Сурталчилгаа (15)
Хаах

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд

Гэрэл зурагчид бол хэзээ ч үл давтагдах мөчүүд, үйл явдлуудыг баримтжуулан үлдээж, тухайн цаг үеийн жинхэнэ уур амьсгалыг тэр хэвээр нь хадгалан хойч үедээ үзүүлдэг буянтай хүмүүс. Гэхдээ сонин хэвлэл, номууд дээр ховорхон гарч байсан ч гайхалтай түүх өгүүлэх гэрэл зургууд олон байдаг. Ингээд Чарли Чаплин залуудаа ямар байсан, Марк Твен хэнтэй нөхөрлөдөг байв зэргийг дэлгэсэн сонирхолтой бөгөөд ховор гэрэл зургуудаас та бүхэнд сонирхуулъя.

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд

1 Марк Твен Никола Теслагийн лабораторид байгаа нь

Марк Твен (Mark Twain) хэдийгээр Никола Тесла (Nicola Tesla)-гаас 21 насаар ах байсан ч тэд гайхалтай нөхөрлөлийг бүтээж чаджээ. Алдарт зохиолч найзынхаа лабораторид байнга зочилж, сонирхох дуртай байв. Теслагийн туршилтаар зохион бүтээсэн гэрлийн лампыг Марк Твен барьж байгаа энэхүү зургийг 1894 оны хавар авчээ. 

Марк Твен Никола Теслагийн лабораторид байгаа нь

2 Венец хот дахь Кока-Колагийн сурталчилгаа

Венец хот хэзээнээс тагтаа ихтэйгээрээ алдартай байжээ. Үүнийг нь "Кока-Кола" компани ашиглаж, 1960 онд Гэгээн Маркийн талбай дээр үр асгаснаар таны харж байгаа аварга том амьд бичээсийг үүсгэн, бүтээгдэхүүнээ сурталчилсан байна.

Венец хот дахь Кока-Колагийн сурталчилгаа

3 Мөс зөөж буй охид (1918)

Өнөө цагт эрчүүдийн л хийдэг ажлыг дээр үед эмэгтэйчүүд хийчихдэг байжээ. Иймэрхүү хүнд хүчир ажлыг нугалахад тэдэнд их хүч тэнхээ хэрэг байсангүй, эх оронч сэтгэл л хангалттай байв.

Мөс зөөж буй охид (1918)

4 Моторт дугуй унаж буй эмэгтэй (1916)

Өнөө цагийн өөрөө явдаг скүүтерийн анхны загварыг 1915 онд зохион бүтээж байжээ.

Моторт дугуй унаж буй эмэгтэй (1916)

5 Дэвид Боуи (David Bowie) 16 настайдаа

Дуучин Дэвид Боуи 9 насандаа саксофончин болохыг хүсдэг байжээ. Хожим 15 настайдаа тэрээр "The Konrads" нэртэй хамтлагийг байгуулсан түүхтэй.

Дэвид Боуи (David Bowie) 16 настайдаа

6 XX зууны эхэн үеийн сельфи

XX зууны эхэн үеийн сельфи

7 Залуу Авраам Линкольн (Abraham Lincoln)-ий хөрөг (1846)

Залуу Авраам Линкольн (Abraham Lincoln)-ий хөрөг (1846)

8 Хатан Хаан Элизабет II жолоочийн ажил хийж байгаа нь

1945 онд ирээдүйн хатан хаан Британий армийн эмэгтэйчүүдийн туслах салаанд алба хаасан юм. Тэрээр түргэний жолоочийн үүрэг гүйцэтгэж, дэслэгч цол ч хүртэж байжээ.

Хатан Хаан Элизабет II жолоочийн ажил хийж байгаа нь

9 Английн хаан Жорж V суусан машиныг нэгэн гуйлгачин даган гүйж байгаа нь

Английн хаан Жорж V суусан машиныг нэгэн гуйлгачин даган гүйж байгаа нь

10 Жорж V хаан Оросын сүүлчийн эзэн хаан Николайн II хамт

Жорж V хаан Оросын сүүлчийн эзэн хаан  Николайн II хамт

11 Нэгэн цэрэг Берлиний ханаар нэвтрэх гэсэн хүүд тусалж байгаа нь

Нэгэн цэрэг Берлиний ханаар нэвтрэх гэсэн хүүд тусалж байгаа нь

12 Дэлхийн II дайны үеэр ухуулах хуудас зурж буй ажилчид

Дэлхийн II дайны үеэр ухуулах хуудас зурж буй ажилчид

13 Хоёр талаас уулзсан нь

Франц, Британийг холбосон Евротуннелийг ухах ажлын төгсгөлд хоёр улсын инженерүүд уулзан мэндчилж байна. 

Хоёр талаас уулзсан нь

14 Нарны тусгалыг хайчилж таслахаар оролдож буй охин

Нарны тусгалыг хайчилж таслахаар оролдож буй охин

15 Дэлхий дээрх сүүлчийн тасманы чоно

Тасман арлын чоно хэмээх энэхүү амьтан одоо устжээ. Энэ төрөл зүйлийн сүүлчийнх нь болох Бенжамин нэрт чононы амьтны хүрээлэн дэх зургийг 1933 онд авсан байна.

Дэлхий дээрх сүүлчийн тасманы чоно

16 Архины хууль хүчингүй болсныг тэмдэглэж буй эрчүүд

1920-1933 оны хооронд АНУ-д согтууруулах ундааны үйлдвэрлэл, тээвэр, худалдааг бүрэн хориглож байжээ.

Архины хууль хүчингүй болсныг тэмдэглэж буй эрчүүд

17 Голден Гэйт (Golden Gate) гүүрийн барилгын ажил

1937 баригдаж дууссан энэ гүүр нь удаан хугацааны турш дэлхийн хамгийн урт гүүр гэж тооцогдож байжээ.

Голден Гэйт (Golden Gate) гүүрийн барилгын ажил

18 Чарли Чаплин (Charlie Chaplin), 1916 онд

Дэлхийн кино урлагийн домог маань 27 насандаа энэхүү зургийг даруулжээ.

Чарли Чаплин (Charlie Chaplin), 1916 онд

19 Аннэ Франкийн аав нацистуудаас нуугдаж байсан байрандаа зогсож байгаа нь (1960 он)

Аннэ Франк (Anne Frank) хэмээх еврей охины өдрийн тэмдэглэл Холокостын үед еврейчүүдийн үзэж туулж байсан бүхнийг дэлхийд таниулжээ. Харамсалтай нь түүний гэр бүлээс эцэг Отто Франк л амьд үлдсэн байна.

Аннэ Франкийн аав нацистуудаас нуугдаж байсан байрандаа зогсож байгаа нь (1960 он)

20 Сум нэвтэрдэггүй хантаазыг шалгаж үзэж байгаа нь (1923)

Сум нэвтэрдэггүй хантаазыг шалгаж үзэж байгаа нь (1923)

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()