Сурталчилгаа (15)
Хаах

Бэлэг эрхтэнгүй төрсөн залуугийн ээлжит азгүйтэл

2018-10-01, 15:36
9,515

Өдгөө 45 настай Английн иргэн Эндрю Вардл (Andrew Wardle) ховор өвчнөөс болоод бэлэг эрхтэнгүй төрсөн ч түүний энэ байдлыг мэдсэн Лондоны их сургуулийн эмнэлгийн эмч нар Эндрю Вардлд туслахаар шийдэн хиймэл бэлэг эрхтэн суулгаж өгсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ хөөрхий залууд нэгэн золгүй явдал тохиолдсон ажээ. Тэрбээр өөрийн эхнэр Федра Фабиан (Fedra Fabian)-тайгаа бал сарынхаа аялалд гарах үеэр энэ явдал болсон байна. 

Бэлэг эрхтэнгүй төрсөн залуугийн ээлжит азгүйтэл

Насан туршдаа бэлэг эрхтэнгүй явсан Эндрю Вардл эцэст нь найз бүсгүйтэйгээ хуримаа хийн өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр бал сарын аялалдаа гарсан юм. Шинэ бэлэг эрхтнээ хагалгаа хийлгэснээс хойш дор хаяж хоёр долоо хоногийн дараа туршиж үзэхийг зөвлөсөн учраас тэрбээр удтал хүлээсний эцэст бал сарын шөнөдөө эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орсон байна. 

Мэдээж хэрэг тухайн мөчид бүх зүйл хэвийн байсан ч удалгүй Эндрюгийн бие огцом муудаж эхэлжээ. Түүний бие тэсвэрлэшгүй өвдөж эхэлсэн учраас эхнэр нь түргэн дуудсан байна.

Эндрю Вардлд суулгасан хиймэл бэлэг эрхтний хэсгүүд

Эндрю эмнэлэгт ирсэн даруйдаа комaд орсон бөгөөд эмч нар түүнд яаравчлан шинжилгээ хийжээ.

Эндрюд суулгасан хиймэл бэлэг эрхтний зураг

Шинжилгээний үр дүнд анх удаа бэлгийн харьцаанд орсны улмаас Эндрюгийн түрүү булчирхайд хэт ачаалал ирж үрэвссэн болохыг олж тогтоосон юм. Эндрю одоогийн байдлаар ухаангүй байгаа бөгөөд тэрбээр хиймэл эрхтнээсээ салахад хүрч магадгүй болоод байгаа нь харамсалтай.

Эндрюгийн хиймэл эрхтнийг түүний нарны арьс, хөлний судас зэргийг нийлүүлэн хийжээ

ХЭРВЭЭ ТА ЭНДРЮ ВАРДЛЫН ТАЛААРХ ӨМНӨХ МЭДЭЭГ УНШИХЫГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНК ДЭЭР ДАРНА УУ:

~Бэлэг эрхтэнгүй төрсөн залууд аз тохиожээ~

13
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()