Ургамлын тосны ашиг тус

Ургамлын тос нь гэрийн эзэгтэй гэр бүрийн гал тогоонд байдаг хүнсний бүтээгдэхүүний нэг билээ. Түүний хэрэглээ хязгааргүй их бөгөөд та хуурга хийх, салат амтлах, гуриланд хийх гэх мэтээр гал тогоондоо хүссэнээрээ хэрэглэдэг. Гэтэл ургамлын тос зөвхөн гал тогооны хэрэглээнд төдийгүй ахуйн хэрэглээнд ч хэрэгтэй юм байна шүү.

Ургамлын тосны ашиг тус
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Зөөлөн бяслагийг үрэх

Зөөлөн бяслагийг үрэхэд нэлээд асуудал тулгардаг. Учир нь тэрээр зүгээр л үрэгч дээр наалдаад үлддэг. Энэ тохиолдолд үрэгчээ ургамлын тосоор тослоход л хангалттай. Бяслаг тосон дээр гулгаж, үрэгч дээр наалдах зүйл үлдэхгүй.

Зөөлөн бяслагийг үрэх

2 Сонгины үнэрийг хэрхэн арилгах вэ?

Сармис эсвэл сонгинотой хоол хийсний дараа гамбанзан дээр үнэр нь үлдэж, хичнээн угаасан ч арилдаггүй. Энэ тохиолдолд ганбанзаа тостой салфеткагаар арчаад угаахад болно.

Сонгины үнэрийг хэрхэн арилгах вэ?

3 Савны наалтыг хэрхэн хуулах вэ?

Шилэн савнаас наалтыг нь хуулах гэтэл хуурахгүй үе гардаг. Эхлээд наана байгаа цаасыг нь хуулаад харин дараа нь цавуутай хэсгийг нь ургамлын тос шингээсэн цаасаар арчаарай. Хэрвээ энэ туслаагүй бол тосондоо бага зэрэг хүнсний сода хийхэд хангалттай.

Савны наалтыг хэрхэн хуулах вэ?

4 Ургамлын тосны тусламжтайгаар хэрхэн нүүрнийхээ будгийг арилгах вэ?

Ургамлын тос нь нүүрний будаг арилгагчийг гайхалтайгаар орлож чадна. Үүний тулд нүүр цэвэрлэгч хөвөн дээр хэдэн дусал ургамлын тосыг дусаахад л болно. Будгаа арилгасныхаа дараа үлдсэн тосоо цэвэрхэн усаар угаана.

Ургамлын тосны тусламжтайгаар хэрхэн нүүрнийхээ будгийг арилгах вэ?

5 Тавилгыг хэрхэн өнгөлөх вэ?

Хэрвээ тавилган дээр тань ямар нэгэн толбо, зурагдсан зүйл байвал жамц давсыг даавуунд ороож тавилгаа үрээд, дээрээс нь тос шингээсэн даавуугаар арчина.

Тавилгыг хэрхэн өнгөлөх вэ?

6 Гуталныхаа зураасыг хэрхэн арилгах вэ?

Арьсан гутлан дээр цагаан зураас татах нь энгийн үзэгдэл бөгөөд үүнд төдийлөн онцгой арчилгаа шаардагддаггүй байна. Та зүгээр л даавуунд шингээсэн ургамлын тосоор гутлаа арчихад гутал тань шинэ мэт харагдах болно.

Гуталныхаа зураасыг хэрхэн арилгах вэ?

7 Угаалгын өрөө, гал тогооны өрөөний усны цоргоны өнгөрийг цэвэрлэх

Төрөл бүрийн угаалтгын нунтаг ашиглаж байснаас даавуунд шингээсэн ургамлын тосоор усны цоргоо арчихад л хангалттай. Хачирхалтай сонсогдож байгаа ч туршаад үзээрэй.

Угаалгын өрөө, гал тогооны өрөөний  усны цоргоны өнгөрийг цэвэрлэх

15
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()