Сурталчилгаа (15)
Хаах

Таныг урт наслуулах хачирхалтай хэрнээ энгийн 10 арга

2018-10-14, 13:43
3,761

Эрүүл мэнддээ анхаардаг ч амьдралаас авах жижигхэн ч гэсэн таашаалуудыг орхиж чаддаггүй хүмүүст энэхүү нийтлэлийг зориуллаа. Манай дэлхийн хамгийн ухаалаг “тархинууд” эрүүл мэндэд тустай хэрнээ хачин гэмээр хэвшлүүдийг олж илрүүлжээ. Эдгээр нь эрүүл байхаас гадна жаргалтай байхад тань тусалснаар урт наслуулах нь нотлогджээ.

Таныг урт наслуулах хачирхалтай хэрнээ энгийн 10 арга

1 Оройн 22 цагаас өглөөний 06 цагт унтаж амар

Хятад эмч нар хүний биеийн энергийн нөхөн сэргээх үйл явц, эрүүл мэндийн талаар судлаад дээрх цагийн хооронд унтах нь яагаад чухал талаар бүхэл бүтэн систем боловсруулсан байна. Энэ цагт унтаж амардаг байснаар нас уртсах ч боломжтой бөгөөд дархлааны систем оройн 21-23 цагийн хооронд бие дэх хорт бодис, вирусуудтай тэмцэж, гадагшлуулдаг, харин элэг 23 цагаас 01 цагийн хооронд, уушги 03-05 цагийн хооронд өөрийгөө цэвэрлэж, шинэчилдэг байна. Мөн үүрийн 05-07 цагийн хооронд гэдэс дотор цэвэрлэгддэг.

Оройн 22 цагаас өглөөний 06 цагт унтаж амар

2 Бусдын бодолд бүү анхаар

Америкийн эрдэмтдийн судалгаагаар бусдын үзэл бодолд анхаарахгүй, тоохгүй байж сурснаар урт наслах боломжтой гэдгийг баталжээ. Эргэн тойрон дахь хүмүүсийн сөрөг хандлага, үзэл бодлын талаар бодсоноор хүмүүс биеэ барьсан, айдастай, бухимдалтай болдог. Ийм тохиолдлууд байнга давтагдах тусам аз жаргалгүй болдог бөгөөд аз жаргалгүй хүмүүс богино насалдаг гэжээ.

Бусдын бодолд бүү анхаар

3 Нарыг хайрла

Нарны туяа бидэнд Д амин дэмийг “бэлэглэдэг”. Энэхүү амин дэм нь сэтгэл гутралтай тэмцэхэд туслахаас гадна чихрийн шижин гэх мэт олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тустай. 2016 оны судалгаагаар биохимичид өдөрт дунджаар нарны туяанд 1 цагаар илүү хугацааг өнгөрүүлдэг хүмүүс хорт хавдар тусах нь 67% -иар бага байгааг тогтоожээ.

Нарыг хайрла

4 Шүдээ бага угаа

Хэрвээ чи өдөр бүр шүршүүрт ордог хэвшилтэй бол энэ талаар ахиад бодолцож үзэх хэрэгтэй аж. Лондоны Кранлий (Cranley) эмнэлгийн эмч нар саван болон халуун усны нэгдэл нь арьсны хамгаалалтын тослог бүрхэвчийг гэмтээдгийг нотолсон байна. Удаан хугацаанд энэ үйл явц үргэлжилснээр арьс хуурайшиж, биеийг хамгаалж чадахаа больдог. Тиймээс шүршүүрт орох тоогоо багасгасан нь дээр шүү. Мөн шүдний эмч нар ч ижил зүйл хэлж байна. Шүдээ хэтэрхий их угаах нь шүдний пааланг гэмтээж, шүдийг сулруулдаг байна. Тиймээс хоол идэх болгондоо бус өглөө, оройд угааж байх нь тохиромжтой. Мөн шүдний утас хэрэглэж сураарай.

Шүдээ бага угаа

5 Улаан лоолийг ахиу хэрэглэ

Бостон хотын Тафтс их сургуулийн эрдэмтэд 11 жил энэ талаарх судалгаа явуулжээ. Тэд 5000 гаруй оролцогчдын хоолны дэглэмд өөрчлөлт оруулан судалсан бөгөөд улаан лоолийг байнга хэрэглэсэн оролцогчид зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал 26 хувиар бага байж. Эрдэмтдийн хэлж байгаагаар улаан лоольд агуулагддаг антиоксидант нь биед маш сайнаар нөлөөлдөг гэжээ. Тиймээс өглөө бүр талхан дээрээ нэг зүсэм улаан лооль тавьж идэхийг зөвлөж байна.

Улаан лоолийг ахиу хэрэглэ

6 Сэрүүлэг битгий тавь

Сэрүүлгийн дуу хэтэрхий чанга байх нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Японы эрдэмтдийн судалгаагаар байнга сэрүүлгээр сэрдэг хүмүүс даралт өндөртэй, зүрхний шигдээст өртөх хандлага өндөр байдгийг тогтоожээ. Ийм төрлийн чанга чимээ нь мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг нь нотлогджээ.

Сэрүүлэг битгий тавь

7 Талхны зах ид

Германы Шим тэжээл, хүнсний технологийн их сургуулийн биохимичид талхны зах идэж байхыг зөвлөжээ. Талхны захны антиоксидант нь бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлж, гэдсийг цэвэрлэдэг. Судлаачдын ахлагч Томас Хоффман “Талхны захад голоос 8 дахин их антиоксидант агуулагддаг учраас эрүүл мэндэд сайн нөлөөтэй байдаг” гэжээ.

Талхны зах ид

8 Тамхинд бүү хүр

Тамхи татах нь эрүүл мэндэд муу гэдгийг бид мэднэ. Мөн тамхинд хүрэх нь ч эрүүл мэндэд муу болохыг эрдэмтэд нотолжээ. Учир нь тамхины ургамал ургаж байх үедээ полони-210, хар тугалга-210, радиум зэрэг цацраг идэвхт элементүүдийг өөртөө идэвхтэй шингээдэг. Энэ элементүүд нь ургамлыг хатаасны дараа ч идэвхтэй байдаг бөгөөд тус элемент өчүүхэн хэмжээтэй үлдсэн байсан ч гар хүрэх төдийд хүний биед нэвчиж чаддаг байна.

Тамхинд бүү хүр

9 Бүж, бүж!

Францын эрдэмтдийн нотологоогоор бүжиглэж сурах, бүжиглэх нь нас уртасгадаг гэжээ. Үе мөч, ясны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна уушгийг дэмжиж, зүрх судасны системд сайнаар нөлөөлнө. Астма өвчнийг анагаахад ч мөн тустай.

Бүж, бүж!

10 Нойтон оймстой унт

Тиймээ , та зөв уншсан. Нойтон оймс эрүүл мэндийн тал дээр маш ач холбогдолтой. Учир нь хөл хүйтэн байх үед судасны агшилтын улмаас бие дэх шим тэжээлүүд таны эд, эрхтэн рүү илгээгддэг. Халдвар, вирустай тэмцэхийн тулд бидний биеийн цус болон шим тэжээлийн эргэлт хурдан, идэвхтэй байх хэрэгтэй байдаг.

Нойтон оймстой унт

31
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()