Сурталчилгаа (15)
Хаах

2019 онд нээлтээ хийх шилдэг кинонууд

Кино урлаг сонирхогчдод зориулан ирэх 2019 онд нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа хамгийн их шуугиан дагуулж буй шилдэг долоон киноны тухай товч мэдээллийг бэлтгэлээ. Уг жагсаалтад бидний дунд аль хэдийнээ хүлээлт үүсгээд амжсан "Avengers: Infinity War"-ын үргэлжлэл болон "Dumbo" хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар зэрэг багтсанаас гадна аймшгийн кино сонирхогчдыг байлдан дагуулж байсан “IT” уран сайхны киноны хоёрдугаар анги ч мөн дээгүүр байранд жагсжээ. Ингээд та бүхэн үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа 2019 онд нээлтээ хийх шилдэг 12 киног хүргэж байна. 

2019 онд нээлтээ хийх шилдэг кинонууд

1 "Glass"

  • Нээлтээ хийх: Нэгдүгээр сарын 18
  • Дүрүүдэд: Жеймс МакАвой (James McAvoy), Брюс Уиллис (Bruce Willis), Самуэль Л. Лэксон (Samuel L. Jackson), Сара Полсон (Sarah Paulson).

Энэ кино найруулагч М. Найт Шамалан (M. Night Shyamalan)-ийн өмнөх "Unbreakable", "Split" кинонуудын үргэлжлэл болж байгаа энэ кино триллер төрлийн бүтээл юм. "Glass" кинон дээр алдарт жүжигчин Брюс Уиллисын тоглож буй супер баатрын эсрэг Самуэль Лэксон, Жеймс МакАвой нар хүчээ нэгтгэж буйгаар үйл явдал нь өрнөх юм. 

"Glass"

2 "How to Train Your Dragon: The Hidden World"

  • Нээлтээ хийх: Хоёрдугаар сарын 22
  • Дүрүүдэд: Кэйт Бланчетт (Cate Blanchett), Жона Хилл (Jonah Hill), Кит Харингтон (Kit Harington).

Анх 2010 онд бүтээгдэж 495 сая ам.долларын ашиг олж байсан "Dream Works"-ын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг “How to Train Your Dragon” цувралын гуравдугаар анги мөн ирэх 2019 онд дэлгэцнээ гарахад бэлэн болжээ.

Тус цувралын өмнө нь гарсан хоёр анги хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдээс өндөр үнэлгээ авч байсан учраас "How to Train Your Dragon: The Hidden World" нь ирэх оны хамгийн хүлээлттэй киноны жагсаалтад зүй ёсоор багтаад байгаа нь энэ юм.

"How to Train Your Dragon: The Hidden World"

3 "Captian Marvel"

  • Нээлтээ хийх: Гуравдугаар сарын 8
  • Дүрүүдэд: Бри Ларсон (Brie Larson), Жемма Чан (Gemma Chan), Самуэль Л. Лэксон (Samuel L. Jackson), Жуд Лоу (Jude Law)

Харь гаригийн хоёр өөр үндэстэн хооронд галактикийн дайн дэгдэж, Кэрол Дэнверс (Carol Danvers) дэлхийгээс төрөн гарсан огторгуй ертөнцийн хамгийн хүчирхэг баатруудын нэг болно.

"Marvel"-ын дэлгэцнээ амилах хүчирхэг баатруудын жагсаалтыг энэ удаа "Captian Marvel" үргэлжлүүлэхээр болжээ. Эмэгтэй супербаатрын дүрээр тусгайлан кино бүтээсэн түүх "Marvel"-д байхгүй учир ганц комик номын хуудаснаа удаан хугацаанд ээлжээ хүлээн байсан Кэрол Дэнверсийн адал явдлыг хүсэн хүлээгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

"Captian Marvel"

4 "Godzilla: King of the Monsters"

  • Нээлтээ хийх: Тавдугаар сарын 31
  • Дүрүүдэд: Милли Бобби Браун (Millie Bobby Brown), Вера Фармига (Vera Farmiga), Кайл Чандлер (Kyle Chandler), Салли Хокинс (Sally Hawkins)

Тэртээ 1954 онд Японы үзэгчдэд хүрч байсан дэлгэцийн хамгийн алдартай мангасуудын нэг болох "Godzilla"-гын шинэ анги 2019 онд нээлтээ хийхээр болжээ. 

2014 онд нээлтээ хийж дэлхий дахиныг шуугиулан 546.8 сая долларын ашиг олж чадсан "Godzilla (2014)" киноны үргэлжлэл болж байгаа тус кинон дээр "Godzillа" дэлхийг хамгаалахын төлөө өөр шигээ том гурван мангастай тулалдах юм байна. 

"Godzilla: King of the Monsters"

5 "Dumbo"

  • Нээлтээ хийх: Гуравдугаар сарын 29
  • Дүрүүдэд: Ева Грин (Eva Green), Майкл Китон (Michael Keaton), Колин Фаррелл (Colin Farrell), Дэнни ДеВито (Danny DeVito)

Бусдаас өвөрмөц, хачирхалтай том чихтэй төрсөн "Dumbo" хэмээх зааны тугалын сургамжит, адал явдалт амьдралын түүхээс сэдэвлэсэн хүүхэлдэйн киног хамгийн анх 1941 оны аравдугаар сард "Walt Disney Productions" бүтээж байв. Тус бүтээл хамгийн анхны өнгөт хүүхэлдэйн кинонуудын нэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд нийт 1.6 сая ам.долларын ашиг олж байсан түүхтэй ажээ.

Харин ирэх 2019 онд өхөөрдөм зааны тугалын түүх орчин үеийн дэвшилтэт компьютер графикийн дүрслэл дундаас шинээр мэндлэхээр болсон бөгөөд өмнө нь “Аlice in the wonderland”, “The Corpse Bride” зэрэг олон уран сайхны болон хүүхэлдэйн киноны зураач, найруулагчаар ажиллаж байсан алдарт Тим Бартон (Tim Burton) найруулсан байна. 

"Dumbo"

6 "Captive State"

  • Нээлтээ хийх: Гуравдугаар сарын 29
  • Дүрүүдэд: Жон Гудман (John Goodman), Вера Фармига (Vera Farmiga), Эштон Сандерс (Ashton Sanders), Жонатан Майорс (Jonathan Majors)

"Rise of the Planet of the Apes", "The Gambler" зэрэг хит кинонуудын найруулагч Руперт Вайт (Rupert Wyatt)-ийн шинэхэн уран бүтээл шинжлэх ухааны уран зөгнөлт "Captive State" кино үзэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна.

Уур амьсгалын эрс өөрчлөлтийг далимдуулсан харь гаригийнхан Чикаго хотыг эзэлснээс хойш 10 жилийн дараа эрх чөлөөгүй болсон чикагочууд бослого өрнүүлж буйгаар киноны үйл явдал өрнөдөг байна.

"Captive State"

7 "Shazam!"

  • Нээлтээ хийх: Дөрөвдүгээр сарын 5.
  • Дүрүүдэд: Захари Леви (Zachary Levi), Марк Стронг (Mark Strong), Жимон Хаунсу (Djimon Hounsou), Ашер Ангел (Asher Angel)

"DC" комиксоос сэдэвлэн бүтээсэн инээдмийн кино. Гол баатар нь жирийн нэгэн сурагч бөгөөд ганцхан үг хэлээд л насанд хүрсэн супер-баатар болдог ид шидтэй. Үүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдэг л хамгийн чухал зүйл болно.

"Shazam" тэртээ 1941 онд зохиогдож байсан супер баатар боловч одоо л анхны бүрэн хэмжээний кинотой болох гэж байна. Сонирхуулахад 1950-аад оны үед "Shazam" нь "Batman" "Superman" нараас илүү алдартай байжээ.

"Shazam!"

8 "Pet Sematary"

  • Нээлтээ хийх: Дөрөвдүгээр сарын 5
  • Дүрүүдэд: Жон Литгоу (John Lithgow), Жейсон Кларк (Jason Clarke), Эми Сейметц (Amy Seimetz)

1989 онд үзэгчдийн хүртээл болж байсан найруулагч Мэри Ламберт (Mary Lambert)-ийн "Pet Sematary" киног дахин шинэчилсэн найруулгаар хийж, үзэгчдийн хүртээл болохоор зэхэж байна. Энэхүү аймшиг, триллер төрлийн киног Америкийн алдарт зохиолч Стивен Кинг (Stephen King)-ийн 1983 онд худалдаанд гаргаж байсан ижил нэрт номноос сэдэвлэн бүтээж байсан юм.

1989 оны "Pet Sematary" кино нь бүх цаг үеийн хамгийн шилдэг аймшгийн кинонуудын нэгд тооцогддог учраас аймшгийн киноны хойрхотнууд уг бүтээлийг тэсэн ядан хүлээж байгаа юм. 

"Pet Sematary"

9 "Avengers: Infinity War 2"

  • Нээлтээ хийх: Тавдугаар сарын 3
  • Дүрүүдэд: Роберт Дауни Жуниор (Robert Downey Jr.), Крис Хемсворт (Chris Hemsworth), Бенедикт Камбербэтч (Benedict Cumberbatch)

"Avengers: Infinity War"–ын дуулиан шуугиан одоо ч намжиж амжаагүй хэвээр. "Гэтэл Marvel Entertainment"–ийн зүгээс 2019 онд үргэлжлэл болох бас нэгэн анги гаргахаа мэдэгдлээ. Найруулагчаар ах дүү Руссо (Anthony and John Russo) нар ажиллах ба үйл явдлын тухайд өмнөх ангийн шууд үргэлжлэл байх ажээ.

Киноны нэрийг одоогоор хараахан оноож амжаагүй байгаа бөгөөд нээлтийн товыг ирэх оны тавдугаар сарын 3-нд зарласан ч хойшилж магадгүй тухай продьюсерүүд мэдэгдэл хийсэн байна. Зарим шүтэн бишрэгч, спойлеруудын таамгаар "Captian Marvel"-ын дүр нэмэгдэж магадгүй бөгөөд "Avengers"–ийн сүүлчийн цуврал болох магадлал өндөр гэж үзэж байна.

"Avengers: Infinity War 2"

10 "John Wick 3: Parabellum"

  • Нээлтээ хийх: Тавдугаар сарын 17
  • Дүрүүдэд: Киану Ривз (Keanu Reeves,), Халли Берри (Halle Berry), Ян Макшайн (Ian McShane), Жейсон Мантзукас (Jason Mantzoukas)

"Matrix" киногоороо олонд танигдсан Киану Ривзийн тоглож байгаа “John Wick" цувралын сүүлчийн анги ирэх онд олны хүртээл болох гэж байна. Тэрбээр кинонд өөрийнхөө хэсгийг орлон тоглогчгүйгээр гүйцэтгэж байсныг хөндлөнгийн хүмүүс өөрийн нүдээр харж, зураг авсан юи. “John Wick 3” киноны ерөнхий зураг авалтыг Нью Йорк хот болон Токиод хийсэн байна. 

Гол дүр  "John Wick"-ын толгойд 14 сая ам.долларын шагнал зарласан түүнийг дэлхий даяар хөлсний алуурчид алахаар эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэрхэн тэмцэж өөрийгөө аврах талаар өгүүлэх юм.

"John Wick 3: Parabellum"

11 "It: Chapter Two"

  • Нээлтээ хийх: Есдүгээр сарын 6
  • Дүрүүдэд: Билл Скарсгорд (Bill Skarsgård), Джессика Частен (Jessica Chastain), Жеймс МакЭвой (James McAvoy)

2017 онд нээлтээ хийсэн "It" кино дэлхийн зах зээл дээрээс 700 сая ам.долларын ашиг орлого олж бүх цаг үеийн хамгийн их орлого олсон аймшгийн кино болж байсан. Тэгвэл тус киноны үргэлжлэл болох "It: Chapter Two" ирэх онд нээлтээ хийх ажээ. "It: Chapter Two" нь мөн зохиолч Стивен Кингийн номоос сэдэвлэн бүтээх аж. 

"It: Chapter Two"

12 "Joker"

  • Нээлтээ хийх: Аравдугаар сарын 4
  • Дүрүүдэд: Хоакин Феникс (Joaquin Phoenix), Зази Бец (Zazie Beetz), Роберт Де Ниро (Robert De Niro)

"DC" комиксоос сэдэвлэсэн дараагийн кино. Алдарт "Batman"-ы мөнхийн дайсан "Joker" хэрхэн бий болсон тухай өгүүлэх тус киноны үйл явдал 1980-аад онд өрнөх аж. 

Тус киноны зураг авалт 2018 оны арван хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөл "Joker"-ын дүрийг жүжигчин Хоакин Феникс бүтээх юм. Супер баатрын фенүүд төдийгүй кино сонирхогч олон хүмүүс тус кино нээлтээ хийх өдрийг амьсгаа даран хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй байх. 

"Joker"

16
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()