Сурталчилгаа (15)
Хаах

Дотогшоо ургасан үснээс хэрхэн ангижирч, урьдчилан сэргийлэх вэ?

Батга, гүвдрүү биш хэрнээ ямар нэг бондгор зүйл арьсан дээр тань мэдрэгдэж байна уу? Хэрвээ тийм бол энэ нь дотогшоо ургасан үс байх магадлал өндөр. Хөл, нүүр, суга, бэлэг эрхтэн хавийн үс дотогшоо ургах нь их байдаг бөгөөд ерөнхийдөө биеийн хаана ч үүсч болно. Эрүүл мэндийн хувьд хор хөнөөлгүй ч муухай харагддаг шүү дээ. Доорх нийтлэлээс хэрхэн түүнээс ангижрах болон урьдчилан сэргийлэх талаар мэдэж аваарай.

Дотогшоо ургасан үснээс хэрхэн ангижирч, урьдчилан сэргийлэх вэ?

Дотогшоо ургасан үс гэж юу вэ?

Дотогшоо ургасан үс гэдэг бол арьснаас гадагш бус арьсан доороо мушгиралдан буцаж ургасан үсийг хэлдэг. Дотогшоо ургасан үс арьсыг муухай харагдуулж, загатнуулдаг мөн заримдаа халдварлаж, арьсыг өвчлүүлэх ч аюултай.

 

1 Сахлын хөөс хэрэглэхгүй байх

Сахлаа хусахаасаа өмнө арьсаа зөөллөлгүй хуурайгаар нь хусвал сахлын хутгын хурц ир үсний үзүүрийг хурц болгосноор дотогшоо ургах шалтгаан болдог. Тиймээс сахлаа хусахаас өмнө хөөс, гел хэрэглэж, хуссаныхаа дараа чийгшүүлэгч түрхээрэй.

Сахлын хөөс хэрэглэхгүй байх

2 Бариу хувцас байнга өмсөх

Хэрвээ та бариу хувцас их өмсдөг бол үсийг зөв чиглэлдээ ургахад нь саад болж байж магадгүй. Тиймээс хэт бариу хувцсыг байнга бус заримдаа өмсөж байгаарай.

Бариу хувцас байнга өмсөх

4 Хямсаагаар зулгаах

Хямсаагаар үсээ татаж зулгаах нь үс дотогшоо ургах нэг шалтгаан болдог. Учир нь заримдаа үсийг бүрэн сугалж авч чадалгүй арьсан дотор нь сунгаж татсан байдаг. Сунгагдсан үс бүржийж арьс руу түрж ургадаг. Тиймээс хямсаагаар үсээ авахынхаа өмнө чийгшүүлэгч тос, наргил модны самрын тос түрхэж байгаарай. Мөн вакс болон лазер аргаар үсээ авахуулах нь илүү цэвэрхэн үр дүнтэй байх болно.

 

Хямсаагаар зулгаах

4 Арьсаа гүн цэвэрлэхгүй байх

Үхэжсэн арьс, эд эсүүд арьсны нүх сүвийг бөглөж, үсний ургалтад саад болдог. Үүний үр дүнд үс арьс руу түрж, шигдэж ургадаг. Тиймээс нүүр болон биеийн арьсаа тогтмол гуужуулж хэвших хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй бөгөөд арьсны эмч нар долоон хоногт хоёр удаа гуужуулах нь хамгийн тохиромжтой гэж үздэг.

Арьсаа гүн цэвэрлэхгүй байх

5 Төрөлхийн буржгар эсвэл арзгар үс

Бусад хүмүүсээс илүүтэй таны арьсан дээр дотогшоо ургасан үс их байдаг бол үснийхээ ширхгийг бодоорой. Хэрвээ төрөлхийн буржгар үстэй бол үс гогцоорч, арьс руу түрж ургах нь элбэг тохиолдоно. Харин арзгар үстэй бол үсний хурц үзүүр арьс руу түрж ургах нь их байна. Нэгэнт үсээ сольж болохгүй учир оронд нь сайтар чийгшүүлж хэвшээрэй.

Төрөлхийн буржгар эсвэл арзгар үс

Харин та дотогшоо ургасан үстэй тэмцэх өөр арга мэддэг бол сэтгэгдлээр хуваалцаарай.

6
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()