Сурталчилгаа (15)
Хаах

Хамгийн амттай шимтэй жимс, хүнсний ногоог хэрхэн сонгох тухай Орос нарийн боовны тогоочийн өгсөн зөвлөгөө

Оросын мэргэжлийн нарийн боовны тогооч Мария Тройцкая хэрхэн жимс, ногооны сайныг сонгох талаар өөрийн туршлагаас хуваалцаж байна. Энэ нийтлэлийг уншиж дуусаад та супермаркетийн лангуун дээр өрөөстэй жимс, ногоонуудаас хамгийн амттай, шинэ, сайныг нь сонгож сурна.

Хамгийн амттай шимтэй жимс, хүнсний ногоог хэрхэн сонгох тухай Орос нарийн боовны тогоочийн өгсөн зөвлөгөө

1 Улаан лооль

Ихэнх хүмүүс улаан лооль мөчиртэйгөө байвал шинэ, сайн гэж бодон сонгон авдаг. Гэвч энэ нь шинэ эсэхийг илтгэдэггүй бөгөөд харин ногоон өнгө болцыг илтгэдэг. Мөн нөгөө талаас гүйцэд боловсорсон улаан лооль мөчрөөсөө өөрөө салдаг бөгөөд мөчиртэйгөө хэвээр байвал болохоос нь өмнө тайрч авсан, мөн болтол нь хайрцаганд байлгасан гэсэн үг. Ийм улаан лоолийн амин дэм, эрдэс нь ихээр багассан байдаг. Сайн улаан лоолийн өнгө ногоон, улаан алаг байх бөгөөд сайхан үнэр үнэртдэг. Мөн сайн лоолийг барьж үзэхэд хатуу биш боловч уян хатан байна. Дээр нь дарахад хурууны хээ тань үлдэж байвал бүр сайн.

Улаан лооль

2 Тарвас

Хамгийн амттай сайхан тарвас гарах үе бол наймдугаар сарын сүүл, есөн сарын эхэн үе юм. Зарим үйлдвэрлэгчид азотын бордоотой, ургац хураалтыг түргэсгэх бодис хэрэглэсэн жимсийг худалдаалж байдаг. Тарвас эргэн тойрныхоо хорт бодисыг өөртөө шингээдэг учраас замын дэргэдээс, гудамжнаас тарвас авахгүй байхыг зөвлөж байна. Мөн зүссэн, хуваасан тарваст нян, микроб шингэсэн байдаг учраас бүр ч худалдаж авах хэрэггүй.

Дунд зэргийн хэмжээтэй, цайвар, өнгөлөг судалтай байх нь сайн болцыг илтгэнэ. Мөн бүрэн боловсорсныхоо дараа тарвас үндэснээсээ ус чийг авахаа больдог учраас иш нь хуурай байдаг. Хажуу бөөрнөөсөө 5-10см шарласан байх ба тогшоод үзэхэд цуурайтаж сонсогдож байвал сайн чанарын тарвас мөн юм.

Тарвас

3 Чинжүү

Чинжүү эр, эм гэсэн хоёр төрөлтэй, түүнээсээ хамааран амт нь өөр байдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Энэхүү хоёр төрөл нь үзүүр хэсгээрээ ялгагдах бөгөөд дөрвөн хэсэгт хуваагдсан байвал эм, хэрвээ гурав байвал эр гэсэн үг юм.

Эр төрлийн чинжүү уртавтар хэлбэртэй, хатуу, гашуун амттай байна. Харин эм нь богино, бүдүүвтэр байх бөгөөд чихэрлэг амттай учраас түүхийгээр нь идэж болдог. Барьж үзэхэд хүндэвтэр байвал шүүслэг байгааг илтгэнэ. Мөн иш нь ногоон, хатуу, дээрээ улбар шар толбгүй байх хэрэгтэй.

Чинжүү

4 Алим

Алим барьж үзэхэд хатуу, хүнд байх хэрэгтэй бөгөөд гялалзсан, гөлийсөн алим бүү худалдаж аваарай. Ногоон алимын ишэнд саарал нүхтэй байвал бүрэн боловсорсон байна гэсэн үг. Алимыг урин дулаан, зуны улиралд худалдаж авах нь сайн. Учир нь энэ үед амин дэмээр баялаг,  хиймэл бордоо багатай байдаг.

Алим

5 Интоор

Интоорыг зургаа, долоон саруудад худалдаж аваарай. Учир нь энэ үед илүү шим тэжээллэг, амттай бас арай хямд байдаг. Сайн интоор хэт хатуу, хэт зөөлөн биш, гаднаа чийггүй байх ёстой. Харин гялалзсан, гөлгөр тод өнгөтэй байх бөгөөд бараан өнгөтэй байх тусам чихэрлэг, органик хүчлүүдээр баялаг байна. Мөн байнга иштэйгээ байх бөгөөд иш нь хатуу, ногоон байвал сайн. Иссэн үнэр үнэртэж байвал харин битгий аваарай.

Интоор

6 Чавга

Хагарч цөмөрсөн, толботой чавга яавч авч болохгүй. Чавга хүндэвтэр жинтэй, сайхан үнэртэй байх хэрэгтэй. Хальсныхаа гадуур цагаан бүрхүүлтэй байх бөгөөд мөн иш нь гүйцэд боловсорсон байх ёстой шүү.

Чавга

7 Өргөст хэмх

Өргөст хэмх өнгөлөг ногоон өнгөтэй, хатуу, гялалзсан бус баялаг өнгөтэй байвал сайн. Хэрвээ гялалзсан, гөлгөр харагдаж байвал гадна нь өөр төрлийн зүйл түрхсэн гэсэн үг. Хэрвээ иш нь хуурай, хувхайрсан байвал хэт боловсорсон байгаагийн шинж. 10-15см буюу дунд зэрэг хэмжээтэйг нь сонгоорой. Мөн мэдээж толботой, хагарч, бутарч, шархалсан өргөст хэмхийг сонгох хэрэггүй.

Өргөст хэмх

8 Гадил

Гадил авахдаа гэгээлэг, шаргал өнгөтэй, хальсан дээрээ жижиг толбуудтайг сонгоорой. Ийм толбууд нь гүйцэд боловсорсон гэдгийг харуулж байгаа юм. Гэхдээ энэ төрлийн гадилыг хоёроос дээш хоног хадгалалгүй идэх хэрэгтэй. Харин том хар толботой гадил нь муудах процесс аль хэдийнээ эхэлчихсэн гэдгийг илтгэнэ. Гадилын хэмжээ сонголтод нөлөөлөхгүй ч жижиг гадил илүү чихэрлэг амттай бас үнэтэй байдаг юм.

Гадил

9 Лийр

Гүйцэд боловсорсон лийр гоё үнэртэй байхаас гадна хэт хатуу, хэт зөөлөн биш, ямар нэг толбо, хагархай, цуурхайгүй байх ёстой. Ишнийхээ ойролцоо бор толбуудтай байвал шинэ биш байна гэж ойлгоорой. Ихэнх лийр цайвар ногоовтор өнгөтэй байдаг бөгөөд бага зэрэг улаан, ягаан өнгөтэй байвал сайн боловсорсон байгааг илтгэнэ.

Лийр

10 Киви

Киви авахдаа эрхий, долоовор хуруугаараа чанга бариад үзээрэй. Жимс зөөлөн, уян хатан байх ёстой. Гүйцэд боловсорсон киви цитрусын төрлийн үнэртэй, хатуувтар байх ёстой шүү.

Киви

11 Нимбэг

Гүйцэд боловсорсон нимбэг гөлгөрдүү хальстай байх бөгөөд хальслахад хялбар болсон байдаг. Дөнгөж түүсэн нимбэгт хамгийн их амин дэм, эрдсүүд агуулагддаг учраас аль болох шинэ нимбэг авч байгаарай.

Нимбэг

12 Авокадо

  • Авокадог сонгохдоо эхлээд өнгийг нь харах хэрэгтэй. Гүйцэд боловсорсон авокадо илүү бараан өнгийн хальстай байдаг. Гэхдээ ногоон хальстай авокадо ч байдаг гэдгийг мартаж болохгүй шүү.
  • Авокадогийн хальс барзгар, хуягтай байх бөгөөд хагарч халцарсан байх ёсгүй шүү.
  • Эцэст нь ишийг нь шалгаарай. Иш хавиараа ногоон, шаргал өнгөтэй байвал сайн. Харин бор байвал хэт болсон байна гэсэн үг.

Авокадо

Харин та хэрхэн жимс ногоогоо сонгодог вэ? Өөр арга туршлага мэддэг бол сэтгэгдлээр хуваалцаарай.

48
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()