Таны хувцасыг хэн оёдог вэ?

2018-09-23, 16:54
2,905

2013 онд Бангладешийн нийслэл Дака хотод “Rana Plaza” барилга нурснаас болж хэдээн иргэд амиа алдаж хэдэн мянган хүн бэртэж байсан юм. Тус барилга нь дотроо хэдэн арван оёдлын үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байсан ба барилгын эзэд зардал хэмнэх үүднээс аваарын шат мэтийн наад захын иргэдийн аюулгүй байдал хангах зүйлс суулгаагүйн улмаас ийм хэмжээний хохирол гарч байжээ. Тухайн осол гарсан жилд "Fashion revolution" нэртэй хөдөлгөөн үүссэн бөгөөд тэд эрх нь зөрчигдөж байгаа хэдэн мянган оёдолчид болоод загварын ертөнцийн ажилчдын эрхийг хамгаалахаар үйл ажиллагаа явуулдаг юм. тэд энэ жил "who made my clothes" буюу хэн миний хувцасыг үйлдвэрлэдэг вэ нэртэй аян эхүүлээд байна.

Таны хувцасыг хэн оёдог вэ?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Тус аян нь та бидний хувцасыг үйлдвэрлэхэд ородлцдог иргэдийг яг ямар нөхцөл байдалд ажилладаг болохыг харуулах зорилготой бөгөөд олн хүмүс "i made your clothes" буюу би таны хувцасыг оёсон нэртэй бичиг урдаа барьсан зургаа цахим сүлжээнд оруулах болсон байна.

Дэлхий даяар 75 сая иргэн томоохон брэндүүдийн хувцасыг оёж амьдралаа залгуулдаг бөгөөд тэдний 80 хувь нь 18-35 насны эмэгтэйчүүд байгаа юм. Тэдний олонх нь өдөрт 2-5 ам.долларын цалин авдаг аж. Энэ аян тэдгээр хүмүүст дуу хоолой өгснөөр ажлын нөхцөл байдал нь бага ч болсон сэргэнэ хэмээн тус аяны зохион байгуулагчид үзэж байгаа юм.

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()