Сурталчилгаа (15)
Хаах

Англи гэр бүлийн хачирхалтай хобби

2018-10-08, 13:50
3,429

Английн Донкастер хотод амьдардаг Никола болон Жим Хетерингтон нар нь өөрсдийн долоон настай охин Фэбтэй хамт өдөр болгон шонтой бүжгийн (pole-dance) бэлтгэл хийдэг байна. Охин нь аав ээжийнхээ бүжиглэхийг харж дагаж хийсээр сурсан бөгөөд одоо гэрийнхэн бүгд цагийн хуваарь гарган бэлтгэл хийж, бүжгийн хамтлаг байгуулан өрсөлдөхөөр зорьж байгаа аж. "Үүнд ямар ч садар самуун зүйл байхгүй, ердөө л нэг спортын төрөл шүү дээ" гэж гэрийн эзэгтэй Никола сэтгүүлчдэд ярьжээ.  

Англи гэр бүлийн хачирхалтай хобби

Зургаан жилийн өмнөөс шонтой бүжиглэх урлагийг сонирхож, хичээллэж эхэлсэн 29 настай Никола Хетерингтон (Nicola Hetherington), 27 настай Жим Хетерингтон (Jim Heterington) нар нь энэ жилээс өөрийн долоон настай охинтойгоо хамтран гэртээ суурилуулсан шон дээрээ өдөр бүр бүжгийн бэлтгэл хийх болжээ. 

"Шонтой бүжиг бол спортын нэг төрөл"

Хосууд бүжгийн энэхүү төрлөөр ямар ч хүн хичээллэж болно гэдгийг харуулж, хүмүүсийн онцгүй сэтгэгдлийг арилгах болно гэсэн байна. "Хүүхэд энэ бүжгийг хийж болно гэдэгт зарим хүмүүс их эргэлзэнгүй хандаж байгаа. Энэ бол спортын нэг төрөл л гэсэн үг шүү дээ, буруу юм байхгүй" гэж Никола ярьжээ.

"Шонтой бүжиг бол спортын нэг төрөл"

"Охин маань энэ жилээс хамт бэлтгэл хийж эхэлсэн"

Никола төрснийхөө дараа жингээ хасахын тулд энэ бүжгээр анх хичээллэж эхэлжээ. "Фэб маань эхэндээ бид хоёрын бүжиглэхийг их сонирхон хардаг байсан, тэгээд нэг өдөр оролдож үзэхийг гуйсан юм. Одоохондоо бид гурав ямар нэгэн тавилт гаргаагүй, гэхдээ шон дээр хэд хэдэн байрлал аваад сурчихсан. Шон дээр өөрийнхөө жингээс гадна Фэбийн жинг бас даах шаардлагатай, энэ нь надаас их чадвар, бяр хүч шаардаж байгаа" хэмээн өгүүлжээ.

"Охин маань энэ жилээс хамт бэлтгэл хийж эхэлсэн"

"Хүмүүс шонтой бүжгийг зөвхөн бүсгүйчүүдэд л зориулсан гэж ойлгодог"

Хосууд энэхүү түүхээрээ шонтой бүжиг нь бүгдэд зориулагдсан гэдгийг харуулж, эрчүүд үүнийг хийхээс ичих шаардлага огт байхгүй гэдгийг хэлэхийг зорьж байна. "Жимийг шонтой бүжгийн клубд явдаг гэдгийг хэлэхээр, хүмүүс их л гайхшран хүлээж авдаг. Тэд ихэвчлэн эмэгтэйчүүд л шонтой бүжиг хийдэг гэсэн ойлголттой байдаг. Жим бүжигтээ үнэхээр сайн, хүсэл эрмэлзэл нь надаас дутахгүй" хэмээн тэрээр нэмж өгүүлжээ.

"Хүмүүс шонтой бүжгийг зөвхөн бүсгүйчүүдэд л зориулсан гэж ойлгодог"

"Одоогоор бид хосын төрлийн бүжгийг хийж байгаа, гэхдээ удахгүй гуравласан төрлийг хийж эхлэнэ гэж найдаж байна" гэжээ.

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()