Афганистаны Брюс Литэй танилц!

2018-10-04, 15:13
4,356

Та бүхэнд итгэмээргүй нэгэн мэдээллийг хүргэе. Афганистанд Брюс Ли (Bruce Lee)-тэй усны дусал мэт адилхан нэгэн залуу аж төрж байна. Түүнийг Аббас Ализада (Abbas Alizada) гэдэг. Аббас нь Брюс Лигийн адил кунг-фуд ч мөн адил амжилт гаргажээ.  Та бүхэнд түүний сонирхолтой амьдралыг хүргэе.

Афганистаны Брюс Литэй танилц!

Аббас Ализада Афганистаны Кабул хотод амьдардаг бөгөөд дөнгөж 25 настай юм. Гэхдээ тэрээр кунг-фуд ч мөн адил амжилт гаргаж яваа. Харин домогт тамирчинтай эн зэрэгцэх арай л болоогүй нь мэдээж хэрэг.

Аббас Брюс Литэй адилхан төрсөндөө маш их бахархдаг ажээ. Тэрээр мөн түүнтэй адилхан дэлхийн аварга болж, дэлхий даяар алдаршин кинонд тоглохыг хүсдэг. Өөрийнхөө ирээдүйг холливудын жүжигчнээр төсөөлдөг гэнэ.

Афганы Брюс Ли өөрөө бие даан кунг-фу сурчээ. Тэрээр үүний тулд их мастерийн видео бичлэгийг л ашигласан гэнэ. Ийм маягаар тэрээр нунчакаар дээд зэргээр тулалдах болсон байна. Учир нь түүний эцэг, эх хүүгээ дугуйланд явуулах ч мөнгөгүй ядуу амьдралтай юм. Үүгээр ч зогсохгүй түүний гэр бүл 10 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Гэхдээ Аббасын аз болоход гадна төрх хийгээд авьяас нь түүнд үнэ хөлсгүй багшлах хүн олоход нь тусалсан гэнэ.

Түүний багшийг Али Кахар гэдэг бөгөөд Афганы Үндэстний Олимпын хороонд шавийгаа анхааралдаа авахыг хүссэн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Энэ нь Афганистаны тогтворгүй байдалтай холбоотой юм.

Залуу хүү Кабулын эвдэрч нурсан ордонд бэлтгэлээ хийдэг. Гэвч зорилгодоо үнэнч энэ залуу хэзээ нэг цагт амжилтад хүрэх нь дамжиггүй.

24
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()