Сурталчилгаа (15)
Хаах

Бие галбиртаа тохируулан хэрхэн өөрт таарсан өмд сонгох вэ?

Өмнө нь брюкан өмдийг зөвхөн эрчүүдийн хувцас хэмээн тооцож байсан бол орчин үед брюкийг эр эмгүй л өмсөх болжээ. Хэрэв та өмдөө зөв сонгож чадах юм бол таны эмэгтэйлэг байдал огтхон ч алдагдахгүй бөгөөд харин ч дутагдлыг тань нууж, давуу талыг тань ил гаргах болно.  Тиймээс өмд сонгохдоо зөвхөн загварлаг талаас нь харж сонгоод зогсохгүй, өөрийн бие галбирт тохирсон эсэхийг сайтар хайхрах хэрэгтэй. 

Бие галбиртаа тохируулан хэрхэн өөрт таарсан өмд сонгох вэ?

Ерөнхий зөвлөмж

  • Өмд тань өвдгөн дээрээ овойж харагдах ёсгүй. Түүнээс гадна ямар нэгэн нугалаа, үрчлээ гарах ёсгүй.  Мөн суух, алхах үед тухтай байх хэрэгтэй.
  • Хэрвээ ард талдаа халаастай бол өгзөгний тань хамгийн дээд хэсэгт байх ёстой. Энэ нь таны өгзөгний хэлбэрийг тодотгож өгнө.
  • Дотуур өмдний тань хэлбэр харагдаж, эсвэл өгзөгний завсар ороод байвал уг өмд танд багадаж байна гэсэн үг юм.  Өмдний ташаа хэсэгт 1 см хэртэй илүү гарч байгаа эсэхийг шалгаад үз. Хэрвээ тийм илүү хэсэг гарахгүй байвал танд багадаж байна гэсэн үг.
  • Ямар төрлийн гуталтай хамт өмсөх вэ гэдгээ харгалзан үзэж өмдөө сонгоорой.  Шулуун болон брюкан өмдийг өсгийтэй гутлан дээр өмссөн үед  өмдний урт  нь гутлын өсгийний тал дээр очих ёстой. Харин намхан гутлан дээр өмсөж байгаа тохиолдолд өмд газраас 1-ээс 2см-ээс дээш байх хэрэгтэй. Мөн таны өмд хэдий чинээ өргөн байна, төдий чинээ урт байх шаардлагатай гэдгийг мартаж болохгүй. Харин доошоогоо нарийссан өмд бол хэт урт байж болохгүй бөгөөд гутлан дээр хумигдах ёсгүй юм.

  • Харин богино загвартай өмдний хувьд хөлний хамгийн нарийхан хэсэг дээр дуусах ёстой бөгөөд 7:8 харьцаатай урттай байх ёстой. Гэхдээ ийм төрлийн өмд нь таныг намхан болгож харагдуулах учир намхан бүсгүйчүүд өндөр өсгийт дээр өмсөх нь илүү тохиромжтой.
  • Хэрвээ та бүдүүн хөлтэй бол шилбэний дунд хэсэгт дуусах өмдийг сонгох хэрэггүй. Харин үүний оронд сүүлийн үеийн тренд болоод байгаа кюлот буюу өргөн загварыг сонгох нь зүйтэй.

  • Гадил хэлбэрт өмд нь зөвхөн туранхай бүсгүйчүүд болон өндөр өсгийт дээр л зохино. Хамба хилэн, элэг гэх мэтийн материалтай өмдийг өмсөх үед махлаг харагддаг учир бас л туранхай бүсгүйчүүдэд тохиромжтой. Харин бариу өмд нь хөлний бүх хэлбэрийг гаргадаг учир дутагдлыг ил тод харуулдаг.  Бариу өмд өмссөн үед алхаагаа нуух зорилгоор урт цамцтай өмсөж болно.
  • Оффисын өмд сонгохын тулд моодноос хэзээ ч гарахгүй хар, саарал, хар хөх, бейж өнгийг сонгох нь зүйтэй.  Загвар зохион бүтээгчид та хэдий чинээ их жинтэй байна, төдий чинээ бараан, шигүү материалтай өмдийг өмсөх хэрэгтэй гэж зөвлөж байна.

1 Алим хэлбэрийн бие

Алим хэлбэрийн бие галбиртай бүсгүйчүүдийн хувьд цээж хэсэг нь том, хөл нь нарийхан байдаг.  Энэ тохиолдолд гэдсээ нууж, илүү гоолиг харагдах хэрэгтэй болно.

Алим хэлбэрийн бие

Ямар хувцаслалт тохирох вэ?: 

Ийм тохиолдолд шулуун өргөн өмдийг сонгох нь зүйтэй бөгөөд хэт урт биш байх шаардлагатай. Үүнээс гадна өмдөө өндөр өсгийттэй хослуулбал илүү сайхан харагдана. Урдуураа нугалаа гаргаж индүүдсэн өмд болон хоёр талаараа судалтай байх нь таныг илүү өндөр, гоолиг харагдуулах болно. Түүнчлэн хажуу талдаа цахилгаан, товчтой өмдийг сонгож, гэдэснээсээ бусдын анхаарлыг сарниулаарай. Мөн дээгүүрээ өмсөж буй хувцсаа өмднийхөө дотуур биш гадуур нь гаргах хэрэгтэй гэж Массачусетсийн стилист Мэри Лу Андрэ зөвлөжээ.

Ямар хувцаслалт тохирохгүй вэ?: 

Нью-Йоркийн стилист Венди Хиршберг Клерманы зөвлөснөөр богино суудалтай, хэт бариу өмдийг сонгох хэрэггүй.  Хэрвээ та богино хөлтэй бол хэт урт өмднөөс зайлсхийх хэрэгтэй гэсэн байна.

2 Лийр

Нарийхан мөр, өргөн ташаа, нарийхан бэлхүүстэй эмэгтэйчүүд энэ төрөлд багтдаг. Тиймээс ташаанаасаа бусдын анхаарлыг сарниулах хэрэгтэй болно.

Лийр

Ямар хувцас тохирох вэ?: 

Энгийн шулуун болон доошоогоо өргөссөн өмд зохино. Дунд зэргийн суудалтай гэдэс болон өгзгөнд наалдсан, хэт бариу биш байхаар сонгоорой. Алимны адилаар урдуураа босоо нугалаа гаргаж индүүдсэн загварыг сонгосон ч болно. Харин дээд талын цамц тань ташааны хамгийн өргөн хэсэг эсвэл түүнээс үл ялиг дээр байх хэрэгтэй. Бариу жакетны тусламжтайгаар өөрийн нарийн бэлхүүсийг тодосгож, өндөр өсгийт өмсөхийг Нью-Йоркийн стилист Ким Наки зөвлөж байна.

Ямар хувцаслалт тохирохгүй вэ?:

Хэт нарийн өмд нь таны өргөн ташааг илүү их тодотгох болно.  Тиймээс хэрвээ нарийн өмд сонгохоор шийдсэн бол том гутал эсвэл урт түрийтэй гуталны дотор хийж өмсөх нь зүйтэй.  Үүнээс гадна ташааны хэсэг дэх нэмэлт чимэглэлүүдээс татгалзах хэрэгтэй бөгөөд хажуу халаас, нугалаа, хатгамал гэх мэт хэсэгт чимэглэлтэй өмд өмсөх хэрэггүй.

3 Буруу харсан гурвалжин

Энэ нь нарийхан ташаатай, өргөн мөртэй эмэгтэй юм. Ер нь бол эрэгтэйлэг бие галбир гэхэд болно.  Тиймээс доод хэсгийг тань том харагдуулах өмдийг сонгох хэрэгтэй.

Буруу харсан гурвалжин

Ямар хувцас тохирох вэ?:

Лийр хэлбэртэй бүсгүйд тохирохгүй бүхий л загвар танд тохирно. Намхан суудалтай өмд, том халаас, төрөл бүрийн чимэглэлтэй өмд ташааг том харагдуулна. “Үүнээс гадна та доошоогоо өргөссөн өмд, хагас спортлог өмд, цайвар өнгийн том хээ угалзтай өмдийг сонгож болно” хэмээн фейшн блогер Айшвария Чаван хэлжээ.

Ямар хувцаслалт тохирохгүй вэ?:

Бараан өнгийн бариу өмд зохихгүй.  Энэ нь таны хөлийг илүү нарийхан харагдуулах болно.

4 Тэгш өнцөгт

Бэлхүүс төдийлөн ялгарч харагдахгүй, мөр болон ташааны хэмжээ ижил бүсгүйчүүд энэ төрөлд багтана.  Тиймээс хэрэв та тэгш өнцөгт галбиртай бол хилэн, хамба хилэн гэх мэт материалын хувцсыг сонгох боломжтой. Энэ төрлийн биетэй бүсгүйчүүд ихэнхдээ өндөр, туранхай байдаг.

Тэгш өнцөгт

Ямар хувцаслалт зохих вэ?:

Бэлхүүс хэсэгтээ илүү  их анхаарал хандуулж, бүстэй, өндөр суудалтай өмдийг сонгох нь зүйтэй.  Таны биед төгс наалдах загварыг сонгох хэрэгтэй бөгөөд хэрвээ та өгзөггүй бол том халаастай, хөвсгөр загварыг сонгоорой. Нарийн бариу өмд, богино загвар нь таны урт хөлийг тодотгож өгнө гэж стилист Даун Дель Руссо үзсэн байна.

Ямар хувцаслалт зохихгүй вэ?:

Шулуун болон бойфренд загвар нь таныг дөрвөлжин мэт харагдуулах болно. Мөн хэт өндөр суудалтай байх нь таныг бэлхүүсгүй мэт харагдуулах болно. Хэрвээ та өндөр бол капри мэтийн загвартай болгоомжтой харьцах хэрэгтэй. Эс тэгвээс танд өмд тань багадсан мэт харагдана хэмээн стилист Мэри Лу Андрэ хэлсэн байна.

5 Элсэн цаг

Энэ төрлийн галбир нь орчин үеийн хамгийн төгс галбирын тоонд багтдаг.  Том хөх, нарийхан бэлхүүс, том ташаа энэ бүхэн хосолж төгс галбирыг бүтээнэ.

Элсэн цаг

Ямар хувцаслалт зохих вэ?:

Энэ тохиолдолд танд бүхий л төрлийн хувцас зохино.  Хамгийн гол нь өмд сонгох ерөнхий зөвлөмжөө санахад л хангалттай.

Ямар хувцаслалт зохихгүй вэ?:

Хэдийгээр танд бүх загвар тохирох хэдий ч өөрийн хувийн пропорцыг санах хэрэгтэй. Үүнд: жин, өндөр, биеийн байдал гэх мэт.  Хэрвээ ташаа томтой бол “лийр” хэлбэрт тохирохгүй хувцсыг өмсөх хэрэггүй. Харин та богинохон хөлтэй бол хөлөө урт харагдуулах загварыг буюу өндөр эсвэл дунд зэргийн суудалтай, босоо судалтай, урд хэсгээрээ нугалаа гаргаж индүүдсэн загварыг сонгоорой.

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()