Сурталчилгаа (15)
Хаах

Та эдгээр аргыг мэдсэнээр ямар ч хүний сэтгэхүйд нөлөөлж чадна!

Сэтгэл зүйн талаар маш олон зөвлөгөө байдаг бөгөөд энэ сэдвийн тухай цөөнгүй лекц, ном хүртэл бий. Харин доорх аргуудын ихэнх нь бидэнд тус болж, хэн нэгэн хүний нөлөөлөл дор орохоос урьдчилан сэргийлж чаддаг. Ингээд тухайн  хүнд нөлөөлж болохуйц сонирхолтой сэтгэл зүйн зөвлөгөөг танд хүргэе.

Та эдгээр аргыг мэдсэнээр ямар ч хүний сэтгэхүйд нөлөөлж чадна!

1. Эрэгтэй хүнд хэзээ ч “чи чадахгүй биз...” гэж хэлж байгаарай.  Жишээлбэл, “Чи хөрш рүү залгаж чадахгүй биз?” гэж асуух хэрэггүй. Харин тэр “Тийм ээ” гэж хариулсан ч энэ нь “За яахав, би залгаж чаднаа” гэсэн утгыг илэрхийлэх болно. Үүний оронд “Хөрш рүүгээ залгаарай” гэж шууд хэлэхэд л хангалттай.

2. Харилцан ярианы үед хэн нэгнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд ярилцагчийнхаа духны төв рүү хааяа харж байгаарай.

3. Хэрвээ тантай харилцаж буй хүн асуултаас зугтаж, ямар нэг зүйлийг дутуу хэлж байгаа мэт санагдаж байвал яриагаа түр зогсоогоод нүд рүү нь хар. Яриа зогссонд түүний сэтгэл санаа эвгүй болж, тэрээр үргэлжлүүлэн ярих болно. Энэ үед тэрээр бүхий л зүйлийг илүү нарийн ярих магадлалтай. Худлаа ярьж байвал үнэнээ ч хэлж магадгүй шүү.

4. Оффистоо хэн нэгэнтэй харилцаагаа сайжруулахыг хүсэж байвал түүнээс ямар нэгэн зүйлийг асууж, ярилцаарай. Та хоёрын харилцаа эерэг тал руугаа хөгжих болно.

5. Асуулт асууж байхдаа үл мэдэгдэх байдлаар толгой дохиорой. Тэгвэл та бараг л эерэг хариулт хүлээн авах болно. Энэ аргыг ихэнхдээ компанийн борлуулалтын менежер, худалдааны төлөөлөгчид ихээр ашигладаг учир болгоомжтой байгаарай.

6. Хэрвээ тухайн хүн ямарваа нэгэн зүйлд анхаарлаа хандуулсан үед та түүний өөдөөс гараа сунгах юм бол тэр гарт байгаа зүйлээ танд өгөх болно. Дараа нь танд юу өгснөө ч бараг санахгүй биз. Мөн эсрэгээр нь түүнд ямар нэг зүйл өгөхөд тэр анзаарахгүй.

7. Хэн нэгэнд “Үүнийг чи хийж чадахгүй л болов уу” хэмээн бассан байдалтай хэлэхэд тэрээр бүхнийг эсрэгээр нь батлахыг оролдож, аливаа зүйлийг хийж чадна гэдгээ харуулахыг оролддог.

8. Ярилцаж байх үедээ толгойгоо ойр ойрхон дохиход тухайн хүн таны яриаг илүү сайн ойлгож, хүлээж авна.

9. Ярилцагчийн тань тавьж буй санал танд таалагдаж байгаа хэдий ч та үүнээс илүү санал авахыг хүсэж байвал бага зэрэг гонсгор байгаа мэт царай гаргаарай.  

10. Сэрүүлэг дуугармагц та нэгхэн секундэд босоод гараа атгаад “тийм ээ” гэж хэлэх хэрэгтэй. Яг л дөнгөж бөмбөг гоолонд оруулсан тамирчин мэт. Энэ хачирхалтай санагдаж байгаа ч ингэснээр та шууд эрч хүчээр цэнэглэгдэх болно.

11. Хэрвээ та үргэлж хаалгаа хаасан болов уу, индүүгээ салгасан болов уу гэж санаа зовдог бол эдгээр үйлдлээ хийх бүртээ төрөл бүрийн сонин содон үг хэлж байгаарай. Жишээлбэл, ногоон туулай гэж хэлээд хаалгаа хаах гэх мэт. Дараагийн удаа та хаалгаа хаасан эсэхээ санах бүртээ өөрийн  хэлсэн хачирхалтай үгийг санах болно.

12. Хэн нэгэн тантай хэрүүл хийж эхлэх үед та түүнд зүгээр л ямар нэгэн таатай үг хэлээрэй. Энэ нь түүний уурыг маш ихээр хүргэнэ.

13. Хэрвээ танай багт залхуу нэгэн ажиллаж байвал түүнд “Үүнийг хий” гэж тушаахын оронд “үүнээс эхэл” гэж хэлсэн нь илүү дээр.  Учир нь энэ нь ямарваа нэг жижиг зүйлээс эхлэх хэрэгтэй гэдгийг ойлгуулах болно. Харин дараа нь эхний тушаалыг биелүүлсний хойно шалгаж үзчихээд “Сайн байна, үргэлжлүүлээрэй” гэж хэлээрэй. Энэ үед түүнд бага зүйл үлдсэн мэт санагдаж, тэрээр даалгавраа амжилттай гүйцээх болно.

14. Олон нийтийн өмнө үг хэлэхээр гарахдаа цэвэр ус авч байгаарай. Та ямар нэгэн үг хэлэхээ мартсан үедээ уснаасаа балгахад хэн ч таныг үгээ мартсан гэж анзаарахгүй.

15. Хэрвээ нийтийн тээврийн хэрэгсэлд явж байхад хэн нэгэн тань руу цоо ширтээд байвал та түүний гутал руу нь ширтээрэй. Энэ нь түүний уурыг хүргэж, улмаар тань руу харахаа болно.

16. Өөрийн танилуудынхаа хэн нэгнийг хараад та маш ихээр сандардаг бол энэ нь тэр хүн ч мөн адил таныг хараад тодорхой хэмжээгээр сандардаг гэсэн үг юм.

17. Хэрвээ та хэн нэгнийг ямар нэгэн зүйлд буруутгахыг хүсэж байгаа бол яриагаа гурав дахь биетээс яриарай. Жишээлбэл, “Чи цонхоо хаасангүй” гэж хэлэхийн оронд “цонх нээлттэй үлдчихэж” гэх мэт.

18. Та  дутуу нойртой хоносон байсан ч “Би сайн унтсан” гэж өөртөө хэлэх юм бол та яг л 100 хувь сайн унтсан мэт өөдрөг, сэргэг байх болно.

19. Хүмүүс ихэнхдээ өдрийн эхэнд болон сүүлд болсон зүйлийг л санадаг. Харин дундуур нь болсон зүйлийг төдийлөн сайн санадаггүй. Тиймээс уулзалтыг өглөө эрт, эсвэл орой зохион байгуулах нь зүйтэй байдаг юм.

26
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()