XX зууны хамгийн их хохирол дагуулсан эрчим хүчний саатлууд

2018-10-05, 15:42
2,999

Цахилгаан тасрахаас нааш тог бидний амьдралд хэчнээн хэрэгтэй талаар бид боддоггүй. Тог тасралт удаан хугацаанд үргэлжилж бас цар хүрээ өргөнтэй байх тусмаа маш их гамшгийг дагуулдаг. XX зуунд тохиолдсон томоохон тасралтууд олон сая хүний амьдралд нөлөөлж, сая сая долларын хохирол учруулсан билээ. 

XX зууны хамгийн их хохирол дагуулсан эрчим хүчний саатлууд

1 Квебек (Quebec) 1998 он

1998 онд Канадын Квебек мужид хүчтэй шуурга, ширүүн борооноос болж цахилгаан тасарчээ. Тухайн үед тус мужид 7.3 сая хүн амьдарч байв. Тээврийн хэрэгслүүд гацаж, зарим хүмүүс газар доорх галт тэрэгний тунельд амьдарч байсан аж. Агаарын тээвэр зогсож олон хүмүүс нисэх онгоцны буудал дээр саатаж байв. Цахилгаан тасарсан эхний шөнө эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд хэдэн долоо хоногийн дараа цахилгаан ирэхэд 30 хүн нас барж, 1000 гаруй хүн бэртэж, зуу зуун хүн орон гэргүй болсон байжээ.

Квебек (Quebec) 1998 он

2 Америкийн зүүн хойд хэсэг, 1965 он

1965 онд эрчим хүчний хэт их нийлүүлэлтээс болж цахилгаан тасарч Канадын Онтарио мужийг оролцуулан Америкийн хойд зүгийн хэд хэдэн муж дамжин эрчим хүч 7 гаруй цаг тасарсан байна. Энэ хугацаанд олон сая хүн дээрэмдүүлж, сүйрлийн олон тохиолдол бүртгэгджээ. Гэнэтийн осолд өртсөн газруудад цахилгаан эрчим хүч хүргэхийн тулд өөрчлөн зохион байгуулалт хийхэд хүрсэн бөгөөд тэдгээр бүх явдлын хариуцлагыг эцэст нь эрчим хүчний компани үүрсэн байна.

Америкийн зүүн хойд хэсэг, 1965 он

3 Сан Франциско, 1998 он

1998 онд Сан Франциско хотын 60 сая орон сууц 6 цагийн турш цахилгаангүй болсон юм. Шалтгаан нь хүчтэй шороон шуурганаас станцад эвдрэл гарснаас болжээ. Мөн шороон шуурга усан цахилгаан станцыг хааж, бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрч, эмх замбараагүй байдал хотыг эзэлж, иргэд зодуулж, дээрэмдүүлэн, хулгайчид шөнийг дураараа дургин өнгөрүүлсэн байна. Засгийн газар энэ явдлаас сургамж авч, ирээдүйд цахилгаан тасалдлаас зайлсхийхийн тулд томоохон өөрчлөлт хийсэн бөгөөд өнөөг хүртэл тус шинэ систем нь Сан Францискогийн хотыг гэрэлтүүлсээр байна.

Сан Франциско, 1998 он

4 Бразилын өмнөд хэсэг, 1999 он

1999 онд Бразилд болсон цахилгааны саатал нь хүн төрөлхтөний түүхэнд хамгийн том нь байсан юм. Бразилын Бауру хотод цахилгааны дэд станцыг аянга цохиход Сан Пауло, Рио-де-Жанейро болон бусад олон хотуудаар цахилгаан эрчим хүч тасарсан байна. Эдийн засгийн хямралын үеэр Засгийн газраас цахилгаан зарцуулалтыг бууруулах шийдвэр гаргаснаас генераторууд маш бага хүчдэлээр ажиллаж байсан учраас үндсэн цахилгаан станц ачааллыг дэмжих боломжгүй болсон юм.

Бразилын өмнөд хэсэг, 1999 он

5 Франц, 1999 он

36 цагийн турш үргэлжилсэн Лотар, Мартины шуурга Европыг тойрсон үхэл, үймээн самуун, Францын ихэнх хэсэгт нөлөөлсөн цахилгааны эвдрэлийг бий болгосон билээ. Францын түүхэн дэх хамгийн хүчтэй, аймшигт шуурга иргэдийг гурав хоногийг цахилгаангүй өнгөрүүлэхэд хүргэжээ. Эдийн засгийн алдагдал 18 тэрбум гаруй еврод хүрч, түүхэн дэх хамгийн том эрчим хүчний тасалдал гарсан шинэ рекордыг хэдхэн цагийн дотор Бразилаас Атлантын далайд авчирчээ.

Франц, 1999 он

6 Тайвань 1999 он

1999 оны долоон сарын 29-ний өдөр дунд Тайванийн Тайпэй хотод түгшүүрийн дохио дуугарч эхэлжээ. Үүний дараа улс даяар цахилгааны алдагдал гарч, үндэсний хэмжээнд цахилгаан тасрахад хүргэж болзошгүй гэсэн цуу яриа гарсан байв. Таамаглал яван явсаар Хятадыг цөмийн дайралт хийх гэж байна гэх хүртэл тархсан хэдий ч бодит байдал дээр сая сая хүмүүс эрчим хүчгүй байсан ажээ.

Тайвань 1999 он

7 Окландын эрчим хүчний хямрал, 1998 он

Шинэ Зеландын Окланд хотод механик гэмтлээс болж эрчим хүчгүй тав хоносон байна. Нэгдүгээр сарын хэцүү цаг агаарын үеэр цахилгааны утас нэг халж, нэг хөрж байсан гэдэг. Хуучирсан цахилгааны утсууд бага багаар эвдэрснээр хотыг эрчим хүчээр хангахын тулд дизел генератор ашиглахад хүргэжээ. Дизел генераторуудын дуунаас болж хот бүхэлдээ дайны талбар шиг байсан гэдэг.

Окландын эрчим хүчний хямрал, 1998 он

8 Опал хар салхи, 1995 он

1995 оны есдүгээр сарын 27-оос аравдугаар сарын 6-ныг хүртэл Америкийн Флорида, Алабама мужууд Опал хар салхины улмаар цахилгаангүй болжээ.Тус хар салхи нь  Мексикийн хойгоос эхлэн Флорида, Алабама мужуудаар дайрч Техас мужид дууссан байна. Опал хар салхины улмаас үер болж аврах, нөхөн сэргээх хүчин чармайлтууд саатаж, улмаар олон хүн гэртээ цахилгаангүй гацаж байв.

Опал хар салхи, 1995 он

9 Америкийн баруун хойд хэсэг, 2003 он

Канадын баруун хэсэг, Мексикийн баруун хойд хэсэг, Америкийн баруун хэсгээр олон сая хүмүүс 2003 онд нийтээрээ цахилгаангүй болж байжээ. Зургаан долоо хоногийн турш цагдаа нар гудамжинд иргэдийг тайвшруулж, хулгай хийлгэхгүй байхын тулд албадан нүүлгэлт явуулж, гал түймрийг зогсоох, хүмүүсийг галт тэрэг, цахилгаан шатнаас аврах ажилд дарагдсан байна. Эдийн засгийн хохирол ч маш их байжээ.

Америкийн баруун хойд хэсэг, 2003 он

10 Америкийн баруун эрэг, 1996 он

Дунд сургуулийн сурагч бүр металлд халуун хэрхэн нөлөөлдгийг мэднэ. Цахилгааны инженерүүд ч мөн үүнийг мэдэх учиртай. Гэхдээ Айдахо мужийн цахилгаан шугамыг зохион бүтээсэн хүн хэн ч байлаа гэсэн энэ талаар мартсан бололтой. Төрийн гол хүчний шугамын нэг нь хэт халахад цахилгаанчид доривтой арга хэмжээ авч чадаагүй байна. Ийнхүү мужийн гол эрчим хүчний шугам хэт халснаас Америкийн баруун эрэг тэр чигтээ тоггүй болжээ. Үүнээс болж аж ахуй нэгжүүд алдагдалд орж, Засгийн газар томоохон хотуудын нөхөн сэргээлтэд зориулж ихээхэн зардал гаргаж байсан юм.

Америкийн баруун эрэг, 1996 он

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()