Турк улсад технологийн дэвшлийг харуулсан уралдаан зохиогджээ

2008 оноос хойш Туркийн Истамбул хотод хоёр жил тутам зохион байгуулж уламжлал болсон Ази тивдээ хамгийн томд тооцогдох "Нисэх онгоц болон сансрын технологийн" үзэсгэлэн шоу энэ долоо хоногт нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнгээр дэлхийн нисэх онгоц үйлдвэрлэгч 500 гаруй компани шинэ бүтээлүүдээ олон улсын зах зээлд танилцуулсан байна. Тэгвэл тус үзэсгэлэнгийн үеэр нэгэн итгэмээргүй уралдаан болж өнгөрснийг бид уншигчиддаа хүргэхээр бэлтгэлээ.

Турк улсад технологийн дэвшлийг харуулсан уралдаан зохиогджээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Үзэсгэлэнгийн үеэр "Tesla P100DL", "Aston Martin New Vantage" болон "Lotus Evora GT 430" загварын супер автомашинууд, "Kawasaki H2R" мотоцикл, хувийн "Challenger 605" нисэх онгоц, "Red Bull Formula 1" уралдааны машин болон Туркийн  байлдааны "F-16" нисэх онгоцнууд 400 метрийн зайд уралдсан юм. Тус уралдаан Истамбул хотын олон улсын нисэх буудлын талбайд зохиогдсон аж. 

Хэдийгээр "Red Bull Formula 1" уралдааны машин уралдааныг хошуучилж байсан ч эцсийн эцэст "Kawasaki H2R" мотоцикл хамгийн түрүүнд барианы шугамд хүрсэн юм.

Харин Английн "Formula 1" уралдааны нисгэгч Жейк Деннис (Jack Dennis)-ээр удирдуулсан "Red Bull 1" машин хоёрдугаар байранд оржээ.

Дараа нь Туркийн нисэх хүчний "F-16" онгоц гуравдугаар байрт орсон  бөгөөд "Challenger 605" онгоц түүний дараа оров. Харин бүрэн цахилгаанаар ажилладаг "Tesla P100DL" машин тавдугаарт оржээ.

"Aston Martin New Vantage" машин удаах байранд орсон бол, "Lotus Evora GT 430" хамгийн сүүлд барианд хүрсэн юм. 

Үзүүлэлтүүд

Лотус Evora GT 430

  • Дээд хурд: 315 км / цаг
  • Хөдөлгүүрийн хэмжээ: 3,500 кc
  • Үнэ: 112,500 ам.доллар

Red Bull Formula 1 машин RB14

  • Дээд хурд: 410 км / цаг
  • Хөдөлгүүрийн хэмжээ: 1,600 кc
  • Үнэ: тодорхойгүй

F-16 сөнөөгч онгоц

  • Дээд хурд: 3500 км / цаг
  • Түлхүүр: 27 сая ам.доллар

Үзүүлэлтүүд

Challenger 605 онгоц

  • Дээд хурд: 870 км / цаг
  • Үнэ: 20 сая ам.доллар

Kawasaki Ninja H2R

  • Дээд хурд: 400 км / цаг
  • Хөдөлгүүрийн хэмжээ: 998 кc
  • Шагнал: 42,000 ам.доллар

Tesla P100DL

  • Топ хурд: 350 км / цаг
  • Хөдөлгүүрийн хэмжээ: 998 кc
  • Үнэ: 85,000-110,000 ам.доллар

Aston Martin New Vantage

  • Топ хурд: 315 км / цаг
  • Хөдөлгүүрийн хэмжээ: 4000 кc
  • Үнэ: 120,900 ам.доллар

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()