Сурталчилгаа (15)
Хаах

Төмстэй эклер хийцгээе!

Амралтын өдөр бүсгүй та амтат зоог хийхийг хүсэж байгаа л биз. Тэгвэл бид танд нэгэн өвөрмөц хоолны жорыг хүргэе. Энэ бол төмсний эклер бөгөөд та дотор нь өөрийн хүссэн таташийг хийх бололмжтой. Төмсөн эклер нь маш зөөлөн сайхан амттай болдог  учир бяслаг, түрс, хүнсний ногоо, загас болон мөөгтэй хольж идэж болно.

Төмстэй эклер хийцгээе!

Найрлага:

Ус – 100 мл

Төмс – 2 ш

Цөцгийн тос – 50 гр

Гурил – 100 гр

Элсэн чихэр -  1 хоолны халбага

Давс – 1 цайны халбага

Өндөг – 3 ш

Хийх арга:

Төмсөө чанаад  нухаш болгоно.  Усаа буцалгаад дээрээс нь цөцгийн тос, элсэн чихэр, давс  хийж хутгана. Гурилаа нэмж хутгаад, төмсний нухашаа нэмж хийнэ.  Өндгөө нэг нэгээр нь нэмж, сайн хутгана.   Бэлэн болсон гурилаа эклер хэлбэртэйгээр тавьж, 190-200 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 20 минут болгоод, дараа нь 160 градуст 10 минут болгоно.

Ингээд эклер бэлэн боллоо. Төмснийхөө дунд та хүссэн хавчуургаа хийж болно. Сайхан хооллоорой.

1
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()