Ердөө 4 жилийн дараа эдгээр мэргэжлүүд алга болно!

"Future of Jobs 2018" хэмээх тооцооллоос харахад ирээдүйд бүх зүйл автомат болж үр дүнд  75 сая ажил, мэргэжил үгүй болох гэнэ. 2022 он гэхэд бидний танил олон мэргэжил үгүй болох ч энэ нь ажилгүйдлийг авчрахгүй, харин ч 130 сая шинэ ажлын байр нээгдэх боломжийг олгох аж. Ингээд ирээдүйд шаардлагагүй болох ажил мэргэжлүүдтэй танилцацгаая.

Ердөө 4 жилийн дараа эдгээр мэргэжлүүд алга болно!

1 Судалгааг хэрхэн хийсэн бэ?

Энэхүү судалгаанд эдийн засагч, нийгэм судлаачид болох Тилл Александер Леопольд (Till Alexander Leopold), Веселина Ратчева (Vesselina Ratcheva) болон Саадия Захиди (Saadia Zahidi) нар оролцжээ. Тэд Швейцарын Олон Улсын Эдийн Засгийн форумын ажилтанууд бөгөөд есөн сарын турш онлайн судалгаа  хийсэн байна.

Судалгаанд том болон жижиг албан байгууллагууд хүртэл оролцжээ. Тэднийг үйлдвэрлэл, санхүүгийн байгууллага, уул уурхай гэх мэтчилэн 12 бүлэгт хуваасан аж. Судалгааг  ДНБ-ий үнэлгээ 70 хувьтай байдаг өндөр хөгжилтэй 20 гаруй орноос авчээ. Энэ нь ойрын дөрвөн жилийн хугацаанд худалдаа, санхүү хэрхэн өөрчлөгдөх талаар судлах боломжийг олгосон юм.

Судалгааг хэрхэн хийсэн бэ?

2 Ямар мэргэжил алга болж, ямар нь солигдох вэ?

Ирээдүйд робот, машинууд хүнийг орлох болно гэж хэлэх нь утгагүй зүйл. Хиймэл ухаан нь хүний тархийг ашиглахгүйгээр аливаа асуудлыг шийдтэлээ тийм ч ухаалаг болоогүй бөгөөд гар ажиллагаа шаардсан нарийн зүйлийг хийж чадахгүй.

Гэхдээ л автоматжуулалт бидний амьдралд хүч түрэн орж ирснээр маш олон зүйл өөрчлөгдөх болно.

Судалгаанаас харахад автомат машинууд мэдээлэл оруулах чадварыг эзэмшиж нарийн бичиг болон нягтлан бодогч нарыг хэсэгчлэн орлох гэнэ. Үүнээс гадна үйлдвэрийн болоод касс, агуулахын нярвын ажлыг хүртэл автомат машин орлож чадна.

Автомат машинууд хайлт, боловсруулалт, мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг хийнэ. Харин компьютер төсөл бичих, удирдах гэх мэт үйл ажиллагааг хэрэгжүүлснээр менежерүүд ажилгүй болох нь ээ.

Ямар мэргэжил алга болж, ямар нь солигдох вэ?

3 Ямар мэргэжил хэрэгцээтэй болох вэ?

2022 он гэхэд дүн шинжилгээний ажилтан, программ хангамжийн ажилтан нэлээд эрэлт хэрэгцээтэй болно. Үүнээс гадна онлайн борлуулалт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтан хэрэгтэй.

Зайлшгүй хүн оролцох хэрэгтэй ажилд нь харилцагч нартай холбоо тогтоох үйлчилгээний ажилтан, маркетинг сурталчилгааны ажилтан, инновацийг нэвтрүүлэгчид багтана.

Эцэст нь бусдадаа техник технологийг хэрхэн ажиллуулах талаар зааж өгөх, томоохон мэдээллийг боловсруулах, үйл ажиллагаа автоматжуулахад хувь нэмэр оруулах ажилчид их эрэлттэй байх болно.

Ямар мэргэжил хэрэгцээтэй болох вэ?

4 Эрэлттэй мэргэжилтэн байхын тулд дараах чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй!

Мэдээж бүтээлч чадвар, аливаад дүн шинжилгээ хийх чадвар, санаачлагтай байдал, гэрээ хэлэлцээр хийх чадвар, аливаад анхааралтай ханддаг байдал, уян хатан байх нь чухал. Хамгийн гол нь сэтгэл санаагаа хянаж, удирдагч болж чадах хэрэгтэй. Үүнээс гадна техник технологийг амархан сурдаг, аналитик сэтгэлгээ сайтай байх нь бас давуу тал болно.

Эрэлттэй мэргэжилтэн байхын тулд дараах чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй!

5 Судалгааны бусад дүгнэлт

Судалгааны үр дүнд хэд хэдэн чухал дүгнэлт гарсан. Үүнд:

  • Дөрвөн технологийн амжилт – өндөр хурдтай ухаалаг утасны интернет, хиймэл ухаан, томоохон мэдээллийг автоматжуулах нь 2018-2022 онд давамгайлна.
  • Судалгаанд оролцогчдын 59 хувь нь 2022 он гэхэд үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа тэс өөр болгон гэдэгтээ итгэлтэй байгаа. Үүнээс шалтгаалаад бараа бүтээгдэхүүний үнэ хүртэл өөрчлөгдөх болно. Мөн тэд ажиллах хүчнээсээ хамаарч байгууллагынхаа байршлыг өөрчлөх тал дээр анхаарал хандуулж байгаа аж.
  • Судалгаанд оролцогч байгууллагуудын 50 хувь нь 2022 он гэхэд бүтэн цагаар ажиллагсдын тоог бууруулах төлөвлөгөөтэй байгаа бол үлдсэн 40 хувь нь ажилчдынхаа тоог нэмэгдүүлж, шинэ албан тушаал гаргахаар зэхэж байгаа аж.
  • Ойрын дөрвөн жилийн дотор бүх ажилтанудаа дахин сургалт явуулах тал дээр судалгаанд оролцогч байгууллагууд анхаарал хандуулах гэнэ. Харин зарим нь хуучин ажилтанууддаа зааж сургахын оронд мэргэжлийн хүмүүсийг авах төлөвлөгөөтэй байгаа аж.

Судалгааны бусад дүгнэлт

Хэрвээ таны ажиллаж буй салбар төдийлөн амжилт олохгүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Өнөөдөр хүн бүр өөрийн боловсрол, хийж буй ажлыг өөрчлөх боломжтой. Хамгийн гол нь та өөрөө хичээж, зориглох хэрэгтэй юм. Та өөрийнхөө хийж чадах зүйлийг олсноор аливаад зөв шийдвэрийг гаргаж чадна.

8
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()