Засварын багажийг хэрхэн зөв сонгож авах вэ?

Төмөр хүлгээ хэдийд ч ямар ч үед бүрэн бүтэн байлгахад хамгийн чухал үүрэгтэй зүйлүүдийн нэг нь автомашины багажны хайрцаг юм. Үүнгүйгээр та гараждаа ч, аян замд ч  юу ч хийж чадахгүй. Дан ганц машин гэлтгүй олон зүйлд хэрэгтэй. Тэгэхээр жолооч бүр хамгийн сайн, хамгийн найдвартай, хамгийн чанартай багажтай байхыг хүсдэг. Харин зах зээл дээр төрөл бүрийн сайн муу нь мэдэгдэхгүй багаж зарах болсон өнөө цагт зөв багажийг хэрхэн сонгох вэ. Багажаа дараах шалгуураар сонго...

Засварын багажийг хэрхэн зөв сонгож авах вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Чанар, хийц

Багажны тань бүх дагалдах хэрэгсэл шаардлага хангахаар байх ёстой. Ачаалал даахуйц сайн ганаар хийсэн, гулгаад байхааргүй хуванцар бариултай, бүхий л хэрэгслүүд нь зэврэхээргүй никельдсэн бат бөх байх ёстой. Тэр дундаа ISO-9001 чанарын стандарттай багаж сайн гэдгийг хэлье.

Чанар, хийц

2 Хайрцаг ч бас чухал

Халуун хүйтэн хийгээд гадны механик үйлдлийг тэсвэрлэж чадах, өндөр чанарын бат бөх хуванцар хайрцаг зүгээр....Багажнаасаа өмнө хайрцаг нь эвдрээд элэгдчихвэл ямар л сайн байх вэ. Мэдээж бас сайн цоожтой байх хэрэгтэй.

Хайрцаг ч бас чухал

3 Ашиглахад хялбар

Багажнууд хайрцгандаа ямар ч үед эрж хайхгүйгээр авчихаар дэс дараатай томоосоо жижиг хүртэл эрэмбэ дарааллаараа зөв  байрласан байх хэрэгтэй. Түлхүүрүүдийн бариул хамгийн наана, гарт ойр байх.

Ашиглахад хялбар

4 Дүүрэн байх

Авто машины багажинд заавал байх ёстой зүйл юу вэ. Эхний ээлжинд ямар ч түлхүүрт таарах толгой “бариул” байх ёстой. Мөн түүнчлэн төрөл бүрийн хэмжээтэй халив, боолт, гайк(янз бүрийн хэмжээгээрээ), алх гэх мэт...Ер нь л ямар нэг тохиолдолд гэнэт хэрэг болдог зүйл дутуугүй байх нь хэзээ нэгэн цагт аминд орно.

Дүүрэн байх

5 Үйлдвэрлэгч

Өнөөдөр зах зээлээр л дүүрэн автомашины багаж байна. Машин тэрэг олшрох тусам дагалдах хэрэгслийг үйлдвэрлэгчид улам олширсоор. Гэхдээ үнээ төлж чадалгүй өөрөө эвдэрчихдэг багаж авснаас  удаан эдлэгдэх чанартай багажтай байх нь дээр. Force, германы  Hazet, тайваны Ombra, KingTul, Jonnesway, Kraft , болон  Parkside зэргийг санал болгож байна.

Үйлдвэрлэгч

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()