Сурталчилгаа (15)
Хаах

Зөвхөн Японд л харж болох сонирхолтой зүйлс

Япон улс бол дэлхий дээрх хамгийн ер бусын орнуудын нэг. Учир нь тэнд олон зуун жил дамжсан өв уламжлал өнөө цагийн техник технологийн дэвшилтэй сүлбэлдэн оршдог. Наран улсын иргэд хөгжлийн бүх л үр шимийг чадварлагаар ашиглахаас гадна олон зуун жил баримталсан дүрэм журмаа зөрчдөггүй. Магадгүй энэ нь тэднийг орчин үеийн хамгийн өндөр хөгжилтэй орон болоход нөлөөлсөн байх. Ингээд та бүхэнд дэлхийд тэргүүлэгч Япон орны хөгжлийг харуулах зүйлсийг хүргэе.

Зөвхөн Японд л харж болох сонирхолтой зүйлс

1 Авсаархан түргэн хоолны газар

Аливаа зүйл боловсронгуй болох тусам илүү жижиг хэмжээтэй болдог. Энэ үүднээс япончууд түргэн хоолны газруудаа илүү авсаархан болгож эхэлжээ.

Авсаархан түргэн хоолны газар

2 Автомат худалдааны машин

Япончууд одоог хүртэл хаа сайгүй худалдаанны автоматуудыг байрлуулах дуртай хэвээр. Энэхүү автоматуудаас янз бүрийн дурсгалт зүйл, бяцхан тоглоом, хоол хүнс гэх мэт зүйлүүдийг авч болох аж. Тиймээс магадгүй оройн цагаар дэлгүүр, хоолны газар гэх мэт танд хэрэгцээтэй газрууд хаалттай байвал хэзээд ажиллаж байдаг учир автомат худалдааны машинаас авч болно.

Автомат худалдааны машин

3 Робот ресепшн

Японд арав гаруй зочид буудлын ресепшн дээр таныг робот-бүсгүй угтан ачааг тань робот хаалгач зөөн тусалж, хөнгөн зуушийг дронууд авч ирнэ. Дээрх буудлуудын ажлын ихэнхийг роботууд гүйцэтгэдэг аж.  Жишээ нь, угтан авч бүртгэх үйлчилгээний роботыг амьд хүнээс ялгахад тун хэцүү. Тэрээр эмэгтэй хүний төрхтэй, нүдээ анивчдаг, амьсгалдаг, харьцаж байгаа хүнийхээ нүдрүү нь хардаг ба дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг байна. Харин робот-үйлчлэгч нь өрөөг тань цэвэрлэж, цэвэр даавуу авчран кофе чанаж өгнө. Зочид буудлын дэвшилтэт технологийг дурдахад, нүүр царайгаар таньдаг төхөөрөмж таныг өрөөнд тань оруулна. 

Робот ресепшн

4 Ер бусын хоол

Япончууд хоолны соёл түүний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг ард түмний нэг. Мөн тэд байнга бусад орны хоолноос санаа авч төрөл бүрийн, ер бусын, шинэлэг зүйл гаргаж ирдэг. Энэ ч утгаараа Японд Азийн хамгийн өндөр зэрэглэлтэй ресторанууд үйл ажиллагаагаа явуулдаг байх. 

Ер бусын хоол

5 Эмнэлэгийн хоол

Мөн япончууд өвчтэй хүнд өгөх хамгийн сайн эм нь сайн хоол гэж үздэг. Тиймээс эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүстээ таван одтой рестораны дайтай хоол өгдөг аж. 

Эмнэлэгийн хоол

6 Барилгын стандарт

Японд барилгын талбай бүрт тусгай төхөөрөмжийг суурилуулдаг. Энэ нь барилга баригдаж байх явцад үүсч буй дуу чимээ, чичиргээ зэргийг хэмжих багаж юм. Барилга нь хаана баригдаж байгаагаас шалтгаалан гаргаж болох чичиргээ болон дуу чимээний дээд хязгаар өөрчлөгдөх бөгөөд хязгаарыг давсан тохиолдолд барилгын ажлыг түр зогсоох ёстой байдаг.  

Барилгын стандарт

7 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Япон орон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрах орчинг төгс бүрдүүлж чадсан. Зам, гүүр, гудамж талбай, байшин барилга хаана л бол хаана хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай хэрэгцээт зам, гэрлэн дохио, налуу зам, бариул, ариун цэврийн өрөө, цахилгаан шатыг байрлуулсны дээр ихэнх үйлчилгээний байгууллагууд хараагүй хүмүүст зориулсан тусгай үсэгтэй самбар байрлуулдаг юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

8 Ухаалаг жорлон

Япон бол ухаалаг жорлонгийн эх орон юм. Энд айл гэр, албан газар ялгаагүй бүгд ухаалаг жорлон суурилуулсан байдаг. Мөн олон нийтийн газруудад эцэг эхчүүдэд бие засангаа хүүхдээ байрлуулах газар хүртэл хийж өгсөн. 

Ухаалаг жорлон

9 Хиймэл далайн эрэг

Япончууд жилийн хүссэн үедээ далайн эрэг дээр очиж чаддаг. Учир нь тэнд хиймлээр байгуулсан 5 далайн эрэг байдаг.

Хиймэл далайн эрэг

10 Давхар машины зогсоол

Япон улсад машингүй байх үнэхээр хэцүү. Машинтай байх бүр ч хэцүү. Учир нь тэр олон хүн, тэр их машинаа байршуулах зогсоол төдийлөн олдоцтой байгаад байдаггүй. Тэд машинаа ихэвчлэн хүний нүднээс далд гудамжны булан тохойд байрлах давхар машины зогсоолд байршуулдаг. 

Давхар машины зогсоол

11 Зөөврийн үнсний сав

Япончууд цэвэр ариун байдлыг дээдэлдэг ард түмэн. Тиймээс халаасандаа авч явахад тохиромжтой нэг удаагийн зөөврийн үнсний савыг Японы дэлгүүр бүрт зардаг аж. 

Зөөврийн үнсний сав

ХЭРВЭЭ ТАНД ДЭЭРХ МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ЯПОН УЛСЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ УНШААРАЙ:

~Зөвхөн Японд л харж болох солиотой зүйлс (IV)~

~Зөвхөн Японд л харж болох сонирхолтой зүйлс (V)~

~Зөвхөн Японд л харж болох сонирхолтой зүйлс (VI)~

21
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()