НАСА-ийн зохион бүтээсэн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг 10 зүйл

2018-09-25, 17:12
8,203

Америкийн нэгдсэн улсын татвар төлөгчдийн олонх нь өөрсдийнх нь татварын мөнгийг НАСА-ийн харь гараг, сансрын уудамд хийх үр дүнгүй судалгаануудаас илүү дэлхий дээр хэрэгтэй зүйлсэд зарцуулах нь зүйтэй хэмээн дургүйцлээ илэрхийлдэг. Шинжлэх ухааны тэдгээр туршилтууд эргээд нийгэмдээ ямар хөрөнгө оруулалт болон орж ирэхийг тэдгээр хүмүүс хараахан мэддэггүй нь харамсалтай. Тооцоогоор НАСА–д оруулсан 7 ам.долларын хөрөнгө оруулалт бүр Америкийн эдийн засагт 14 ам.доллар болон эргэн ирдэг гэжээ. Доорх жагсаалтаас НАСА-ийн үйл ажиллагаа, туршилтын үр дүнд үүсч, одоо бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэх болсон зүйлсийг харж болно. Заримыг нь та яг одоо хэрэглэж байж ч мэдэх юм.

НАСА-ийн зохион бүтээсэн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг 10 зүйл

1 Улавч

Сар руу хөөрөх сансрын нисгэгчдэд зориулж НАСА–гийн зохион бүтээсэн сансрын хувцасны гутлын улавчтай технологи нь пүүз үйлдвэрлэлийг цоо шинэ түвшинд авчирчээ. НАСА–гийн резин цутгаж хийдэг энэхүү технологи нь улавчийг гутландаа тааруулах ажлыг маш амар хялбар болгоод зогсохгүй хөлийг маш сайн хамгаалдаг байна. НАСА-гийн инженер Фрэнк Руди (Frank Rudy) энэхүү нээлтийг пүүзний үйлдвэрлэлд оруулснаар "Nike Air" цоо шинэ төрлийн пүүз гаргажээ. Сансрын нисгэгчийг саран дээр аюулгүй аваачсан мөн энгийн иргэдийг илүү тухтай алхахад нь тус хүргэсэн шинжлэх ухаанд талархъя.

Улавч

2 Гар утасны камер

Мэдээлэл технологийн эринд хаана ч явсан зураг авч, бичлэг хийх чадамжтай халаасанд багтахуйц камер нь бидний энгийн хэрэглээ болсон билээ. Тэгвэл, гар утасны камерыг зохион бүтээснийх нь төлөө бид НАСА-д баярлах хэрэгтэйг хэлэх нь зүйтэй. 

Анхны дижитал камерын загварыг 1960-аад онд НАСА–гийн инженер Южин Лалли (Eugene Lally) гаргасан бөгөөд 1990-ээд онд тэрхүү санааг сайжруулан илүү жижиг хэмжээтэй камерыг зохион бүтээжээ. Мөн зургийн чанар сайжирч, зайны хэрэглээ ч уртассан байна. Энэ нээлт нь тун удалгүй компьютерын камер, эмнэлгийн шинжилгээний аппарат зэргээр дамжин өнөөгийн биднийг хүссэн үедээ селфи хийх боломжийг олгосон гар утасны камер болон хөгжсөн юм.

Гар утасны камер

3 Нярайн хоол

Нялх үрээ хооллоно гэдэг тун хэцүү ажил. Гэхдээ сансрын нисгэгчдийн сансарт хооллох  нь тэрнээс ч дутахгүй хүнд юм. Тиймээс НАСА нисгэгчиддээ тохирох хоол тэжээлийн бүтээгдэхүүнийг хийлгэхээр хүнсний технологич, инженерүүдийг ажиллуулжээ. Ийнхүү эрдэмтэд замагны хэрэглээг судлах явцдаа эхийн сүүний найрлагад байдаг хоёр төрлийн тосны хүчлийг олж илрүүлжээ. Энэхүү нээлтийг нярайн хоолонд ашигласнаар дутуу төрсөн, тэжээлийн дутагдалтай нярайг хурдан тэнхрэхэд нь тусална гэдгийг ч мөн тогтоосон байна. Өнөөдөр бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нярайн хоолны найрлагад "DHA" болон "ARA" гэж байвал сансрын нисгэгчдийнхтэй ижил бүтээгдэхүүнээр хооллож байна гэж ойлгож болох нь.

Нярайн хоол

4 Хиймэл эрхтнүүд

Хиймэл эрхтэн хийх нь олон зууны өмнөөс үүдэлтэй ч өнөө үед хиймэл эрхтнүүд илүү боловсронгуй, боломжийн үнэтэй байгаад бид НАСА-д талархах хэрэгтэй. 20-р зууны эхэнд хиймэл эрхтнийг хуванцар болон резинийг цутгах маягаар хийдэг байсан бөгөөд энэ нь хэт болхи бөгөөд биедээ тээж явахад хүнд, таарамжгүй байдаг байж.

Харин НАСА болон Харшбергерийн хиймэл эрхтний төв хамтарч  судалгаа, туршилтын ажлуудаараа дамжуулан эхлээд хиймэл гар, хөлийг гарган авсан байна. Хиймэл эрхтний жинг багасгаж, биед таарч тохирохуйц болгон, үнийг бууруулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлжээ. Энэхүү хамтын ажиллагаа энэ салбарт маш том алхам болсон билээ.

Хиймэл эрхтнүүд

5 Агшиж, сунадаг порлон

Энэ нь сансрын нисгэгчдийн нуруу, өгзгийг хамгаалахад зориулагдсан энгийн нээлт байсан юм. Харин одоо бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энэхүү порлоныг НАСА анх зохион бүтээж байсан гэхээр та ч мөн гайхаж байгаа байх.

1969  онд энэхүү нээлтийн дараа, зохион бүтээгч Чарльз Ёост (Charles Yost) худалдааны чиглэлээр өөрийн бүтээгдэхүүнээ хөгжүүлж эхэлсэн байна. Тэр өөрийн нээлтийг улам сайжруулж, эмнэлгийн орноос эхлээд мотоциклийн хамгаалалтын малгайд хүртэл ашиглагдахуйц болгожээ.

Агшиж, сунадаг порлон

6 Залуурт удирдлага

Видео тоглоомын эрин үеэс өмнө энэхүү залуурт удирдлага нь Америкийн армид онгоцыг газардуулахад ашиглагддаг байжээ. Тухайн үед тоглоомд ашиглахад дэндүү том, дуу чимээ ихтэй байсан нь мэдээж. Гэхдээ одоо ч сансрын хөлгүүдэд энэ төрлийн залуурт хөдөлгүүрийг ашигладаг юм. Харин 1969 онд анх "Sega" компани өөрийн тоглоомнууддаа энэ төрлийн залуурт удирдлагыг анх ашиглаж, танилцуулжээ. Энэхүү удирдлагын тусламжтай тоглогч дөрвөн тийш чөлөөтэй явж, хүссэн үедээ довтлох боломжтой болсон билээ.

Залуурт удирдлага

7 Сонсголын аппарат

Адам Кисаяа (Adam Kissiah) бол НАСА–гийн алдарт инженерүүдийн нэг бөгөөд эмнэлэг, анагаах ухааны мэргэжлээр төгсөөгүй ч, хэдэн сая сонсголгүй хүмүүст туслах сонсголын аппаратыг өөрийн инженер сэтгэглгээгээр зохион бүтээсэн байна.

Сонсголын аппарат

8 Үл үзэгдэх, шүд тэгшлэгч

Сансарт нисэхэд зөв материалын хэрэглээ маш чухал. НАСА-гийн эрдэмтэд маш их цагийг материал хөгжүүлэлт дээр зарцуулдаг бөгөөд түүний үр дүнд л нисгэгчид олон бэрхшээл саадыг даван туулж чаддаг байна. Ийнхүү үр дүнд нь НАСА-ийн эрдэмтдийн нээсэн материалуудын нэг бол тунгалаг хөнгөн цагааны исэл юм. 1986 оноос энэхүү материалыг амны хөндийн эрүүл мэндэд хэрэглэж ирсэн бөгөөд тунгалаг материал нь шүдний аппарат зүүхээс ичдэг хүмүүст маш хэрэгцээтэй нээлт болж чаджээ.

Үл үзэгдэх, шүд тэгшлэгч

9 Хиймэл дагуулын зурагт

Өнөөгийн хүүхэд залуус зурагт үзэхийн тулд антеныг зөв байрлуулах гэж хэсэг “ноцолддог” байсан талаар бараг мэдэхгүй биз. Бидний амьдралын хэмнэлд шууд нөлөө үзүүлсэн НАСА-ийн нээлтийн нэг нь утасгүй холбоо, ялангуяа сансрын кабелын холбоо юм.

1950, 1960 – аад оны үед хиймэл дагуулын телевизийг хэд хэдэн удаа туршсаны дараа НАСА "AT&T" компанид телевизийн тавган хүлээн авагчийг худалдаалж эхлэхэд нь тусалсан байна. Үүнээс хойш дүрс, дууны чанарыг нь сайжруулах тал дээр НАСА хамтран ажиллах болсон юм.

Хиймэл дагуулын зурагт

10 Усанд сэлэлтийн хувцас

2004 оны олимпын дараа "НАСА" болон усны хувцас үйлдвэрлэдэг "Speedo" компаниудын хамтын ажиллагаагаа эхэлсэн юм. Хачин сонсогдож магадгүй ч ардаа том шалтгаантайгаар энэхүү ажиллагааг эхлүүлжээ. Усанд сэлэлтийн тамирчдын хурдаа нэмэх нэг арга нь даралтыг багасгах байсан бөгөөд НАСА –ийн судлаачид энэ талаар маш сайн тусалж чадах байв. Тиймдээ ч LZR хэмээх усан сэлэлтийн тамирчдад зориулсан усны хувцсыг хамтран зохион бүтээжээ. Туршилтаар энэхүү хувцасны тусламжтайгаар усны даралтыг энгийнээс 24 хувиар бууруулж чадаж байгаа нь тогтоогдсон байна. Их биш сонсогдож магадгүй ч тэмцээний үеэр 1 секунд ч үнэтэй байдаг тамирчдын хувьд маш том нээлт юм.

Зөвхөн 2008 онд гэхэд л дээрх хувцсыг өмсөж уралдсан тамирчид дэлхийн 13 рекордыг шинэчлэн тогтоосон байдаг.

Усанд сэлэлтийн хувцас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()