Халдварт өвчин үүсгэх хамгийн бохир 7 газар

Гаднаас гэртээ орж ирээд хооллохын өмнө гараа угаах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ өвчин үүсгэгч нян зөвхөн ахуйн эд зүйлээс биш, олон нийтийн газарт ч байж байдаг гэдгийг та мартаж болохгүй юм. Албан газрын гал тогоо, фитнес клуб, ажлын ойролцоох зоогийн газар гэдэг бичил нян үржүүлэгч газар боловч бид үүнийг анзааралгүй, нэг их аюултай зүйл биш гэж бодсоор бүр дасч орхиж. Хаана хамгийн их нян үржиж байдаг юм бэ...

Халдварт өвчин үүсгэх хамгийн бохир 7 газар
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Албан өрөө

Албан өрөө тийм ч цэвэрхэн орчин биш гэдгийг Аризонагийн Их сургуулийн доктор Чарльз Герб (Charles Gerba)-гийн олон удаагийн судалгаа нотолжээ. Энд хамгийн бохир зүйл бол угаалгын өрөөний тосгуур, крант. Эдний араас үзэг, хийн зуух, хөргөгчийн бариул, кофе чанагчийн товчлуур, агааржуулагч ордог байна.

Эдгээр зүйл дээр бохир нян хэвийн хэмжээнээс гурав дахин их хуримтлагддаг гэнэ.

Өөр нэг судалгаагаар ажлын ширээн дээр 10 орчим сая нян байдаг нь ариун цэврийн өрөөний суултуурынхаас 400 дахин их байдаг гэнэ. "Кимберли-Кларк" судалгааны компанийн мэргэжилтнүүд албан газрын  гал зуух, амралтын өрөөнд бүр өвчин үүсгэгч бичил организм байдаг гэжээ.

Албан газрын энэ бүхэн эд материал, аятай тохитой ажиллахад таатай мэт боловч эрүүл мэндийг нэг их сайжруулдаггүй юмсанж. Тэгэхээр хамгийн гол нь ариутгагч бодистой чийгтэй цэвэрлэгээ л сайн хийж байх нь эрсдэлийг бууруулах юм.

Албан өрөө

2 Нисэх буудал

Онгоц бол хамгийн аюулгүй, хурдан, таатай тээврийн хэрэгсэл. Гэхдээ л Финляндын Ноттингемийн их сургууль, Эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд нисэх буудлын бохирдол нь аюултай хэмжээнд байдаг гэж тодорхойлж байна. Судлаачид нисэх буудлын хатуу гадаргатай 90 байрлалаас 10 хувийн виурс илрүүлсэн байна. Бүртгэлийн дэлгэц, урсдаг  шатны  бариул, хүүхэд саатуулах газрын тоглоом, тээш зөөвөрлөдөг дамжлага дээрх нян ариун цэврийн өрөөний тосгуур, суултуурын товчлуурынхаас илүү байдаг гэжээ.

Дамжуулагчийн нягт материал нь агаарт чийг нэвтрүүлдэггүйгээс өмнөх зорчигийн үлдээсэн нян шууд л таны гар дээр наалдана. Гэтэл нян гадаргуу дээр долоо хоног тэсвэрлэдэг зүйл. Тиймээс эрсдэлээс сэргийлэхийн тулд спиртээр ариутгах, эд бүхэнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах л хэрэгтэй дээ.

Нисэх буудал

3 Онгоц

Онгоцны эвхдэг ширээ таатай зүйл авч эрүүл мэндэд таагүй зүйл авчрах нь тун амархан байж мэднэ. Түүний гадаргуу дээрээс  цагаан хорхойн нян илэрч байсан удаатай. 

Дараа нь суудлын арын халаас. Онгоцны агааржуулагчийн нүхнээс мөн л өвчин түгээгч микро организмууд илэрсэн байна.

Иймд онгоцоор зорчихдоо спирт шингээсэн алчууртай орж ширээ, агааржуулагч зэргийг арчиж байхад зүгээр. Эрдэмтэд мөн онгоцны үйлчлэгчийн танд цай, кофе чанаж өгч байгаа ус тийм ч цэвэр аюулгүй зүйл биш болохыг тогтоосон болохоор түүнээс татгалзахад гэмгүй.

Онгоц

4 Худалдааны төв, супермаркет

Долоо хоногийн хүнсний нөөцөө цуглуулах, гэнэтийн шаардлагаар дэлгүүр худалдааны төвөөр ордоггүй хүн байхгүй билээ. Супермаркет, худалдааны төвийн 42 туузан дамжуулагчийг судалсан Мичиганы Их сургуулийн эрдэмтэд эндээс мөөгөнцөр, хөгцийн нян илрүүлсэн байна. Тэгэхээр супермаркетаар үйлчлүүлснийхээ дараа гэртээ ирээд гараа угаахаас гадна, мөнгө хураагчийн дэргэдэх туузан дамжуулагч дээр тавьсан бүтээгдхүүнүүдийнхээ гадаргууг ариутгаж арчиж байх хэрэгтэй болох нь. Танд сонирхуулахад нэг удаагийн гялгар уут ч нэг их цэвэрхэн зүйл биш юм. Хүнсний ногоо, жимс гээд таны худалдан авсан бүтээгдхүүн хэдэн арван бохир гар дамжин байж ирснийг ч бас мартаж болохгүй, сайтар угааж хэрэглэх хэрэгтэй. "BioCote" нян судлалын газрын доктор Ричард Хастингс (Richard Hastings)-ийн хийсэн нэгэн судалгаагаар худалдааны төвийн эдгээр орчинд байгаа нян нийтийн бие засах газрынхтай ижилхэн гэж гаргажээ. Нян агуулж байдаг бас нэг зүйл бол худалдааны төвийн тэргэнцэр, мөнгө хураагч машин юм шүү.

Худалдааны төв, супермаркет

5 Бялдаржуулах төв

Эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрийн очдог газар бол спорт зал, бялдаржуулах төв билээ. Харамсалтай нь эдгээр газруудад өвчин үүсгэгч өчнөөн нян байдаг. Өлгүүр, бохир гутал, биений алчуураас гадна, дасгал хийдэг дэвсгэр дээр нэг биш хүн дасгал хийж байгаа. Дасгал сургуулилтын тоног төхөөрөмжийн бүс бол хүн хүний хөлс шингэсэн зүйл. Тэгээд л гүйлтийн зам, дугуйн гар, дөрөө зэрэг бусад багажууд ямар байх нь ойлгомжтой. Эрүүл мэнддээ хор хөнөөлгүйгээр дасгал сургуулилт хийе гэвэл өөрийн гэсэн дэвсгэр, алчууртай очиж шүршүүрт өөрийн гэсэн улавчтай очих нь дээр.

Бялдаржуулах төв

6 Бассейн

Бассейныг мөн л хамгийн цэвэрхэн газар биш гэж Чарльз Герб үзэж байна. Хүний биеэс ялгарч байгаа шүүрэл ариутгалын хлораминтай нийлээд бассейн үнэрээс авахуулаад тийм ч эрүүүл, таатай газар биш. Энэ нь гүйлгэх, дотор муухайрах, жин хасах зовиур үүсгэх элдэв нян үржих таатай орчин болно доо. Бас бассейны уснаас залгихгүй, бассейнд орохын өмнө болон дараа шүршүүрт орж байх нь өлзийтэй.  

Бассейн

7 Бар, зоогийн газар

Өвчин үүсгэгч нян гэдэг ариун цэврийн өрөөнд л байдаг гэж бүү эндүүр. Та бидний өдрийн цай, оройн хоол идэж, найз нөхөдтэйгээ орж ярицлаж суудаг бар, зоогийн газрууд маш бохир гэдэгт бүү гайхаарай. Хамгийн түрүүнээ хоолны цэс. Үүний нэг хавтгай дөрвөлжин см талбайд 185 мянган нян “амьдарч” байдаг. Уг нь хоол зөөгчид хоолны цэсний хуудас бүрийг ариутгаж арчиж цэвэрлэж байх ёстой хэдий ч манайд ийм хариуцлага бий бил үү.

За тэгээд л жимс, уух юм, хоол ч мөн адил хоолны хордлого болгоход ойрхон шүү. Эдгээр хоол хүнсний 70 хувьд нь хоолны хордлогын нян байдаг юм.

Гал тогоонд ажиллаж байгаа хүмүүс ч мөн адил үүрэг хариуцлагаа нэг их сайн ухамсарлаж, жимсийг резинэн бээлийтэй гараар угаагаад л ариутгасан хутгаар хэрчээд байдаггүй шүү.

Мэргэжилтнүүд мөн хоолны ширээн дээр байдаг, салфеткийн хавчуур, давс, чинжүүний сав, үйлчлэгч дууддаг товчлуур зэргийг тийм ч аюулгүй зүйл биш, тэнд суусан хүн бүр л хүрдэг, харин зоогийн газрынхан тэр бүрийг цэвэрлэж, ариутгаад байдаггүй гэлээ. Зоогийн газарт оройг аятайхан өнгөрүүлэхээр шийдсэн бол яг хооллохын өмнө гараа угааж, бүр ариутгагч бодис хэрэглэхээ мартуузай. Тэгэхдээ сэнсэн хатаагч биш цаасан алчуур хэрэглэх нь дээр. 

Бар, зоогийн газар

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()