Сурталчилгаа (15)
Хаах

Хүн төрөлхтөн 6 өөр хүйстэй

2018-10-09, 15:05
7,773

Хэд хэдэн улс орнуудад гуравдагч буюу "бусад" гэсэн хүйсийн сонголт байдаг болсон бөгөөд тэднийг хүлээн зөвшөөрсөн хуулийг баталж энгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс өөр гэдгийг нь ялгаж өгсөн байдаг. Зарим улсуудад сексийн төрөлхийн чиг хандлагыг л хүлээн зөвшөөрдөг бөгөөд олдмол байдлаар бий болсон хандлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Ихэнх улс орон болоод хүн төрөлхтний хувьд эр, эм гэсэн хоёр хүйс давамгайлдаг нь үнэн боловч  бусад хүйсийг хүлээн зөвшөөрдөг тэдгээр улсуудыг оролцуулбал хүн төрөлхтнийг 6 хүйст хувааж байна.

Хүн төрөлхтөн 6 өөр хүйстэй

1 Энэтхэг, Пакистан, Бангладеш болон Непал дахь Хижра нар (Hijra)

Хижра нар бол өөрийгөө эмэгтэй гэж боддог эрчүүд бөгөөд эмэгтэй хүний хувцас өмсөн, нүүрээ будах гэх мэтээр яг л эмэгтэй хүн шиг биеэ авч явдаг хүмүүс юм. Тэднийг гуравдагч хүйс хэмээн дээрх улсуудад хуулиар хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэсэн хэдий ч, бүх Хижра нар гуравдагч хүйс хэмээн ялгагдахыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өөрсдийгөө эмэгтэй гэж үздэг. Хижра нар Энэтхэгт маш эртнээс амьдарч, танигдаж ирсэн бөгөөд Хинду шашны судрууд дээр ч дурдагдсан байдаг. Харин Их Британи улсад колончлогдсоны дараа гуравдагч хүйсийг хууль бус хэмээн Хижра нарыг гэмт хэрэгтэн гэж үздэг байжээ. Тэр үед тэдний олонх нь амьдарч буй газар нутгаа орхиж, ээжийнхээ дүрээр эмэгтэй хүнтэй хамт амьдарч, газар доорх газруудаар явж байсан гэдэг. Тэд бүр өөр хоорондоо харилцдаг Хижра Парси хэмээх нууц хэлийг боловсруулсан байв. Их Британий цэргүүд Энэтхэгээс гарсны дараа ч Хижра нар ялгаварлан гадуурхагдаж, хүчирхийлэлд өртсөөр байж. Эмч нар тэднийг үзэхээс татгалзаж, цагдаа нар хүчирхийлж, ажил олгогчид ажилд авахаас цааргалдаг байв. Энэ хандлага тэднийг ядуу зүдүү амьдралд хөтөлж, биеэ үнэлэхэд хүргэжээ. Өнөөдөр Энэтхэгт Хижра нарын дунд ДОХ-н халдвар дунджаас дээгүүр хэмжээнд байдаг ба жишээ нь Мумбай хотын Хижра нарын 18 хувь нь ДОХ-ын халдвартай гэсэн тооцоо бий. Энэтхэгийн нийт ард түмнээс Хижра нар 0.3 хувийг эзэлдэг гэсэн тоотой харьцуулбал энэ нь маш өндөр үзүүлэлт юм.

Энэтхэг, Пакистан, Бангладеш болон Непал дахь Хижра нар (Hijra)

2 Мексик дэх Мюзүүд (Muxes)

Мексикийн Оахака(Oaxaca) дахь Запотек хүмүүс бол гуравдагч хүйсийн Мюзүүд юм. Эр хүйстэй төрсөн ч өөрийгөө эмэгтэй гэж үздэг хүмүүсийг энэ ангилалд оруулдаг хэдий ч Мюз хүмүүсийг юугаар нь Мюз гэж хүлээн зөвшөөрөх нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл хэн нь Мюз, хэн нь Мюз биш болох тэрхүү стандартыг тэдгээр хүмүүст өөрсдөд нь үлдээдэг байна. Мюз гэдэг нь Испани хэлний “эмэгтэй хүн” гэсэн үгнээс гаралтай юм. Гэвч мюзүүд эмэгтэй хүмүүс биш бөгөөд ингэж ангилагдахдаа ч дургүй байдаг аж. Тэд ижил хүйстэн, трансжендэр, бисексуал ч биш юм. Тэдэнд чиглэсэн фестиваль ч жил бүр болдог бөгөөд 3 өдөр үргэлжилдэг байна. Гэсэн хэдий ч тэднийг Мексикийн бусад хотуудад эмэгтэй ариун цэврийн өрөө хэрэглэхийг зөвшөөрдөггүй байна.

Мексик дэх Мюзүүд (Muxes)

3 Оман дахь Занитууд (Xaniths)

Оманд эр хүйстэй ч эмэгтэй хүн шиг биеэ авч явдаг хүмүүсийг "Занит" гэж нэрлэдэг. Занитууд нүүрний будаг хэрэглэж, үсээ тослож, ёс заншлын дагуу бүсгүйчүүдийн хийх ёстой зүйлсийг хийдэг. Гэхдээ Занитууд өөрсдийгөө эмэгтэйчүүдээс ялгаатай гэж харуулахыг хүсдэг бөгөөд эрчүүд цагаан өнгийн туник (tunic – араб үндэсний хувцас), эмэгтэйчүүд гэгээлэг өнгийн туник өмсдөг бол занитууд олон өнгийн туник өмсдөг. Мөн үсээ эрчүүдийнхээс урт, эмэгтэйчүүдийнхээс богино байдлаар засуулдаг. Эрчүүд үсээ урдаас арагш, эмэгтэйчүүд хойноос урагш харин ханитууд диагональ маягаар самнадаг. Зарим занитууд эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог бол зарим нь эмэгтэй хүнтэй гэрлэдэг.  

Оман дахь Занитууд (Xaniths)

4 Индонезийн Бугис омог 5 төрлийн хүйсийг хүлээн зөвшөөрдөг

Индонезийн Бугис омгийнхон 5 төрлийн хүйс байдаг гэж үздэг. Ороан (эрэгтэйлэг эр), маккунрай (эмэгтэйлэг эм), калабай (эмэгтэйлэг эр), калалай(эрэгтэйлэг эм) болон биссу буюу хагас эрэгтэй, хагас эмэгтэй. Ороан, маккунрай нар бол уламжлалт хүйсийн эрчүүд, эмэгтэйчүүд юм. Калабай бол эмэгтэйлэг маягаар биеэ авч явдаг эрчүүд, харин калалай бол эрчүүд шиг биеэ авч явдаг эмэгтэйчүүд юм. Эрчүүд шиг хувцаслаж, эрчүүд шиг аашилж уламжлалт эрчүүдийн ажлуудыг хийдэг байна. Харин биссусууд эрчүүд шиг мөн эмэгтэйчүүд шиг ч байж чаддаг. Тухайн омгийнхон тэдгээр хагас хүйстнүүдийг ид шидийн хүчтэй, сүнстэй харилцдаг бөгөөд дэлхий дээр бүтээгдсэн анхны хүйстнүүд гэж үздэг байна. Биссу нь хоёр төрөл байх бөгөөд эхнийх нь эр, эм аль аль нөхөн үржихүйн эрхтэнтэй байдаг бол хоёр дахь нь эр, эм сэтгэлтэй байдаг гэж үздэг.

Индонезийн Бугис омог 5 төрлийн хүйсийг хүлээн зөвшөөрдөг

5 Хойд америкийн хоёрдмол сүнстнүүд

“Хоёрдмол сүнстэн” гэдэг нь уугуул америкчуудын хувьд хагас эрэгтэй, хагас эмэгтэй, эмэгтэйлэг эр, эрэгтэйлэг эм гэх мэт саармаг хүйстнүүдийг нэрлэдэг үг юм. Эрэгтэйлэг эмэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй гэрлэж, эмэгтэйлэг эрчүүд эрчүүдтэй гэрлэдэг. Бидний ихэнх нь үүнийг ижил хүйстэн гэж нэрлэх бол уугуул америкчууд тэгж үздэггүй. Эмэгтэйлэг эрчүүдийг "бердаш" гэж нэрлэдэг байсан бөгөөд Америкийг нээсэн Испаничууд тэднийг ижил хүйстнүүд хэмээн нэрлэж, тэднийг ялгаварлан гадуурхаж эхэлсэн юм. 20-р зууны эхэнд Христийн шашны номлогчид тэднийг амиа хорлохыг ятгах болсон байна. 1960-аад оны үед уугуул Америк, гей идэвхтнүүд АНУ-д хүчирхэгжиж эхэлсэн ч 1990-ээд оны үед тэд аль хэдийн садар самуунд уруу татагсад хаягтай болсон байж.

Хойд америкийн хоёрдмол сүнстнүүд

6 Еврейн 6 хүйстнүүд

Хуучин Еврейн шашинд хүн төрөлхтөн 6 хүйстэй хэмээн бичсэн байдаг. "Закар" буюу эр, "некейва" буюу эм, "андрогинос" буюу хагас эр, хагас эм. Мөн "аялонит" буюу эр бэлэг эрхтэнтэй эм,"сарис" буюу эм бэлэг эрхтэнтэй эр болон "тумтум" хэмээх тодорхойгүй хүйстэн бий хэмээсэн байдаг. Тумтумууд аль ч хүйсийнх байж чаддаг хүмүүс бөгөөд эр, эм ямар ч хүнтэй гэрлэдэг. Бусад хүйсийн хүмүүст гэрлэх хүн нь хүйсээр ялгагдсан байдаг бол тумтумууд алинтай нь ч гэрлэж болох бөгөөд эр хүнтэй гэрлэвэл эхнэр, эм хүнтэй гэрлэвэл нөхөр нь болон амьдардаг байна.

Еврейн 6 хүйстнүүд

7 Самао дахь Фафафинууд (Fa’afafines)

Самаочууд гуравдагч хүйстнүүдийг фафафинууд гэж нэрлэдэг. Энэ хүйсийн хүмүүс ихэвчлэн эмэгтэй хүн шиг биеэ авч явдаг эрчүүд байдаг. Самао хэлэнд "fa’afafine" гэдэг нь “эмэгтэй хүн шиг” гэсэн утгатай. Фафафинууд өөрсдийгөө трансжендэр, ижил хүйстэн гэх мэтээр ялгаварлагдах дургүй бөгөөд өөрсдийгөө эр, эм гэдэг шиг тусдаа хүйстэн гэж үздэг юм. Тэд эмэгтэй хүн шиг байдаг хэдий ч эмэгтэй хүнтэй харилцаанд орох нь бий. Фафафинууд өөрсдийгөө төрөлхийнх гэдэгт итгэдэг бөгөөд зарим хөвгүүд олдмолоор фафафин болдог.

Самао дахь Фафафинууд (Fa’afafines)

8 Мадагаскарын Секратууд (Sekratas)

Мадагаскарчууд дунд Секратууд хэмээх гуравдагч хүйстнүүд амьдардаг. Тэд бол хүү болж төрсөн ч охид шиг өссөн хүмүүс бөгөөд бусад хүмүүс тэднийг эр биетэй ч эмэгтэй хүмүүс гэж үздэг учраас тэдний ихэнх нь эмэгтэйлэг зан ааштай байдаг. Секратууд ч өөрсдийг эмэгтэй гэдэгт итгэдэг бөгөөд урт үс, гоёл чимэглэл зүүж, эрчүүдийн ажлаас аль болох зайлсхийдэг. Мөн Секратууд өөрсдийгөө ид шидийн хүчтэй гэж итгэдэг бөгөөд хүссэн хүнээ харааж чаддаг гэж үздэг.

Мадагаскарын Секратууд (Sekratas)

9 Доминикан дахь Гуэвэдосууд (Guevedoces)

Доминиканы зарим омогт "гуэвэдос" хэмээх гуравдагч хүйстнүүд байдаг. Тэд бол эр бэлэг эрхтэнтэй хэдий ч төрөлхийн бараг харагдахгүй шахам маш жижиг байдаг гэдэг. Ийм үед бэлэг эрхтэн нь үтрээ шиг харагддаг болохоор эцэг эхчүүд нь хүүхдээ охин гэж бодоод эр бэлэг эрхтэн нь мэдэгдэж эхлэх хүртэл эмэгтэй нэр өгч, эмэгтэй хүүхэд шиг өсгөдөг байна. 1970-аад онд нэгэн эмч охин байж байгаад хүү болсон хүүхдүүдийн талаар сонсоод Доминикан уруу явжээ. Тэрээр хөвгүүд генетикийн өөрчлөлтөөс болж эр бэлэг эрхтэн нь бараг харагдахгүй шахуу байдгийг тогтоосон байна. Ийм охид ийм маягаар хүйсээ сольж эрэгтэй болох дургүй байдаг бөгөөд эмэгтэй хэвээрээ үлдэхийг хүсдэг байна.   

 

Доминикан дахь Гуэвэдосууд (Guevedoces)

10 Индонезийн Вариачууд (Warias)

Вариачууд бол эр хүйстэй ч эмэгтэй хүний амьдралаар амьдардаг хүмүүс юм. Эр хүний биетэй ч эмэгтэй сэтгэлтэй байж болно гэдэгт тэд итгэдэг. Warias гэдэг нэр wanita (“эмэгтэй”),  pria (“эрэгтэй”) гэсэн үгний холимог бөгөөд зарим вариачууд хүйсээ солиулж үүрд эмэгтэй болдог. Харин зарим нь биеэ хэвээр нь үлдээдэг ч эмэгтэйлэг чанараа хадгалдаг. Индонезууд тэднийг хүлээн зөвшөөрөх, гадуурхах гэх мэтээр янз бүрээр ханддаг ч ихэнх нь тэднийг нууцлаг хүчтэй гэж итгэдэг учраас бөө, шашины зүтгэлтнээр ажилд авдаг байна. Мөн тэднийг ялгаварлан гадуурхдаг хүмүүс ч байх бөгөөд зодуулж, хүчирхийлүүлж, үсээ хусуулсан байх нь бий. Орлогын ямар ч эх үүсвэргүйн улмаас вариачууд биеэ үнэлэх нь их байдаг ажээ.  

Индонезийн Вариачууд (Warias)

5
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()