэд олон асуулттай тулгарах боллоо.

Герман Роршах сэтгэцийн эмгэгийг тодорхойлох бэхэн толбыг бий болгосон. Үүн дээр байгаа тестүүдийг бөглөснөөр тухайн хүний эрүүл байгаа эсэх, хувь хүний сэтгэхүйн онцлог зэргийг тодорхойлж болно гэж тэр өөрөө үзэж байж. Тухайлбал сарьсан багваахай нь зарим хүний хувьд аймшигт амьтан бол бусдын хувьд зүгээр л нэг амьтан гэж бодогдож бөглөнө.

Сэтгэл судлалын профессор Скотт Лилиенфельд (Scott O. Lilienfeld) хамтрагчидтайгаа хийсэн судалгааныхаа дүнд сонин дүгнэлтэд хүрсэн байна.

Роршахын тестээр судалгаанд оролцогсдын тал хувь нь сэтгэлгээний ямар нэг өөрчлөлт харагдсан бол зургааны нэг хувьд нь сэтгэцийн ямар нэг гажиг илрээгүй байна.

Роршахын тест сэтгэцийн эмгэгийг тодорхойлно

8 Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ямагт аюултай

Сэтгэцийн ямар нэг эмгэгтэй хүмүүс ямагт аюултай, тэд л гэмт хэрэг үйлддэг гэж хэвлэл мэдээллээр бичдэг. Олон нийт ч үүнд нь итгэх нь түгээмэл.

Гэтэл үнэн хэрэгтээ сэтгэцийн өвчинд нэрвэгдэгсдийн 90 хувь нь ямар нэг хүчирхийлэл үйлддэггүй, харин гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь сэтгэцийн ямар нэг асуудалгүй байдгийг нь тогтоожээ.

Үүнйг сэтгэл судлалын профессор Скотт Лилиенфельд өөрийнхөө “Сэтгэцийн талаарх 50 том худал яриа” гэдэг номдоо өгүүлсэн байна.

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг бусдаас ялгагдах таних тэмдэггүй аюултай гэмт хэрэгтнүүд гэж үзсээр ирсэн. Тэгээд ч үнэхээр ийм гажигтай хүмүүсээс зарим нь гэмт хэрэг үйлдэх эрсдэл өндөр гэдгийг мартаж болохгүй.

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ямагт аюултай

19
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()