Сурталчилгаа (15)
Хаах

Антарктидын -80 градусын хүйтэнд хүмүүс ингэж амьдардаг

Антарктидад амьдрал маш хүнд байдаг учир “Цагаан ангараг” гариг хэмээн нэрлэх нь бий. 2005 онд Антарктидад Франц-Италийн хамтарсан судалгааны “Конкордия” байгууллагыг байгуулсан бөгөөд уг байгууллагад Европын сансрын агентлаг судалгаа явуулдаг аж. Цаг агаарын хүнд нөхцөл, гэрлийн дутагдал, хүчилтөрөгчийн дутагдлаас болж ойролцоогоор 60 орчим хүн 9-12 сарын хугацаатайгаар ажилладаг байна. Энэхүү барилга нь 2 цилиндр хэлбэртэй. Эхний барилгад лаборатори, эмнэлэг, амины сууц байрладаг учир үүнийг “чимээгүй”, хоёр дахь барилгад спорт танхим, агуулах, хоолны газар, кино театр, амралтын өрөө байдаг учир “чимээтэй” хэмээн нэрлэдэг аж.

Антарктидын -80 градусын хүйтэнд хүмүүс ингэж амьдардаг

1 Антарктидад дунджаар -50градус байдаг, хамгийн хүйтэндээ -80 градус болдог

Зуны улиралд хүртэл Антарктидад -30 градус байдаг гэнэ.  Энгийн нян гэх мэт биет энэ газар орших боломжгүй бөгөөд гадаа гарахын тулд үргэлж өвлийн хувцастай байх шаардлагатай. Хувцаснууд нь яг л сансрын нисгэгчийн хувцас мэт байдаг.

“Конкордия” нь далайн түвшнээс дээш 3300 метрийн өндөрт оршдог учир хүчилтөрөгч багатай.  Үүнээс гадна агаар нь маш цэвэр тул ямар ч үнэр байдаггүй. Антарктидаас төрөлх нутагтаа ирсэн хүмүүс өөрийн орны муухай үнэртэйг гайхдаг.

Антарктидад дунджаар -50градус байдаг, хамгийн хүйтэндээ -80 градус болдог

2 Жилийн 4 сар хүмүүс харанхуйд амьдардаг

Антарктидад өдөр, шөнө гэсэн ойлголт байдаггүй бөгөөд тэнгэрийн хаяанаас болж өвөл нар манддаггүйгээр зогсохгүй тэнгэрийн хаяанаас доош ч буудаггүй байна. Үүнээс гадна жилийн 4 сар хүмүүс харанхуйд амьдардаг учир заримдаа өдрийн хэмнэл алдагдаж, өдөр шөнөө ялгахаа больж, унтах, хоол идэх зэргийг хийхэд хэцүү болдог байна.  Нарны цацраг Антарктидад тусах нь жинхэнэ аз жаргал байдаг бөгөөд хүмүүс бүх ажлаа хаян нарны цацрагийг баяртайгаар ажигладаг байна.

Жилийн 4 сар хүмүүс харанхуйд амьдардаг

3 Хамгийн ойр байрлах дэлгүүр 4000 км-т оршино

“Конкордия” алслагдмал газар оршдог учир том ачааг тусгай машинаар 10-12 хоногийн дотор хүргэдэг бол, жижиг чухал шаардлагатай бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын онгоцоор хүргэдэг байна.  Хэдийгээр хамгийн ойр дэлгүүр 4000 км-ийн зайд оршдог ч судлаачид бидний өдөр тутам идэж заншсан хоол хүнсийг хэрэглэдэг.  Ихэнх бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалдаг аж.

Оросын мөс судлаач Алексей Екайкин уг станцад очсон сэтгэгдлээсээ хуваалцан "“Конкордия”-д хүнсний бүтээгдэхүүн дууссан тохиолдолд дотоод сүлжээгээр зарлагддаг бөгөөд жишээ нь шинэ сүү ирэх хүртэл хуурай сүү ашиглах хэрэгтэй болохыг сануулдаг” гэжээ.

Хамгийн ойр байрлах дэлгүүр 4000 км-т оршино

4 Өвлийн улиралд станц дэлхийгээс бүхэлдээ тусгаарлагддаг

Өвлийн улиралд “Конкордия”-аас гарах ямар ч боломж байхгүй. Дэлхийгээс ямар нэгэн мэдээлэл очихгүй учир ноцтой зүйл тохиолдлоо гэхэд зөвхөн өөртөө найдахаас өөр аргагүй. Тиймээс ч  тус станцын эмнэлэг, агуулах зэргийг удаан хугацаанд тусламж авалгүйгээр амьдрах боломжтой байхаар бүхий л зүйлсээр ханган бүрэн тоноглосон байдаг. 

Хүйтний хэм дээд цэгтээ хүрэх үед тус станцад өвөлжихөөр ердөө 15 хүн л үлддэг. Тийм учраас үлдэж буй ажилчдыг дор хаяж хоёр мэргэжилтэй байхыг шаарддаг. Жишээлбэл: сантехникч болон мэс заслын эмч, тогооч болон гал сөнөөгч гэх мэт.

Өвлийн улиралд станц дэлхийгээс бүхэлдээ тусгаарлагддаг

5 “Конкордия”-д амьдрах хүнд нөхцөл нь хүмүүсийн сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг талаар судалдаг

Бүр мөсөн орчноос тусгаарлагдаж амьдрах нь сэтгэл санааны хямралд оруулж сэтгэл зүйн хувьд нэлээд дарамттай болгодог бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь ирээдүйн сансрын нисгэгчдийг бэлдэх нэг алхам юм гэжээ. Үүний ачаар Сар болон Ангараг гариг дээр ямар төрлийн сансрын хөлөг хэрэгтэй болохыг ч тогтоож болно. Станцын ажилчид бүгд өдрийн тэмдэглэл хөтөлж, түүний бүтэн өдрийн амьдралын хугацааг хадгалдаг тусгай цагийг зүүдэг юм. Харин дараа нь уг мэдээллээрээ тухайн хүний өөрчлөлтийг дүгнэдэг.

Үүнээс гадна Антарктидад хөрс судлаач, одон орон судлаач, физикчид гэх мэт олон төрлийн судлаачид ажилладаг.

“Конкордия”-д амьдрах хүнд нөхцөл нь хүмүүсийн сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг талаар судалдаг

6 Станц дээр ажиллахаас гадна зугаацаж чадна

Станцын ажилчид цагийг зугаатай өнгөрүүлэх дуртай бөгөөд нэг нэгнийхээ лабораториор зугаалж, өөрийн ажлынхаа талаар тайлбарлаж цасан дээр сагсан бөмбөг тоглож, үдэшлэг зохион байгуулан бүр багт наадам хүртэл хийдэг байна. Заримдаа ажилчид онлайнаар оюутан сурагчдын сонирхолтой асуултанд хариулах зэргээр цагийг өнгөрөөдөг бөгөөд зул сарын үеэр Италийн ерөнхийлөгч тэдэнтэй холбогдож мэнд хүргэдэг аж.

Ихэнх нь хэлнийхээ түвшинг сайжруулахын тулд гадаад хамтрагч нартайгаа илүү харьцах дуртай байдаг.

Станц дээр ажиллахаас гадна зугаацаж чадна

7 Шүршүүрт давсаг суллахыг хориглоно

“Конкордия”-д хэрэглээний усаа цас хайлуулан гаргаж авдаг. Хатуурч хөлдсөн цасыг хайлуулахад их хэмжээний түлш шаардагддаг учир усанд орсны дараа бохирдсон усыг дахин цэвэршүүлж шүршүүрт хийдэг байна. Тийм учраас ажилчид өөрсдийн хувийн ариун цэврийн хэрэглэлийг ашиглахыг зөвшөөрдөггүй. Зөвхөн тусгай зориулалтын цэвэрлэгээ болон угаалгын бүтээгдэхүүнүүдийг л ашиглаж болдог.  Гэвч тусгай зориулалт бүхий цэвэрлэгээний бодис нь шээсийг цэвэрлэж чаддаггүй учир шүршүүрт давсаг суллах хориотой.  Хянагчид усан доторх аммиакийн түвшин их байгааг анзаарвал сануулга өгч, дахин усан дотор шээхгүй байхыг хүсдэг байна.

Шүршүүрт давсаг суллахыг хориглоно

56
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()