Хүмүүс яагаад аймшгийн кинонд дурладаг вэ?

2018-10-07, 15:59
2,078

Кино театрт ашиг орлого хамгийн ихээр олдог төрлүүдийн нэг нь аймшгийн кино билээ. Сайн болсон, муу болсон ялгаагүй хүмүүс үзсээр л байдаг. Харин яагаад хүмүүс аймшгийн кинонд ингэж дурлаад байдаг юм бол гэсэн асуултанд сэтгэл зүйчид дараах тайлбаруудыг өгсөн байна.

Хүмүүс яагаад аймшгийн кинонд дурладаг вэ?

1 Айдсаа ялан дийлэх

Хүн гэртээ суугаад аймшгийн кино үзэхдээ дэлгэцэн дээр гарч буй явдал бодит бус, өөрт нь тохиолдохгүй, цаг гучин минут болоод л энэ бүх аймшиг дуусчихна гэдгийг мэддэг тул илүү тайван байж, айдсаа ялан дийлдэг байна. Харин баримтат кино гэх мэт жинхэнээсээ болж өнгөрч, хальсанд үлдсэн аймшигт явдлыг үзэхэд хүн тухгүй болж, өөртөө холбон төсөөлж эхлэдэг тул зохиомол түүх өгүүлсэн аймшгийн кинонд илүүтэйгээр дурладаг ажээ.

Айдсаа ялан дийлэх

2 Өөрийгөө киноны дүрийн оронд төсөөлөх

Аймшгийн кино үзэхдээ хүмүүс өөрөө ч мэдэлгүй түрэмгийлэгч, хохирогч, аврагчийн аль нэг нь болчихдог. Сонирхолтой нь стресстэй амьдралтай хүн эсрэг дүрийг өөрөөрөө төсөөлж, харин ёс зүйг эрхэмлэдэг хүн хохирогчийн дүрд орох хандлагатай байдаг.

Өөрийгөө киноны дүрийн оронд төсөөлөх

3 Түрэмгий авир

Зарим хүмүүсийн бусдаас нууцалдаг хүсэл, дур санаашрал нь аймшгийн киноны үйл явдалд биеллээ олдог.  Гол баатрын зовлон тарчлааныг харж таашаал авдаг үзэгчид мэдээж мэр сэр байдаг.

Түрэмгий авир

4 Хүйсийн ялгаа

Аймшгийн кино өөрийг нь айлгаж чадахгүй байгаад эрчүүдийн сэтгэл ханадаг ажээ. Тиймдээ ч тэд ганцаараа биш эмэгтэй хүнтэй хамт үзэхийг эрмэлздэг байна.

Хүйсийн ялгаа

5 Амьдралд нь сонирхолтой явдал бага тохиолдох

Адал явдал тохиолдохгүй бол хүн өөрөө түүнийг хайж эхэлдэг.  Айдас төрүүлж, тэр хэмжээгээрээ адреналин ялгаруулдаг учир зарим хүмүүс шүхрээр буух гэх мэт экстрим спорт сонирхдог бол зарим нь ердөө л гэртээ суугаад аймшгийн кино үздэг байна. 

Амьдралд нь сонирхолтой явдал бага тохиолдох

6 Үхлийн талаарх ойлголт

Хүн мөнх амьдрахгүй, үхлээс хэн ч зугтахгүй гэдэг дүрэм аймшгийн кинон дээр тод томруунаар харагддаг. Бусдын үхлийг харж өөрийн амьдралын ойлгоцыг хурцлах нь аймшгийн кинонд дурлах нэг шалтгаан болдог.

Үхлийн талаарх ойлголт

8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()