Сурталчилгаа (15)
Хаах

Та бидний амьдралыг өөрчилсөн 7 эм

2018-10-11, 14:21
2,004

Хүн төрөлхтөн мянга мянган жилийн турш тан уух, уураар утах, тосон түрхлэг түрхэх зэргийг анагаах ухаан хэмээн ойлгож ирсэн. Гэвч цөөн төрлийн шинэ бодисууд анагаах ухааныг цоо шинэ түвшинд асар хурдацтайгаар гаргасан билээ. Тэдгээр нээлтүүдийн 7–г нь доорх нийтлэлд жагсаасан бөгөөд зарим нь таныг гайхшруулж ч мэдэх юм. 

Та бидний амьдралыг өөрчилсөн 7 эм

1 ПолескуPaulescu)-ийн Панкрим?

Чихрийн шижинтэй өвчтөнүүдийн ихэнх нь залуу насандаа өөд болдог байсан бөгөөд тухайн үед инсулины нээлт анагаах ухаанд томоохон дэвшил болсон билээ. Канадын судлаач Фредрик Бантинг (Frederick Banting), Чарльз Бэст (Charles Best) нар нэгдсэн судалгааны ажлаараа гормоныг нээсэн гэж тэмдэглэсэн байдаг ч дэлхий нийтээр Рүминий физилогич Николас Полескугийн 1916 онд нээсэн Панкрим хэмээх бодис нь инсулины үндсийг тавьсан гэж үздэг. Тэрээр тус бодисоо нээсний дараа удалгүй дэлхийн 1-р дайнд сайн дураар яван, 1921 онд өөрийн нээлтийг хэвлүүлсэн билээ.

ПолескуPaulescu)-ийн Панкрим?

2 Бэйр (Bayer): Үүнээс хоёрыг уугаад өглөө биднийг дуудаарай

1899онд "Farbenfabriken vormals Friedrich Bayer & Co" буюу хожим "Bayer AG" нэртэй болсон эмийн үйлдвэр анх аспирин буюу өвчин намдаагч эмийг нээснээр одоогоор дэлхийд хамгийн эрэлттэй эм болоод байна. "Bayer"–н химич Феликс Хоффман аспирины гол орц болох ацетилсалицилын хүчлийг нээсэн юм.

Бэйр (Bayer): Үүнээс хоёрыг уугаад өглөө биднийг дуудаарай

3 Бүгд тайван амгалан

1950-аад оны үед гарсан тайвшруулах үйлчилгээ бүхий тус эм нь сэтгэцийн эмгэг судлалын шинжлэх ухааны эргэх цэг болсон юм. 1964 он гэхэд тус эмийн хэрэглэгчид 50 саяд хүрээд байсан бөгөөд ингэснээр тэрхүү эмийг сэтгэл гутрал, уур бухимдлыг намжаахад түгээмэл хэрэглэх үндэс суурь нь болсон юм.

Бүгд тайван амгалан

4 Химийн дайнаас хорт хавдарлуу

1920, 1930 онуудын химийн дайны үед азотын гич хэмээх хорыг анх нээжээ.  1940 оны үед тэрхүү бодисыг хэрэглэхийг хориглосон ч найрлаганд нь ордог михлоретамин хэмээх бодис хорт хавдартай тэмцэхэд сайнаар нөлөөлж байгааг тогтоожээ. Үүний дараагаар 1949 онд михлоретаминыг АНУ-д эмийн бодис хэмээн хүлээн зөвшөөрч, хорт хавдрын эмчилгээнд албан ёсоор ашиглаж эхэлжээ.

Химийн дайнаас хорт хавдарлуу

5 Ретровирусын эсрэг эм

1987 оноос АНУ–н Хүнс, эмийн үйлдвэрлэлийн яамнаас "зидовудин" буюу АZT–г ДОХ-ын эмчилгээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн билээ. Эмчлэгдэхгүй хэмээгдэж байсан энэ өвчнийг бүрэн эмчлээгүй ч өвчтөнүүдийн амьдралыг уртасгаж чадсан билээ. Энэ нь мөн НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын эмчилгээний тулгын чулуу болох нитратын эсрэг урвалыг судсаар дарангуйлагч гэж нэрлэгддэг бөгөөд ретровирусын эсрэг эмүүдийн нэг юм. Энэхүү эмийн ачаар 21-р зуунд ХДХВ/ДОХ-оор нас барагсдын тоо жил ирэх тусам буурч байна.

Ретровирусын эсрэг эм

6 Хүн амын өсөлтийг хянахуй

1920-иод оны эхээр амьтдыг хээлтэхээс хамгаалах үр дүнтэй хэрэгсэл бий болгохын тулд гормоныг ашиглах боломжтой хэмээн Австрийн шинжлэх ухаанч Лудвиг Хаберланд/Ludwig Haberlandt/ судалгааны ажлаа эхлүүлжээ. Гэвч түүний энэхүү туршилт, судалгааг хамтран ажиллагсад нь шүүмжилж, бүтэшгүй хэмээцгээж байж. Хаберландын судалгааны ажил 1932 онд түүний амиа хорлолтоор өндөрлөсөн ч 20 жилийн дараа нийгмийн идэвхтэн Маргарет Сагерийн шаардлагаар дааврын бэлдмэлд эмнэлзүйн туршилт хийж 1960 он гэхэд анхны жирэмслэлтээс хамгаалах эм АНУ-д худалдаанд гарчээ.

Хүн амын өсөлтийг хянахуй

7 Амьдралыг аврах чадалтай хордуулагч

1928 онд Шотландын бактерлогич Александр Флеминг хөгцний цэвэршүүлэх чадварыг олж нээжээ. Хөгцний хор нь бактерийг устгадаг нь тогтоогдож, Австралийн эмгэг судлаач Ховард Уолтер Форэй болон Их Британий биохимич Эрнст Борс Чэйн нарын судалгааны ажлаар дамжин дэлхий нийтийн амийг аврагч антибиотик, пенцилин үүссэн түүхтэй.

Амьдралыг аврах чадалтай хордуулагч

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()