Энэтхэг улсын тухай бидний төсөөлж ч байгаагүй зүйлс

Энэтхэгээр аялах талаар сонсоход л бохирдол, ядуурал санаанд ордог. Гэвч бодит байдал дээр огт тийм биш ажээ. Гайхамшигтай мэргэн ухаан, агуу түүх, эртний хот, өрнийн соёл, үзэсгэлэнт байгалийн эх нутаг бол Энэтхэг улс юм. Энэтхэг улсаас агуу соёл иргэншил, тоо, шатар, агаарын теннис гээд олон гайхалтай зүйлс эхлэлтэй билээ. Жил бүр Таж Махалаас гадна энэ улсын өөр олон зүйлд татагдан ирэх жуулчдын тоо өндөр байдаг юм. Манай улсын оюун санааны хөрш гэгдэх Энэтхэг улсын сэтгэл татам зүйлсийг бид уншигчдадаа танилцуулахаар бэлтгэлээ. Хүлээн авна уу.

Энэтхэг улсын тухай бидний төсөөлж ч байгаагүй зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Гүн өнгөнүүд

Энэтхэг бол 400 мянган үндэстэн угсаатан зэрэгцэн амьдардаг олон үндэстний улс бөгөөд хүн амын ихэнхийг залуус эзэлдэг. Хүн амын тал нь 25-аас доош насныхан бөгөөд 2/3 нь 35 хүртэлх насныхан байдаг аж. Мөн улс дотроо 21 хэлээр ярихыг хуульчилсан байдаг авч ойролцоогоор 1600 хэл бий гэж тогтоожээ.

Эрчүүд нь жийнс, футболк өмсөж байхад эмэгтэйчүүд нь сари өмсдөг. Харин настай хүмүүс нь ланжи хэмээх урт даавуугаар биеэ ороож хувцасладаг. Тиймээс ч та хашаа харна өнгө алагласан цоглог хүмүүс таныг угтан авах болно. Мөн нутгийн хүмүүс маш найрсаг, нээлттэй, зочломтгой хүмүүс шүү.

Гүн өнгөнүүд

2 Амьтад, ургамлын сонирхолтой зохицлууд

Жуулчид Энэтхэгт очихдоо заан үзнэ гэж найддаг. Гэвч заан бол баян хүмүүс л авах боломжтой үнэтэй амьтан ажээ. Харин тэмээ нь боломжийн үнэтэй. 

Энэтхэгчүүд үхрийг гүн хүндэтгэх бөгөөд тэднийг Дели гэх мэт том хотуудын дотор тайван алхаад явахтай олон таарна. Тэр ч бүү хэл ихэнх мужуудад үхэр албал шийтгэлтэй байхаар хуульчилжээ. Мөн энэ улсад сонирхолтой, өвөрмөц амьтан ургамлууд цогцолсон байдаг бөгөөд тэндхийн цэцгийн 1/3 –ийг та дэлхийн өөр хаанаас ч олж харахгүй.

Амьтад, ургамлын сонирхолтой зохицлууд

3 Тээврийн хэрэгсэл

Энд замын хөдөлгөөний ямар ч дүрэмгүй учраас болгоомжтой байх хэрэгтэй. Гэхдээ Хонк хэмээх унаатай явж байгаа үед аялал тань илүү хурдан, амар хялбар болно. Мөн тээврийн хэрэгслийн тав тух шууд үнээсээ хамааралтай байдаг. Хэрвээ та тансаг зэрэглэлийн унаанд сууж үзэхийг хүсвэл Махаражас хурдны галт тэргийг сонгоорой. Энэ нь Азидаа хамгийн тансаг галт тэрэгт тооцогддог ажээ.

Тээврийн хэрэгсэл

4 Үзэж харах зүйлс

Мумбай бол Энэтхэгийн хамгийн ядуу бас баян хот юм. Энд ядуусын хороолол болон тэнгэр баганадсан барилгуудыг зэрэг харах боломжтой. Харин Жайпурт дэлхийн хамгийн том нарны цаг бий. Алдартай сүмүүд болон 300,000 гаруй хийдүүд энэ улсад бий. 30 жилийн турш 20,000 ажилчны хүч чадлаар боссон Таж Махалыг мөн яахан мартаж болох билээ.

Үзэж харах зүйлс

5 Хоол

Энэтхэгчүүд халуун ногоо ихтэй хоол иддэг. Хэрвээ та тэднээс хоолондоо халуун ногоо бага хийхийг хүсвэл тэд турмерик гэх мэт өөр төрлийн амттай хоол өгнө.

Ихэнх иргэд нь цагаан хоолтнууд байдаг учраас та хаа ч явсан чанартай ногоо худалдан авах боломжтой. Энэтхэгт та хамгийн бүдүүн, нарийн, том, жижиг, улаан, шар, ногоон гадилыг идэж үзнэ. Хэрвээ та манго жимсэнд дуртай бол Дели хотын манго фестивальд очиж үзээрэй.

Мөн Энэтхэгийн зарим газарт шавар болон навчийг аяганы оронд хэрэглэдэг. Энэ нь байгальд ээлтэйгээс гадна хуванцар болон шаазангаас хямд өртөгтэй байдаг ажээ.

Хоол

6 Амтат ундаа

Энэтхэгт архи, согтууруулах ундааны зүйлс олоход хэцүү байдаг ч лонхтой усыг та хаанаас бол хаанаас авч болно. Хэдий архи худалдахыг улс даяар албан ёсоор хориглодоггүй ч зарим мужуудад архи хэрэглэхийг зөвшөөрдөггүй юм. Гэхдээ энэ нь мэдээж сайны тэмдэг. Та хаана ч архи уусан муухай хүнтэй таарахгүй гэсэн үг.

Амтат ундаа

7 Анагаах ухаан

Энэтхэг нь Аюурведа (Ayurveda) хэмээх уламжлалт анагаах ухаан эх орон билээ. Аюурведа бол зүгээр нэг анагаах ухаан биш бөгөөд бүхэл бүтэн философи юм. Зарим жуулчид Энэтхэгт зөвхөн энэ эмчилгээнд орох гэж ирдэг. Дээрх эмчилгээг тос, ургамал, шүүс, иллэг болон эмийн ургамал ашиглан хийдэг. Таны бие өвдөөгүй байсан ч урьдчилан сэргийлэх үзлэгт мөн ороход илүүдэхгүй.

Энэтхэг эмэгтэйчүүдийн үс, арьсыг харахад л Аюурведагийн чухлыг та ойлгох болно.

Анагаах ухаан

8 Нүд баясгах үзүүлбэрүүд

Энэтхэгийн соёлын нэг хэсэг болсон бүжгийн хөдөлгөөн бүр нь хүн амьтан, байгаль болон сэтгэл хөдлөл гээд олон зүйлийг илэрхийлдэг. Мөн залгамж халаа том байр суурь эзлэх бөгөөд 5000 жилийн настай Баратанатям нэртэй бүжиг байдаг ажээ.

Мөн эрчүүдийн уран хийцтэй хувцас, нүүр будалттайгаар хийдэг Катакали хэмээх бүжгийг заавал үзэж сонирхоорой.

Нүд баясгах үзүүлбэрүүд

9 Бясалгал хийх хамгийн тохиромжтой газар

Энэтхэг рүү маш олон хүн амьдралын утга учрыг хайхаар явдаг. Зуун зууны дараа ч хүмүүс Энэтхэгт эв эетэй амьдрал, уучлал өршөөлийг суралцахаар очсоор байх болно. Хэрвээ та оюун санааныхаа хувьд гэгээрч, бясалгал хийхийг хүсвэл та чухам ийшээ л ирэх хэрэгтэй.

Бясалгал хийх хамгийн тохиромжтой газар

10 Арлууд болон живсэн хөлгүүд

Энэтхэгийн Гоа эргийн ойролцоо найман арал байх бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид энд цугладаг. Энэтхэгийн хэдэн мянган жилийн түүхэнд тэнд мянга мянган хөлөг онгоц живжээ. Ихэнх нь Араб, Португалийн усан онгоц байх бөгөөд судлагдаагүй хөлгүүд ч олон бий.

Гэхдээ хайгуул хийхгүй, далайн эрэг дээр, биеэ наран шаран хэвтэхийг илүүд үздэг хүмүүст ч Энэтхэг орон таалагдана. Учир нь Рио, Ибиза, Австралийн эргүүд шиг үзэсгэлэнт далайн эргүүд Энэтхэгт олон байх бөгөөд усны температур жилийн турш +26 градусаас буурдаггүй байна.

Арлууд болон живсэн хөлгүүд

11 Эртний соёл иргэншлийн өлгий нутаг

Дэлхийн болоод хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд дурлагсдын хувьд энэ орон мөн л диваажин юм. Хампи хэмээх газарт хүн төрөлхтний түүхийг өгүүлэх эртний хот, ордон, сүм, барилгын тууриад хадгалагдан үлдсэн байдаг.

Эртний соёл иргэншлийн өлгий нутаг

12 “Үгүй гэвэл тийм гэсэн үг” болон бусад хачирхалтай зүйлс...

  • Хэрвээ та Энэтхэгт хэн нэгнээс асуулт асуухад тэр хүн толгой сэгсэрвэл энэ нь үгүй бус тийм гэсэн үг.
  • Өдрийн халуунаас болж энд хүмүүс өглөө эрт буюу 5-6 цагийн хооронд босдог.  
  • Тус улсын хойд хэсгийн хүмүүс чинээлэг гэр бүлүүд нь ч ялгаагүй газар хооллодог. Сонирхолтой нь сандал, ширээг юм хадгалахад зориулан ашигладаг ажээ.  
  • Сайн уу гээд гар барих эсвэл мөнгийг үргэлж баруун гараараа өгдөг. Зүүн гарыг бохир гэж үздэг бөгөөд хэрвээ та Энэтхэг хүнтэй зүүн гараараа гар баривал өөрийг нь доромжилж байна гэж үзнэ.
  • Гудамжинд явж байхад тань хэн нэгэн хүрвэл битгий гайхаарай. 
  • Энэтхэгчүүд чинээлэг биш байлаа ч хурим найрыг өргөн дэлгэр, тансаг тэмдэглэдэг. Шинэхэн хосууд ойр дотнын хүмүүсээсээ гадна дөнгөж танилцсан жуулчныг ч хуримандаа урих нь энгийн үзэгдэл. Нэг хуримд ойролцоогоор 300-1500 зочид очдог ажээ.

“Үгүй гэвэл тийм гэсэн үг” болон бусад хачирхалтай зүйлс...

13 Эдгээрийг мөн мэдэж байхад илүүдэхгүй:

Энэтхэг төвийн халаалт гэж байдаггүй бөгөөд гурван одтой зочид буудлууд халуун усны бойлууртай байдаг. Харин түүнээс хямд газруудад халуун усаа гараараа гоожуулдаг.

Энэтхэгчүүд бохир байдаг гэдэг нийтлэг үзэл худлаа бөгөөд ихэнх байшингууд нь маш цэвэрхэн. Гэвч ус зайлуулах шугам байхгүйн улмаас гудамж бохир байх нь энгийн үзэгдэл. Мөн жижиг хотуудад харсан зүйл тань том хотоод тэс өөр байх нь энгийн зүйл гэдгийг санаж байх хэрэгтэй.

Эдгээрийг мөн мэдэж байхад илүүдэхгүй:

14 Баярлаж, талархахаа мартав аа...

Кафе, ресторанд нийт тооцооныхоо 3-10 хувьтай тэнцэх гар цайлгах мөнгө өгөх нь хэвийн байдаг. Мөн гудамжинд хүүхдүүдэд амттан, зоос болон бага хэмжээний мөнгө өгвөл баярлана. Зарим жуулчид зочид буудал, кафен үйлчлэгчид зочломтгой бус байдаг хэмээн дургүйцдэг. Энэтхэгт хүмүүс амьдрахын тулд маш их ажиллах шаардлагатай байдаг нь тэдний ааш занд нөлөөлдөг нь харамсалтай. Гэхдээ нутгийн хүмүүс гаднын жуулчдад хэзээд дуртай байдаг юм.

Баярлаж, талархахаа мартав аа...

15 Кино урлаг

Энэтхэгчүүд маш авьяаслаг хүмүүс. Жил бүр 1600 гаруй шинэ кинонууд гарч байдаг бөгөөд 90-ээс дээш тооны улсад энэтхэг кинонууд гарч, алдарт хүрдэг байна.

Кино урлаг

16 Хямд өртөг

Интернэтийн үйлчилгээ Энэтхэгт маш хямд байдаг болохоор дураараа олон зураг авч, маш өндөр хурдаар сошиалцахим хуудасны хаягтаа хоол ойролцоогоор 1 ам.доллар, аяга цай 20 цент гэх мэт дэлхийн бусад газруудтай харьцуулахад хоол хямд байдаг ажээ. Мөн ихэнх хүмүүс нь англи хэлтэй учраас ойлголцохгүй гэх зовлон бараг л тохиохгүй.

Хямд өртөг

17 Ямар газраар аялах вэ?

Ямар төрлийн аялалд явахыг хүсэж байгаагаасаа шалтгаалаад доорх мужуудаас сонгоорой:

  • Усанд сэлэх, загасчлах, шумбах— Гэгээн Жорж арал
  • Живсэн хөлгүүдийг үзэхээр шумбах — Грэнд арал
  • Усан доорх баялаг ертөнцийг үзэх — Нетрани арал
  • Эмчилгээ, Аюурведа (Ayurveda) — Керала муж
  • Спа — Гоа арлын өмнөд хэсэг
  • Үдэшлэг, клуб — Гоа арлын хойд хэсэг
  • Сайхан далайн эргүүд — Энэтхэгийн баруун эрэг, Гоа арал
  • Түүх — Дели хот

Хэрвээ та хүндрэл бэрхшээлээс айлгүй, адал явдалтай нүүр тулж, мартагдахааргүй дурсамж бүтээхийг хүсвэл ачаагаа баглаад, тийзээ захиалаад Энэтхэг рүү яараарай.

Ямар газраар аялах вэ?

41
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()