Хэрхэн өөртөө таарсан төгс жинсэн өмд сонгох вэ?

2018-10-01, 15:19
6,086

Жинсэн өмд олон төрөл байдаг болохоор заримдаа өөрт тохирсон төгс өмд сонгоход хэцүү байдаг. Дэлгүүр хэсэж явахдаа бид өмсөж үзээд л авчихдаг болохоор бэлхүүсний тойрог, биед хэрхэн суух ёстой гэх зэрэгт анхаараад байдаггүй. Харин онлайн дэлгүүрээс худалдан авахад энэ талаарх мэдлэг чухал байдаг. Доорх нийтлэлээс өөрийнхөө биеийн хэлбэрт төгс тохирох жинсийг хэрхэн сонгохыг мэдээд аваарай.

Хэрхэн өөртөө таарсан төгс жинсэн өмд сонгох вэ?

1 Суудлын өндөр

  • Өндөр суудалтайХүйсний нүхнээс дээгүүр суудалтай жинсийг өндөр суудалтай гэдэг. Ийм өмд бариу байх шаардлагагүй бөгөөд 80, 90-ээд онд трэнд болж байгаад 2010 оноос эхлэн ахин эргэж ирсэн. Богино цамц болон сул футболктой өмсөхөд дэгжин харагдах ба өмссөн үед хөл урт, бие өндөр харагддаг. Өндөр суудалтай, сул жинс өмсвөл хэвлийн илүүдэл жин халхлагддаг юм шүү.
  • Энгийн  (оригинал) суудалтай: Хүйсний нүхээр татсан өндөртэй жинснүүд өндөр суудалтай өмдтэй адилавтар харагддаг. Өндөр суудалтай жинстэй ижилхэн хувцаснуудтай хослуулан өмсөж болно. Намар болон хавар эрт шоотой зузаавтар цамц, свитер, битүү энгэртэй цамцтай зохидог. Харин зундаа нимгэн цамц, сонгодог цагаан футболктой хослуулаарай.
  • Дундын буюу ердийн суудалтайХүйсний нүхнээс бага зэрэг доогуур өндөртэй бол дундын суудалтай жинс юм. Хэрвээ зөв сонговол янз бүрийн биеийн хэлбэрт зохидог. Бомбер хүрэм, сонгодог жинсэн хүрэмтэй сайхан хослуулж өмсөөрэй.
  • Богино суудалтайБогино суудалтай жинс хавтгай хэвлийтэй охидод илүү гоё харагддаг. 2000 оны эхээр ийм төрлийн жинсийг бариу футболктой хослуулж өмсдөг байсан. Өнөөдөр ингэж өмсөх нь мэдрэмжгүй мэт санагдах хэдий ч томдсон цамцтай хослуулбал гоё харагдана.
  • Нам суудалтайНамхан суудалтай өмд тийм ч элбэг биш. Учир нь туранхай, хавтгай хэвлийтэй охидод л зохидог. Өгзгийг дөнгөж далдлах төдий суудалтай өмд болохоор тэр шүү дээ.

Суудлын өндөр

2 Биед суулт

Жинсэн өмд гуянаас өвдөг хүртэл яаж таарч байгаагаар нь биед хэрхэн сууж байгааг тодорхойлдог бөгөөд бариу, сул гэж хоёр ангилна.

  • Шулуун: Гуя хэсгээрээ бариу ч шагайгаараа сул өмдийг хэлнэ. Алхахдаа, ажилдаа ч бас ажлын дараах үдэшлэгт ч өмсөхөд тохирно. Оригнал эсвэл ердийн суудалтай ийм төрлийн өмдийг биеийн хэлбэртээ зөв тааруулан сонгож чадвал таны илүүдэл махыг далдалж сайхан харагдуулах шидтэй.
  • БариуБариу жинс нь яг л хоёрдогч арьс шиг биед таардаг учраас бүсгүйчүүд өмсөх дуртай байдаг. Ямар ч загварын цамцтай хослуулж болох бөгөөд ердийн өндөртэй суудал бүхий бариу жинсийг ажилдаа өмсөж болдог. Харин богино суудалтай, бариу жинс нь туранхай, тамирчин биетэй охидод зохьдог.
  • Жеггингс: Жеггингс бол ердийн өндөр суудалтай жинс болон даавуун ретүүз хоёрын голын хувилбар юм. Өөрөөр хэлбэл зөөлөн материалтай бариу жинс гэж ойлгоход болно. Ийм төрлийн өмд 2010 оноос зах зээлд танилцуулагдсан бөгөөд дэлхий даяар хурдан тархаж, охид бүсгүйчүүлийн таашаалд ихэд нийцсэн. Өнгийг нь зөв сонгож чадвал оффистоо ч өмсөж болно. Энэ өмдийг сонгохдоо хоёр дүрэм баримтлах хэрэгтэй. Нэгдүгээрт, ретүүзээс илүү жинсэн өмд шиг харагдах, хоёрдугаарт, гэрэлтэхгүй байх юм.

Биед суулт

  • Ердийн: Бүх төрлийн хувцасны брэндэд байдаг шулуун загвартай жинсийг ердийнх гэж нэрлэдэг. Алдарт "Levi’s 501" загварын өмд нь энэ төрлийн жинсний анхдагч бөгөөд эрэгтэй, эмэгтэй ямар ч хүнд таардаг универсал төрөл юм. Ямар ч төрлийн цамц, хүрэм, өндөр өсгийт, пүүзэн дээр ч зохино. Хэзээд загварлаг харагддаг болохоор тухайн үеийн трэнд, моод харгалзалгүй хэрэглэгчид авч өмсдөг ид шидтэй.
  • СулЕрдийн жинстэй ойролцоо боловч бага зэрэг сул бас богино суудалтай байдаг. Хэрвээ цэвэрхэн, цэгцтэй харагдахыг хүсдэг бол ийм төрлийн жинс танд тохиромжгүй. Ханцуйгүй футболк, ноосон цамц, хүрэм гээд ямар ч хувцастай хослуулж болно.
  • ӨргөнИйм жинсийг ихэвчлэн реп дуучид, бүжигчид өмсдөг. Чөлөөт хувцас үйлдвэрлэдэг бүхий л брэндэд энэ төрлийн жинсэн өмд байдаг ч тэр бүр хүмүүс аваад байдаггүй нь харамсалтай. 
  • Чөлөөт: Энэ өмд өндөр бас богино суудалтай янз бүр байх бөгөөд ямар ч биеийн хэлбэрт зохьдог. Бүх төрлийн цамц, футболк, гутал дээр зохьдог ч мэдээж ажилдаа өмсөхөд тохиромжгүй.

3 Хэлбэр

  • Цайралттай, бариуЭнэ төрлийн жинсэн өмд нь өвдөгнөөс доош бариу байх бөгөөд гоолиг хөлтэй бүсгүйчүүдийг улам гоё харагдуулдаг. Сүүлийн үед ийм төрлийн жинс маш нийтлэг болоод байгаа бөгөөд ямар ч гуталтай зохидог юм.
  • ШулуунИйм загвартай жийнс нь биеийн хэлбэрийг хасаж харагдуулахдаа сайн бөгөөд ялангуяа шагайгаараа майга хүмүүс ийм жинс өмсвөл тэгшхэн харагдана. Ямар ч цамц, хүрэм, гуталтай зохино.
  • Урт: Хиппи хэв маягтай зэрэгцэн 1960-аад оноос залуусын дунд эрчимтэй гарч ирсэн энэ жинсэн өмд нь эхэндээ сул загвартай байсан бол одоо ерөнхийдөө трапец хэлбэртэй болж хөгжсөн байна. Өргөн таазтай охидын биеийн галбирыг тэнцвэржүүлж харагдуулдаг.

Хэлбэр

Харин тa жинсэн өмдөө хэрхэн сонгодог вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()