Сурталчилгаа (15)
Хаах

Улс орны дунд сургуульд үздэг хачирхалтай хичээлүүд

Сургууль бол хүүхэд өөрийнхөө ирээдүйн амьдралд хэрэгтэй мэдлэг олж авдаг газар. Дэлхийн улс орнуудын сургуулиуд хүүхдийн авьяасыг янз бүрээр нээж, хөгжүүлдэг байна. Ийнхүү ирээдүйн чанартай боловсон хүчээ бэлддэг. Тэгвэл дэлхийн улс орнуудын дунд сургуульд ямар хичээл зааж, ямар сахилга хүмүүжилтэй байдгийг хамтдаа сонирхоцгооё!

Улс орны дунд сургуульд үздэг хачирхалтай хичээлүүд

1 АНУ

  • Бага ангид заавал үздэг хичээлүүд: Арифметик, унших, бичих, байгалийн шинжлэлийн удиртгал, орон нутаг судлал.
  • Дунд ангид: Математик, хэл, байгалийн шинжлэх ухаан /хими, биологи, физик/ нийгмийн ухаан, түүх, биеийн тамир. Үүн дээр ангиас гадуурх ажил, идэвх гэдгийг сонгоно. Энд нь сэтгэл судлал, сэтгүүл зүй, модон сийлбэр, тогооч, вааран эдлэл хийх, шинжээч зэрэг ангиуд багтдаг юм.
  • Ахлах ангид: Математик, уран зохиол, байгалийн шинжлэл /хими, биологи, физикийг тус бүр нэг жил үзнэ/ нийгмийн шинжлэх ухаан /түүх, төрийн бүтэц/ биеийн тамир. 

Үүнээс гадна хэд хэдэн хичээлийг өөрөө сонгон авч судалж болдог. Энд нь жүжигчний ур чадвар, биеийн тамир, анатоми, тоо бүртгэл, мэдээлэл зүй, гадаад хэл, уран зураг, баримал, гэрэл зураг, кино, театр, хөгжим, бүжиг, компьютерын график, дизайн, сэтгүүл зүй, редакторын урлаг, мод боловсруулах, авто машин засвар гэх мэт. Гэхдээ сургуульд тус бүрийн хичээлийн нь тоо хоорондоо харьцангуй ялгаатай байдаг.. 

АНУ

2 Израиль

  • Бага ангид: Еврей хэл, математик, танах буюу ариун бичээс, түүх, газар зүй, түмэн бодис, англи хэл, хөгжим, хөдөлмөр, зураг, биеийн тамир, бүжгийн хичээл ордог. Анхны өдрөөс л мөн сонгон үзэх хичээл бий. Робот техник, циркийн буюу илбэ ид шид, театр, мал эмнэлэг гэх мэт.
  • Ахлах ангид дараах хичээлүүдээс өөрөө сонгон үзнэ: Гадаад хэл, хими, физик, биологи, биотехнологи, физик, математик, дизайн, театр, шинжээч, сэтгэл судлал, эдийн засаг, дарс хийх урлаг гэх мэт. Мөн дунд сургуулийн гэрчилгээтэйгээ хамт аялал жуулчлал болон нягтлан бодогчийн сертификат авч болдог ажээ.

Израиль

3 Япон

Бага сургуульд: Япон хэл, гэхдээ зөвхөн орчин үеийн төдийгүй дундад зууны, эртний хэлүүдийг хамт үзнэ. Уран бичлэг, арифметик, байгаль судлал, гоо зүй, түүх, хөгжим, дүрслэх урлаг, биеийн тамир, гэр ахуй.
Дунд сургуульд: Мэдээлэл зүй, физик, хими, биологи, геологи, түүх, англи хэл, тэгээд нийгмийн ухааны хэд хэдэн хичээлээс сонгон үзнэ. 
Ахлах ангид: Өмнө үзэж байсан суурь хичээлүүдээс гадна хоёр мэргэжлээр сонгон суралцана. Хүмүүнлэгийн юм уу, байгалийн ухааны. Үүний үндсэн зорилго нь их сургуульд ороход нь бэлтгэх болохоор хүүхэд өөрөө сонгодог юм. Тухайлбал, газар тариалан, аж үйлдвэр, худалдаа, загас агнуур, эмнэлгийн бэлтгэл, нийгмийн халамж, гадаад хэл гэх мэт.

Япон

4 Саудын Араб

Энд заавал үзэх хичээлд хэл, шашны хичээл, математик, байгалийн ухаан биологи, физик, хүмүүнлэгийн ухаан, түүх, нийгмийн шинжлэх ухааны хичээлийг хувийн сургуулиуд  түлхүү орно. 

Саудын Араб

5 Ирланд

  • Заавал үзэх хоёр гол хичээл бол англи хэл, математик, зарим сургуульд гурав дахь нь болж  ирланд хэл ордог. 
  • Бусад бүх хичээлийг сонгоно: Сурагчид өөрсдийн ирээдүйд хэрэгтэй гэсэн гурван чиглэлээр сонгож шалгалт өгдөг. Тиймээс 34 хичээлээс сонгон суралцдаг байна. Энд нягтлан бодогчийн хичээл, бизнесийн зохион байгуулалт, менежмент, хөгжим, шугам зураг, гэр ахуй, мэдээлэл зүй, модны аж ахуй, гадаад хэл, газар тариалан гэх мэт хичээл багтдаг.

Ирланд

6 Австрали

  • Бага сургууль: Арифметик, гадаад хэл, биеийн тамир, хүрээлэн байгаа орчин, бүтээлч хичээл, илтгэх урлагийн хичээл ордог. 
  • Дунд сургуульд: Англи хэл, математик, компьютерын эхлэн суралцах, магадлалын онол, газарзүй, түүх, биеийн тамир, урлаг, бүжиг, жүжиг, хөгжим, зураг, хими, физик, одон орон багтдаг юм.
  • Ахлах ангид: Сурагчид ирээдүйн мэргэжлийнхээ үндсийг судалж эхэлдэг үе. Нягтлан бодох, мэдээллийн технологи, эдийн засаг. 11-12 дугаар ангийн сурагчид компани аж ахуйн нэгжүүдэд очиж дадлага хийхэд тэднийг төгсөнгүүт нь тэнд нь ажилд авдаг юм. Биеийн тамирын хичээл гэхэд л сургуульд анги танхим зааланд орохгүй ихэвчлэн гадаа орно. Сургууль нь далайгаас холгүй бол ахлах ангийн хүүхдүүд биеийн тамирын хичээл дээр серфингээр хичээллэх жишээтэй. 

Австрали

7 Испани

  • Бага боловсрол: Испани хэл, уран зохиол, хүрээлэн байгаа орчин, биеийн тамир, математик, гадаад хэл, хөдөлмөр. Мөн хөгжмийн хичээлийг их өвөрмөц заадаг. Хүүхэд бүр сургууль төгсөхдөө нэг хөгжим тоглож сурах ёстой гэдэг тул ихэвчлэн лимбэ байдаг. Яагаад гэвэл сурагч авч явахад хялбар болохоор ажээ.
  • Дунд ангид: Нийгмийн шинжлэх ухаан, газарзүй, түүх, хөгжим, технологи, хуванцар урлал, сүүлийн гурван хичээлийг тус бүр нэг жилээр үзнэ. 
  • Ахлах ангид: Сурагчид үндсэн нэмэлт дөрвөн чиглэлийн хичээлүүдээс сонгон авч судална. 
  1. Хүмүүнлэгийн ухаан
  2. Технологи
  3. Байглийн ухаан
  4. Урлаг

Испани

8 Хятад

  • Бага сургуульд заавал үзэх: Математик, хятад хэл, гадаад хэл, хөдөлмөр, зураг , хөгжим, биеийн тамир. 
  • Дунд, ахлах ангид: Физик, хими, биологи, нийгэм судлал, мэдээлэл зүй, хөдөлмөр хамгаалал. Хятадын сургуулиудад үзэх хичээл нь жилээс жилд нэмэгдэж, сурагчдад хамгийн их сэтгэл зүйн дарамттай болгодог.

Хятад

9 Их Британи

  • Бага сургуульд: Англи хэл, математик, түүх, газар зүй, хөгжим, үйлдвэрлэл, урлалын технологи. Хүүхдэдээ хэдэн хичээл заалгахыг эцэг эх шийднэ. 
  • Дунд ангид шашны үндэс гэдэг хичээлээр янз бүрийн шашны тухай, ёс зүй, түүх, газар зүй, байгалийн шинжлэх ухаан, мэдээлэл зүй орохоос гадна, сурагчийн сонирхлоор өөрөө сонгох хичээлүүд бий. Энд хоол хийх урлаг, хөгжим, сэтгэл судлал, гэрэл зураг, бүжиг, жүжиг, эрхзүй, нийгмийн хангамж, нягтлан бодох, дизайны урлаг, далайн шинжлэх ухаан, аялал жуулчлал гэх мэт хичээл ордог.

Их Британи

10 Орос

  • Бага сургуульд: Математик, байгаль орчин, орос хэл, уншлагын хичээл, гадаад хэл, зураг, хөгжим, биеийн тамир ордог. 2018 оноос олон сургуульд шатар үздэг болсон. 
  • Дунд ангид: Орос хэл, уран зохиол, гадаад хэл, алгебр, геометр, мэдээлэл зүй, түүх, нийгэм судлал, газарзүй, байгаль судлал, биологи, физик, хими, хөдөлмөр хамгаалал, биеийн тамир, хөдөлмөр.
  • Ахлах ангид: Шугам зураг, одон орон, дэлхийн соёл урлагийн хичээл орно. Олон сургуулийн 11-12 дугаар ангид дөрвөн чиглэлээр бүлэг болгон хуваадаг. Хүмүүнлэгийн, байгаль, технологийн, физик математикийн, нийгэм эдийн засгийн. Эдгээр ангиуд нь өөр өөрийн заавал үзэх хичээлтэй. Физик математикийн ангид бол физик, алгебрын хичээл түлхүү үзэх бол уран зохиолыг бага үзэх жишээтэй. Оросын боловсролын систем нь ерөнхийдөө уян хатан заавал албадсан хичээл, хуваарьгүй. Хязгаар нутаг, сургуулиуд өөрийн онцлогоор нэмэлт хичээл орж болно. Төрөлх хэл, уран зохиолоо орж болно. Тэр бүү хэл орон нутгийн онцлогт тохирсон хичээл ч ордог байна. Башкирын сургуулиудад  гэхэд л зөгийн аж ахуйн хичээл заадаг байх жишээтэй. 

Орос

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()