Дэлхий ертөнцийн талаар бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Зарим үйл явдлын талаар яагаад телевизээр бага ярьж, олон нийтийн сүлжээнд бага бичиж байна вэ? Тухайлбал “PayPal-ын мафийн тухай”. Яагаад британийн цагдаагийнхан цайны газруудад чихэр тараадаг юм бол. Гордийн зангилааг хэн тайлсан юм? Түүхийн энэ асуултуудын хариу нь амнаас ам дамжин явсаар л байгаа. Ингээд хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн ч маш бага яригддаг үйл явдал баримтуудыг та бүхэнд хүргэе.

Дэлхий ертөнцийн талаар бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

1 Энэтхэгт 45 градус налсан 7 метр чулуу уналгүй байсаар байна

Кришнагийн тосон бөмбөлөг хэмээн алдаршсан энэ нууцлаг сонин зүйл 250 тонн жинтэй ч гулгаад уначихаж мэдэх манхан дээр тогтож байдаг. 1908 онд Мадрасын амбан захирагч Артур Лоли энэ чулууг орчин тойрныхон, барилга байшинд аюултай гээд зайлуулахаар шийдэж. Долоон заанаар татуулсан ч чулууг байрнаас нь хөдөлгөж чадаагүй гэдэг.

Энэтхэгт 45 градус налсан 7 метр чулуу уналгүй байсаар байна

2 Жимс худалдагч нэгэн Фригийн эзэн хаан болж байжээ

Тэгэхэд тус бүр 50 кВт хүчин чадалтай хоёр цахилгаан мотортой, сум шиг хэлбэртэй машин цагт 100 км хурдалж байсан нь түүхэнд үлдэж. Энэ бол цагт 100 км хурдалсан анхны цахилгаан машин юм.

Жимс худалдагч нэгэн Фригийн эзэн хаан болж байжээ

3 “PayPal-гийн гишүүдийн байгуулсан “Мафи I” бол дэлхий дээрх хамгийн амжилттай бүлгэм юм

Цахим тооцооны "PayPal"-ийг үүсгэн байгулсан хүмүүс хожим нь "Tesla", "YouTube", "SpaceX", "LinkedIn", "Yelp", "Founders Fund" гээд өөр олон нэр хүндтэй ам жилттай яваа томоохон корпорациудыг үүсгэн байгуулжээ.

“PayPal-гийн гишүүдийн байгуулсан “Мафи I” бол дэлхий дээрх хамгийн амжилттай бүлгэм юм

4

Домогт өгүүлснээр бол фригийн сүмийн тахилч нь хотод хамгийн түрүүнээ орж ирсэн морьтой хүн Фригийн хүчирхэг хаан болно гэж зөгнөн хэлсэн гэнэ. Тэгтэл Гордий гэдэг тариачин жимс худалдахаар хотод морьтойгоо орж ирснийг хаанаар өргөмжилжээ. Гэхдээ энэ түүх ингээд төгсөхгүй. Гордий өөрийнхөө тэргийг сүмд бэлэглэж түүнийгээ нэг баганаас нь уяад хэн ч үүнийг тайлж чадахгүй гэжээ. Оракула бас энэ зангилааг тайлсан хүн дэлхийг эзэгнэгч болно гэж зөгнөж. Ингээд Македонын Александр Фригийн нийслэлийг эзлээд тэр уяаг тайлсан гэнэ. Домогт өгүүлснээр бол Александр илдээ тавиад, уяаг зүгээр л гараараа тайлсан гэдэг.

5 Корнеллийн их сургуулийн цамхгийн оройд 1997 онд 27 кг хулуу бий болжээ

Төд удалгүй хэн нэгэн хүн наргиа болгож хулууг тэнд тавьсан гэцгээж. Гэхдээ цамхаг 52.7 метр өндөр, тийшээ гарсан шат байхгүй, тэнд хүрэх ямар ч боломжгүй юмсанж. Ингээд тийм том хулууг хүн яаж тийш нь гаргасан бэ гэдэг нь таамаг хэвээр үлдэж. Хоёр дахь сонин тохиолдол нь 2005 онд болж тэндээс диско бөмбөлөг өлгөчихсөн байх нь тэр. Тэр бөмбөлгийг авах гэж зориулалтын уртасгагч цамхагтай өргөгч кран хөлслөхөд их сургууль 20 мянган доллар зарцуулсан гэнэ.

Корнеллийн их сургуулийн цамхгийн оройд 1997 онд 27 кг хулуу бий болжээ

6 Нядалгааны газраас зугтсан үхэр арал дээр ганцаар амьдарч байна

2018 онд Польшийн нядалгааны газарт нэг зэрлэг үхэр иржээ. Ажилчид түүнийг машинд ачих гэж гадаа гаргасан нь л алдаа болсон байна. Үхэр догширч, фермийн эзний гарыг хугалаад, төмөр хашааг дайран гарч зугтаан ойрхон байсан Ниса нууранд сэлсээр 50 метрийн цаана байдаг арал дээр нь гарчээ. Гал сөнөөгчид тийшээ очихоор завиар явсан ч үхэр бас л сэлсээр нөгөө нэг арал дээр нь гарч. Харин нутгийн улстөрч Павел Кукиз “Өөрийнхөө эр зоригоор амьд явах эрхээ олж авсан амьтны хойноос хөөцөлдөөд яахав” гэсэн гэнэ. Үхэр өнөө ч гэсэн тэр арал дээрээ тайван амьдарч байгаа гэнэ.

Нядалгааны газраас зугтсан үхэр арал дээр ганцаар амьдарч байна

7 Зүүн өмнөд Азид усанд шумбадаг “хүн загас” амьдардаг

Зүүн өмнөд Азийн бажау омгийнхон усан дор 60-70 метрийн гүнд амьсгал авалгүйгээр 13 орчим минут болж чаддаг генитэй гэнэ. Энэ бол өлгийнөөс авс хүртлээ бүхий л амьдралаа усан дээр өнгөрүүлдэг цор ганц ард түмэн. Шөнөдөө газар дээр байх өчүүхэн овоохойд унтах ч бусад бүхий л цагаа усан дотор өнгөрүүлдэг хүмүүс.

Зүүн өмнөд Азид усанд шумбадаг “хүн загас” амьдардаг

8 Францын 1555 оны хаан Генрих II-ын хааны хуяг

Энэ бол дэлхий дээрх хамгийн  сайхан хуяг, дуулга гэж болно. Алт, мөнгөн зургаар  чимэглэсэн энэ хуягийг хийх гэж XYI  зууны үеийн янз бүрийн улс орны 20 шилдэг мастер ажилласан гэдэг.

Зургууд  дээр хүмүүс, италийн үлгэр домгийн янз бүрийн амьтдыг дүрсэлсэн бол цээжин дээр нь ромын хуяг дуулгатай  цэрэг, мөрөн дээр нь Аполлоныг товойлгон  дүрсэлж.

Францын 1555 оны хаан Генрих II-ын хааны хуяг

Бүр 1899 онд цагт 100 км хурдалж байж

Ийм хуяг дуулгыг тэр үед байн байн болдог байсан  баяр ёслол, парад жагсаалын үеэр л өмсдөг байсан гэсэн яриа байдаг.

Бүр 1899 онд цагт 100 км хурдалж байж

9 Британийн цагдаа нар зодоон намжаах гэж чихэр тараадаг

Хэргийн учир нь паб, шөнийн цэнгээний газрууд хаах үеэр үйлчлүүлэгчид байнга шуугилдан зодоон үүсгэдэг байна. Гэтэл хүмүүс амандаа чихэр үмхэн хүлхэж байхдаа харьцангуй тайван байдаг гэж баталсныг цагдаа нар ашиглахаар шийджээ. Ингэж чихэр түгээдэг аргыг Канад, Ирланд, Белгийн цагдаа нар бас ашигладаг гэнэ шүү. Сайхан арга байгаа биз.

Британийн цагдаа нар зодоон намжаах гэж чихэр тараадаг

10 Ватиканы Исидор Севильский буюу интернетийг эзэмдэгч гэгээнтэн

Ромын пап Иоанн Павел II 1999 онд гэгээнтэн Исидорыг интернетийг эзэмдэгч гэж нэрлэжээ. 560-636 онд амьдарч байсан Исидор Севильский шинжлэх ухаанд асар их сонирхолтойгоороо нэрд гарсан нэгэн байж. Ийм ч болохоор өөртөө хүн төрөлхтний янз бүрийн салбар хүрээний мэдлэгээс системтэй хуримтлуулж чадсан түүнийг Дундад зууны анхны нэвтэрхий толь гэж нэрлэдэг байна.

Дашрамд өгүүлэхэд Ватикан хамгийн анх 1996 онд Vatican.va сайт нээж интернетийн хэрэглэгч болсон байна. Мөн католикууд алдбан ёсоор “Интернетээс гарахын өмнө залбир” гэдэг хэлц бий.

Ватиканы Исидор Севильский буюу интернетийг эзэмдэгч гэгээнтэн

20
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()