Сурталчилгаа (15)
Хаах

Анхны үнсэлтээр хүнийг хэрхэн шинжих вэ?

2018-10-11, 12:23
2,290

Судалгаагаар эмэгтэйчүүд заяаныхаа ханьтай учирч түүнтэй амьдралаа холбохоосоо өмнө дунджаар 15 эртэй үнсэлцэж үзсэн байдаг бөгөөд дор хаяж 2 удаа урт хугацааны үерхлийн харилцаатай байж, 2 удаа сэтгэлийн шарх амссан байдгийг тогтоожээ. Үүнээс үүдэн таны хайртай хүнтэйгээ үнсэлцсэн анхны ганц үнсэлт ирээдүйн харилцаанд тань маш их зүйлийг хэлж өгч болохыг судлаачид баримтжуулсан байна. 

Анхны үнсэлтээр хүнийг хэрхэн шинжих вэ?

1 Та хоёрын дунд оч бий юу?

Тэр очийг үгээр илэрхийлэх аргагүй л дээ. Зөвхөн мэдэрч л болдог хэзээ ч алдагддаггүй тэр мэдрэмж. Та уруулаа хайртай хүнийхээ урууланд хүргэчихсэн байх үедээ тэрхэн мөчийг үүрд үргэлжлээсэй гэж боддог уу эсвэл хурдан дуусаасай гэж боддог уу? Хайртай хүн тань сайн үнсэлцдэггүй байсан ч үнсэлцэх үед төрөх тэрхүү хүчтэй мэдрэмж хэзээ ч хэнийг ч хуурдаггүй. Харин үнсэлцэх үед та хоёрын хооронд ямар ч оч мэдрэгдэхгүй байвал энэ уйтгартай байдал насан туршид үргэлжилж мэдэх юм шүү. Энэ онцгой оч гээд байгаа зүйл байхгүй байж байгаад гэнэтхэн гарч ирдэг эсвэл алга болдог зүйл биш юм. Харин бүр харилцааны эхлэлээс л эхлэн насан туршид байсаар байдаг онцгой мэдрэмж юм шүү.

Та хоёрын дунд оч бий юу?

2 Тэр орондоо сайн болов уу?

Анхны үнсэлт тань та хоёрын ирээдүйн харилцааны талаар хэлж өгөөд зогсохгүй сексийн тухай ч зарим зүйлсийг таамаглахад хүргэдэг. Ихэнх хүмүүс үнсэлцэхдээ хэрэглэж буй техникээ сексийн үеэр ч ашигладаг болох нь судалгаагаар батлагдчихсан учир үүнийг тодорхойлоход тийм ч хэцүү биш. Тэгэхээр үнсэлцэх үедээ та хайртай хүнийхээ зөвхөн уруулд анхаарлаа хандуулах бус гар болон хөдөлгөөн, биеийн хэлэмж зэрэг нь юу илтгэж байгааг анзаараарай. Дөнгөж үнсэлцэж байхдаа гараараа таныг энхрийлэх гэх мэтээр бүтэн биеэ ашиглаж байвал сексийн үеэр бүр ч илүүг “ашиглах” нь гарцаагүй.

Тэр орондоо сайн болов уу?

3 Тэр өөртөө итгэлтэй байна уу?

Анхныхаа үнсэлтээр та түүнийг хэр өөртөө итгэлтэй эсэхийг мэдэж болно. Тэр тань руу дөхөхдөө сандарч байна уу, таныг үнсэхийн тулд өөрийгөө хүчилж байна уу, толгойгоо тань руу бөхийлгөхгүй байна уу, хүзүүгээр тань тэвэрч байна уу гэх мэтийг ажиглаарай. Өөртөө итгэх итгэл гэдэг бол юу хийж байгаагаа мэддэг, түүнийг хийсэндээ харамсахгүй хүмүүсээс л мэдрэгддэг зүйл юм. Хэрвээ чи түүнийг үнсэхдээ өөртөө итгэлтэй байдаг, түүний талаас ч мөн тэгж мэдрэгдэж байвал та хоёрын харилцаа удаан үргэлжлэх магадлал маш өндөр. Мөн өөртөө итгэлтэй байгаа эсэхийг нь харуулах өөр нэг шинж тэмдэг бол хайртай хүн тань таныг магтах, бүр үнсэлтийг тань магтахаас эмээхгүй байгаа байдал юм. Анхны үнсэлтийнхээ дараах мэдрэмжийг танаас нуухгүй байвал ирээдүйд юуг ч нуухгүй гэсэн үг.

Тэр өөртөө итгэлтэй байна уу?

4 Тэр өөртөө болоод харилцаандаа анхаарч байгаа юу?

Анхны үнсэлтийнхээ үеэр ариун цэвэртээ анхаардаггүй хүн гэж байхгүй учраас энэ сэдэв хэрэгцээгүй санагдаж мэдэх юм. Гэхдээ л энэ нь түүнийг танд ямар хандлагатай байгааг илэрхийлж чадна. Түүний амьсгал яг л гаатай бохь шиг амтагдаж байна уу? Тэр сүрчиг түрхэж үү? Уулзахынхаа өмнө тэр шүршүүрт орж уу? гэх мэтийг ажиглаарай. Хэрвээ тийм бол тэр танд болоод харилцаандаа тодорхой анхаарал хандуулсан гэсэн үг. Харин эсрэгээрээ байвал түүнийг өөрчлөгдөнө гэж хоосон найдах хэрэггүй. Та хоёрын үнсэлцэх эсэх тодорхойгүй эсвэл үнсэлцэхээргүй нөхцөл байдалтай байсан ч хамаагүй хүн бүр наад захын ариун цэврийг сахих ёстой шүү дээ. Хэрвээ тэр одоо ч шүдээ угаагаагүй байвал ирээдүйд ч угаахгүй гэсэн үг.

Тэр өөртөө болоод харилцаандаа анхаарч байгаа юу?

5 Тэр таныг сонсож чадах уу?

Үнсэлцэж байх үедээ та юу хүсэж байгаагаа нөгөө хүндээ хэлж чадахгүй ч гэсэн биеийн хэлэмж тань олон зүйлийг өгүүлнэ. Хамгийн гол нь тэр таны үйлдлийг дагаж байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй. Жишээ нь та үнсэлцэж байхдаа нэг нэгнийхээ хэлийг сорох дургүй бөгөөд түүнийгээ үйлдлээрээ харуулбал тэр больж, таны дуртай байгаа зүйлийг хийж шилжих ёстой. Энэ мэтчилэн үнсэлцэж байхдаа бид олон зүйлийг үйлдлээрээ бие биедээ ойлгуулж байдаг. Түүнийг тань хүлээн авч дасан зохицож байвал тэр таны хэрэгцээ хүсэлд тэр чинээгээрээ анхаарч, өөрсдийн харилцааны төлөө бяцхан ч гэсэн золиос гаргаж чадахыг нь илтгэж байгаа хэрэг.

 

Тэр таныг сонсож чадах уу?

6 Тантай харилцах харилцаандаа тэр ач холбогдол өгч байгаа болов уу?

Хэн нэгэн таныг үнсэх нь та түүнд таалагдаж байгаагийн илрэл гэдэг нь тодорхой. Гэвч тэр танд татагдаж байгаа нь яг ямар харилцааг хүсэж байгаагаа тодорхой мэдэж байгаа гэсэн үг биш юм. Анхны үнсэлтийн дараа танд бодож үзэх хэд хэдэн зүйл гарч ирнэ. Жишээ нь тэр тайван байв уу, эсвэл ямар нэг зүйлд яараад байв уу, үнэхээр анхны үнсэлт байв уу эсвэл туршилт байв уу гэх мэт. Мөн өөрийнхөө мэдрэмжийг ч сайн судал. Саяынх шиг үнсэлтийг та ахиад хүсэж байна уу, хамтдаа байх ирээдүйгээ төсөөлж байна уу, эсвэл та тэр хүнтэй нэг дээвэр дор амьдарч байгаа өөрийгөө төсөөлж чадахгүй ч байж болно шүү дээ. Тиймээс бүхнийг тодорхой болгохыг тулд ийм төрлийн асуултуудад заавал хариулах хэрэгтэй шүү.

Тантай харилцах харилцаандаа тэр ач холбогдол өгч байгаа болов уу?

7 Тэр секс хийхээр яарч байна уу?

Анхны үнсэлт танд түүнийг хэр эрээ цээргүй хүн болохыг харуулж чадна. Хэрвээ тэр таны биеийн доод хэсгийг үнсэхийг хүсэж байгаагаа илэрхийлэх, хэлээрээ чихийг тань оролдох, гараа цамцан дотор чинь оруулахыг оролдож байвал тэр тантай унтахыг л хүсэж байна гэдэг нь тодорхой. Тэр таны хүсэхгүй байгааг үл харгалзан, хийхийг хүчилж байвал та хоёрын харилцаа удаан үргэлжлэхгүй гэдэгт итгэлтэй байж болно.

Тэр секс хийхээр яарч байна уу?

8 Тантай хамт байгаа нь түүний хувьд хэр үнэ цэнтэй вэ?

Анхны үнсэлтийн дараа тэр танд хэрхэн хандаж байгаагаар таныг гэх түүний үнэн сэтгэлийг тодорхойлж болно. Зүгээр л түүний юу хийх, юу хэлэхийг сайн хар. Нандин эрдэнэ мэт өөрийн урууландаа хүрэхийг түүнд зөвшөөрсөнд тань тэр баярлаж байна уу? Тэр инээж байна уу? Нүд нь гэрэлтэж, чин сэтгэлээсээ баярлаж байна уу? гэдгийг ажиглаарай. Эдгээр асуултуудад эерэг хариулт өгсөн бол тэр тантай байгаадаа сэтгэл хангалуун байгааг илэрхийлнэ. Таныг байгаагаар тань хүндлэх, тантай байх цаг минут бүрийг үнэлэх зөв хүнтэйгээ та таарсан бололтой.

Тантай хамт байгаа нь түүний хувьд хэр үнэ цэнтэй вэ?

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()