Сурталчилгаа (15)
Хаах

Нэг жилийн дотор 100 ном уншдаг хүмүүсийн нууц

Уншихаар төлөвлөсөн номын жагсаалт тань нэмэгдсээр байгаа ч эхэлж чадахгүй л байна уу? Гэрт тань дэлгэж ч үзээгүй олон ном байгаа юм биш биз? Уншихыг дадал болгож, мэдлэгээ байнга тэлж байхыг хүсдэг бол дараах аргуудыг бид танд санал болгож байна.

Нэг жилийн дотор 100 ном уншдаг хүмүүсийн нууц

1 Нэг дор олон ном худалдаж авах

Цаг, мөнгөний аль алинд нь зөв зарцуулалт болдог цөөхөн зүйлсийн нэг нь ном юм. Гэхдээ мөнгө бол цагтай адил хүн болгоны амархан гаргачхаж чадах зүйл биш. Зурагт, интернэт байхад олон номын хэрэг огт байхгүй мэт танд санагдаж магадгүй. Гэхдээ та илүү ихийг мэдэхийг хүсэж байвал ном авахын тулд чамгүй мөнгө зарцуулах л хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл таны гэрт хэдий чинээ сонголт ихтэй, олон ном байна төдий чинээ ихийг уншина гэсэн үг. Мөн та дараа уншина гэж хойш нь тавихаа болино. Нэг ном дуусгачихвал дараачийн номоо тавиураасаа шууд хайна гэсэн үг. Тэгэхээр гэртээ байдаг жижигхэн тавиураа номоор дүүргэхийг хичээгээрэй.

Нэг дор олон ном худалдаж авах

2 Байнга унших

Боломж гарвал л уншаад бай. Ажлын өдөр дор хаяж нэг цагийг ном уншихад зарцуул,  харин амралтын өдрүүдээр илүү ихийг уншихад зарцуулах хэрэгтэй. Та автобусаар явахдаа, юм идэх үедээ хажуугаар, эмнэлэгт дараалалд сууж байхдаа ч уншиж болно. Бусдыг зурагт үзэж эсвэл фэйсбүүкээ шалгаж байхад та уншаад сууж байна гэдэг хамгийн чухал.

Хүн дунджаар нэг цагт 50 нүүр уншдаг байна. Тэгэхээр долоо хоногт та дор хаяж 10 цаг уншсан гэж үзвэл жилд 26 000 нүүрийг дуусгасан байх болно. Нэг номыг 250 хуудастайгаар тооцъё. Ингэхээр та нэг жилд 104 ном уншиж чадах нь байна.

Байнга унших

3 Хурдан унших

Олон ном уншихад хамгийн хэрэгтэй аргуудын нэг нь мэдээж хурдан унших. АНУ-ын бичгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн томоохон компани “Staples” янз бүрийн салбар, мэргэжлийн хүмүүсийн унших хурдыг шалган судалгаа хийж, насанд хүрсэн хүн минутад дунджаар 300 үг уншдаг гэсэн дүгнэлт гаргажээ.

Гэхдээ хурдан уншихаас илүүтэй ойлгож унших нь чухал. Хэт хурдтай уншихад нарийн мэдээллийг алдаж, эргүүлж санахад хүндрэл гардаг байна. Хэдий тийм ч ерөнхий ойлголтоо алдалгүйгээр унших хурдаа бага багаар нэмээд явж чадвал асуудалгүй аж.

Борлуулалтаараа тэргүүлж байсан “Долоо хоногт дөрвөн цаг ажиллах нь” номын зохиогч Тим Феррис (Tim Ferris) нь дараах хоёр аргыг баримталснаар унших хурдаа гурав дахин нэмэх боломжтой гэж зөвлөжээ.

Хурдан унших

1. Харандаа бариад мөр хөөж унших (хуруугаараа дарж уншдагтай адил). Санамсаргүй мөр алгасаж унших, эсвэл уншсан мөрөө өөрөө ч мэдэлгүй дахиад уншчих тохиолдол байдаг шүү дээ. Өөртөө унших газраа зааж өгснөөр унших хурдыг удаашруулдаг иймэрхүү жижиг алдаанууд гаргахаа болино.

2. Мөрийн эхнээс гурван үг алгасаж эхэлж, мөрийн төгсгөлийн гурван үгийг орхих. Тэгээд алгассан үгсээ юу байсныг үргэлжлүүлэх явцдаа өөрөө таах гэж оролдох хэрэгтэй. Ойлгохгүй байгаадаа санаа зовох хэрэггүй, үүний гол зорилго нь хурдан уншилтад нүдээ дасгахад оршиж байгаа юм. Үүнийг олон удаа давтсанаар унших хурд, ойлгох чадвар хоёул нэмэгдэж эхэлдэг байна.

4 Зөв ном унших

“Уншаагүй номоо ярьж өгөх урлаг” хэмээх алдартай номын зохиогч Пьер Бэяр (Pierre Bayard) нь номыг ердөө “уншсан ба уншаагүй” гэж ангилах нь хангалтгүй гэж үзжээ. Түүнийхээр бол уншсан ном, гүйлгэж харсан ном, хүнээс сонссон ном, юу гардгийг нь мартсан ном, огт дэлгэж үзээгүй ном гэх мэт олон ангиллууд байдаг.

Хүн болгонд тохирох ном гэж байдаггүй аж. Бүгдийн магтаад байгаа бестселлэр номыг уншиж үзэхэд танд огт таалахгүй байж болно. Тэгэхээр ямар ч ном уншсан дараачийн хуудсыг нь эргүүлэх хүсэл үнэхээр төрөхгүй байвал хааж тавиад өөрт тань тааламж, баяр баясал өгөх өөр номыг олоорой.

Зөв ном унших

5 Нэгэн зэрэг олон ном унших

Хэрэв та уншихад нэлээн хүнд, ярвигтай ном барьж авсан бол оройн цагаар унших өөр хялбар ном олоорой.  Жишээлбэл, орондоо орохын өмнө энгийн намтар зохиол уншихад илүү тааламжтай байдаг аж. Харин эдийн засгийн онолын гэх мэт хүнд ном уншвал хүний тархины ажиллагаа идэвхжиж, нойргүйдэлд хүргэдэг байна.

Нэгэн зэрэг олон ном унших

6 Уншсанаа эргэн санах

Олсон мэдлэгээ хэзээд дахин ашиглаж чадаж байхын тулд ой санамжаа сайжруулах хэрэгтэй. Уншсан номоо ой тойндоо ягштал хадгалъя гэвэл дараах гурван шат дарааллыг баримтлах ёстой.

1. Дүрд тоглох. Унших явцдаа үйл явдлын гол дүрийг өөрийгөө байна гэж төсөөлнө. Дүрийн хэлж буйг чангаар уншиж ч болно. Учир нь зарим хүмүүс харснаа бус сонссоноо илүү цээжилдэг аж.

2. Холбож ойлгох. Гарч буй санааг өөрт тань байдаг зүйл эсвэл болж өнгөрсөн явдалтай зүйрлэнэ.

3. Давтлага. Олон давтах тусмаа ой санамжид тань их үлдэнэ. Чухал хэсэг гарвал тэр дор нь дахиж эхнээс нь унших эсвэл дараа уншихад зориулж тэмдэглээд орхиж болно.

Дээрх гурваас гадна хамгийн түгээмэл бөгөөд үр дүнтэй арга бол тэмдэглэл хөтлөх юм.

Уншсанаа эргэн санах

 

 

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()