Сурталчилгаа (15)
Хаах

Та үнэтэй сүрчигээ буруу түрхдэг юм биш биз?

2018-10-08, 14:25
3,438

Таныг хэр зэрэг үнэтэй сүрчиг худалдаж авснаар амжилтыг тань хэмжихгүй. Харин сүрчгийг зөв зохистой хэрэглэж чаддаг байх нь чухал хэмээн сүрчиг үйлдвэрлэгчид онцолдог. Хэрвээ чи сүрчгийг буруу хэрэглэвэл хог дээр хаяж байгаагаас ялгаагүй. Бүр цаашлаад таны үнэрээс болж хүмүүс чамаас зай барьж ч магадгүй юм.

Та үнэтэй сүрчигээ буруу түрхдэг юм биш биз?

Хэрэглээний дүрмүүд:

1 Өөр өөр төрлийн үнэрийг хольж болохгүй

Хэд хэдэн төрлийн үнэртэн жишээ нь сүрчиг, хөлс дарагч, биеийн тос гэх мэтийг зэрэг хэрэглэх үедээ ижил брендийн ижил нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж байх хэрэгтэй. Хэд хэдэн төрлийн үнэр зэрэг чамаас холилдож үнэртэж болохгүй. Ер нь бол биеийн тос, хөлс дарагч нь хурц үнэргүй байх тусмаа сайн. Хэрэв хурц үнэртэй бол чанар, хэрэглээ гээд аль аль талаасаа хэрэглэхгүй байсан нь дээр шүү.

Өөр өөр төрлийн үнэрийг хольж болохгүй

2 Бүх сүрчигт өөрийн гэсэн тохиромжтой цаг гэж бий

Ямар хүмүүс тэр үнэрийг үнэртэх вэ гэдгийг бодож байх нь зүйтэй.  Зөв үедээ зөв сүрчиг хэрэглэх нь маш чухал. Өдрийн цаг эсвэл дулааны улиралд сэнгэнэсэн хөнгөн үнэртэн түрхэх нь зүйтэй.  Харин хүйтний улиралд эсвэл үдэшлэг арга хэмжээнд хүчтэй үнэртэн түрхвэл тохиромжтой.  

Бүх сүрчигт өөрийн гэсэн тохиромжтой цаг гэж бий

3 Арьсандаа түрхэх үү, хувцсандаа түрхэх үү?

Энэ бол магадгүй хамгийн чухал дүрэм байх. Бүхий л сүрчгийг арьсандаа түрхэх ёстой байдаг.  Хувцсандаа аль болох түрхэхгүй байхыг мэргэжлийнхэн сануулдаг. Үслэг эдлэл, даавуу, ноос гэх мэт материалууд үнэрийг маш сайн хадгалдаг. Үслэг эдлэл үнэрийг жил гаруй хадгалдаг учраас сүрчгээ байнга солих дуртай бол энэ талаар заавал бодолцож үзээрэй. Мөн цайвар өнгийн даавуун дээр сүрчигний толбо тогтдог учраас хувцсыг тань өмсөх аргагүй болгоно.

Арьсандаа түрхэх үү, хувцсандаа түрхэх үү?

4 Хооронд нь битгий үр

Ихэнх хүмүүсийн сүрчиг хэрэглэхдээ гаргадаг нийтлэг алдаа бол түрхээд арьсандаа үрэх юм. Жишээ нь бугуйндаа түрхчихээд бид хооронд нь үрчихдэг шүү дээ. Хэрвээ та ч бас тэгдэг бол сүрчгийн молекулыг эвдэж байна гэсэн үг. Тиймээс гарлуугаа бага зэрэг цацаад холоос үнэрлэвэл сүрчгийн үнэрийг илүү сайн мэдэрнэ.

Хооронд нь битгий үр

5 Сүрчгийг хаанаа түрхэх вэ?

  • Чихний ард болон бугуйн дотор талд
    Биеийн энэ хэсэгт арьс нимгэн судаснууд бараг л ил харагдаж байдаг учраас үнэрийг сайтар тархахад тусалдаг.
    Мэдэхэд илүүдэхгүй: Биеийн энэ хэсэгт тосны булчирхай их байдаг учраас тосон сүрчгийг энэ хэсэгт аль болох хэрэглэхгүй байсан нь дээр.
  • Үс
    Сүрчгийг үсэндээ түрхсэнээр сайхан үнэрийг сайтар тараадаг хэдий ч спиртний орцтой сүрчиг үсийг тань хуурайшуулна гэдгийг санаарай. Мөн шууд үсрүүгээ цацалгүй самруугаа цацаад үсээ самнаарай.
    Мэдэхэд илүүдэхгүй: Тосон үнэртнийг үсэндээ бүү түрхээрэй. Сайхан үнэртэй болгоно гэхээсээ илүү үсийг тань бохир харагдуулна.
  • Хүзүүний ард
    Энэ бол сүрчиг түрхэхэд хамгийн тохиромжтой хэсэг. Биеийн өөр хэсэгт түрхсэнээс хүзүүнд түрхвэл илүү удаан хугацаанд үнэрээ хадгалдаг.  
    Мэдэхэд илүүдэхгүй: Өвөл, намар гэх мэт сэрүүний улиралд хүзүүнийхээ ард сүрчиг түрхэж хэрэглэх нь илүү тохиромжтой. Учир нь ихэнх үед тэр хэсэг дулаан байх бөгөөд биеийн дулаан үнэрийг сайн тараадаг.
  • Тохойн дотор талд
    Ихэнх сүрчиг үйлдвэрлэгчид бугуй, хүзүүнээс илүү тохойн дотор тал сүрчиг түрхэхэд тохиромжтой хэсэг гэж үздэг.  Энэ хэсгийн арьс маш бүр маш зөөлөн байдаг.

Сүрчгийг хаанаа түрхэх вэ?

Бонус

  • Үнэртнээ аль болох сэрүүн газар хадгалаарай.
  • Гоёл чимэглэлийн зүйлс рүүгээ сүрчиг битгий цацаарай. Учир нь химийн урвал явагдаж, гоёлын өнгө өөрчлөгдөх, сүрчгийн үнэр өөрчлөгдөх магадлалтай.
  • Тослог арьс үнэрийг удаан хадгалдаг. Тиймээс сүрчиг түрхэхээсээ өмнө арьсандаа биеийн тос, лосьон түрхэж бэлдээрэй.
  • Цайвар өнгө, хямд үнэ, алкогольтой, хурц үнэртэй байвал тэрхүү сүрчиг чанар муутай гэж ойлгоорой.

Бонус

Ингээд дээрх дүрмүүдээс алийг нь та хэрэгжүүлдэг байж вэ?

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()