Сурталчилгаа (15)
Хаах

Бидний амьдралыг өөрчилсөн шинжлэх ухааны хосгүй нээлтүүд

2018-10-12, 13:22
5,592

Бид өдөр ирэх тусам шинжлэх ухаан, технологийн шинэ ирээдүй рүү урагшилсаар байна. Хүн төрөлхтөн аль хэдийн хүний биеийн эсийг сайжруулж, шинэ эрхтэн ургуулж, хиймэл хэвлийд амьтан өсгөж, дэлхий шиг амьдралтай өөр нэг гараг хайх зэргээр санаанд багтамгүй зүйлсийн бодит биеллийг олох, олохоор эрэлхийлэх зэрэг шинжлэх ухааны дэвшилтэт алхмуудыг хийсээр байгаа. 

Бидний амьдралыг өөрчилсөн шинжлэх ухааны хосгүй нээлтүүд

1 Бид Эбола вирусыг ялсан

2016 онд Канадын нийтийн эрүүл мэндийн агентлаг, МSD эмийн үйлдвэртэй хамтран Эболагийн эсрэг вакциныг бүтээсэн билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү вакцины үйлчлэлийг 75-100 хувьтай хэмээн баталж, хүн төрөлхтний хүчин мөхөстөөд байсан 40 жилийн түүхийг өөрчилсөн билээ.

Бид Эбола вирусыг ялсан

2 Бид Дэлхий ван гараг руу аялсан

2006 онд НАСА–с Дэлхийн ван гараг руу аялах төслийг хэрэгжүүлж, тус гарагийн өнгөт зургийг авснаар хүн төрөлхтөнд нарны аймагт судлаагүй гараг үлдээгүй билээ.

Бид Дэлхий ван гараг руу аялсан

3 Хүний генийг бид хэсэгчлэн өөрчилж чаддаг болсон

Хятад, Америк улсын эрдэмтдийн хамтран хийсэн хүний генийг өөрчлөх судалгаа амжилттай болж генийг өөрчилж, засаж сайжруулах бүрэн боломжтой болсон билээ. Хүний генийг цоо шинээр ахин уншуулах нь цаг хугацааны л асуудал болсон байна. Энэ нь эмч нарт генийн өөрчлөлтөөр дамжуулан эдгэршгүй өвчнүүдийг эмчлэх боломжийг олгох юм.

Хүний генийг бид хэсэгчлэн өөрчилж чаддаг болсон

4 Эртний хүмүүсийн олдвор

2013 онд профессор Ли Бергер Диналеди агуйд явуулсан судалгааны ажлаараа 1500 гаруй эртний хүмүүсийн чулуужсан үлдэгдлийг олсон билээ. Судалгааны үр дүнд тэдгээр эртний хүмүүсийг Хомо Наледи /Homo naledi/ хэмээн нэрлэсэн бөгөөд хүн төрөлхтний хамгийн эртний өвгөдийн нэг хэмээн тогтоожээ. Тэдгээр хүмүүс ойролцоогоор 2-3 сая жилийн өмнө амьдарч байсан байна.

Эртний хүмүүсийн олдвор

5 Амьд эсийг хэмнэх "эд" хэвлэсэн

Уэйк Форест Институт/Wake Forest Institute/-ын эрдэмтэд хүмүүсийг цаасан дээр хэвлэх эмнэлзүйн аргыг хөгжүүлжээ. Хүний биеийн эсийг бэхний саванд хийн, хэвлэгчээр тусгай програмын дагуу хэвлэх юм. Эхэндээ энэ арга бүтэшгүй мэт байсан бөгөөд эсүүд хүчилтөрөгч, шим тэжээлийн дутагдлаас болон үхэж байв. Энэхүү нээлт нь ирээдүйд эрдэмтдэд дөрвөн мөч, биеийн дотоод эрхтнүүдийг хиймлээр ургуулахад нь тусална.

Амьд эсийг хэмнэх "эд" хэвлэсэн

6 Эмэнд тэсвэртэй бактерийн эсрэг антибиотик зохион бүтээсэн

"NovoBiotic Pharmaceuticals" эмийн үйлдвэрийн судлаачид бактерийг байгалийн нөхцөлд байлгах зориулалттай төхөөрөмжийг боловсруулсан бөгөөд үр дэнд нь үүссэн нэг бодис нь бусад антибиотикт тэсвэртэй бактериудтай тэмцэх чадвартай байгааг олж нээсэн байна. Энэ бодисыг "teixobactin" гэж нэрлэдэг. Энэ нэгдэл нь эсийн ханыг задлах замаар нянг устгадаг ажээ.

Эмэнд тэсвэртэй бактерийн эсрэг антибиотик зохион бүтээсэн

7 Бид 4 хархны тархийг нэгтгэсэн

Дюк их сургууль/Duke University/-ийн анагаах ухааны төвийн мэдрэлийн өвчний судлаачид нас биед хүрсэн 4 хархны тархийг нэгтгэсэн байна. Ингэснээр мэдээлэл дамжуулж, хайлт хийж, хадгалахаас гадна цаг агаарыг ч урьдчилан хэлэх чадвартай органик компьютер зохион бүтээсэн гэсэн үг юм. Нэг тархитай 4 биетэй байх ямар байдаг бол...

Бид 4 хархны тархийг нэгтгэсэн

8 Бид хөгшрөлтийг удаашруулж байна

Стэнфордын их сургуулийн шинжлэх ухаанчид нийлэн хүний эсийн хромосомын бүтцийг уртасгах судалгаа хийжээ. Залуу хүмүүсийн эсийн хромосомын бүтэц урт байдаг бөгөөд хөгшрөх тусам богиносдог. Хэрвээ эрүүл амьдралын хэв маягтай байвал тэрхүү богиносох үйл явцыг удаашруулж чадна. Гэхдээ Стэнфорд их сургуулийн эрдэмтэд генийг өөрчлөх аргаар энэхүү асуудлыг шийдэх боломжийг нээжээ.

Бид хөгшрөлтийг удаашруулж байна

9 Бид хүний үр хөврөлийг өөрчилж чадсан

2017 оны 7-р сарын 27-нд Портландын эрдэмтэд анагаах ухааны нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан бөгөөд тэрхүү үйл явдлын үеэр зүрхний шигдээст хүргэдэг удамшлын эсийг суурь генээс арилгаж чадсанаа зарласан байна. Одоо эрдэмтэд хүний генийг засан өөрчилж, хэрэггүй хэсгийг хасаж, хэрэгтэй хэсгийг нэмж чаддаг болсон юм.

Бид хүний үр хөврөлийг өөрчилж чадсан

10 Бид хиймэл оюун ухаанд хүссэн чадвараа суулгаж байна

"Google’s AI subsidiary DeepMind" гэх хиймэл оюун ухааны судалгаа явуулдаг тэргүүлэгч компани толгойгүй биет, 4 хөлтэй биет, 3D хүний бие гэх мэт 3 төрлийн хиймэл оюун ухаант агентуудад виртуал ертөнцөөр дамжуулан хөдөлгөөний урлагийг заасан байна. Энэ арга нь хиймэл оюун ухааны зан төрхийг өөрчилж байсан бөгөөд үүгээр дамжуулан дэлхийг өөрчилж ч болно хэмээн үзэж байна.

11 Бид өөрсдийн гарагаа аварч үлдэхээр шийдсэн

1980 оноос эхлэн дэлхийн цаг уурын дундаж хэм арван жил тутамд -1 градусаар буурч байгаа билээ. НҮБ–ын урьдчилсан тооцоогоор 100 жилийн дараа гэхэд манай гараг Цельсийн +4 градусаар дулаарна. Мөс хайлснаар далайн түвшин нэмэгдэж, эрэг хавь усанд автаж, өөр нэгэн глобал өөрчлөлт болно гэдэг нь тодорхой болоод байна.   

Энэ асуудлыг авч хэлэлцээд НҮБ-ын гишүүн орнууд Парисын гэрээ/уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнуудыг нэгтгэх гэрээ/-нд гарын үсэг зурцгаасан билээ. Энэхүү гэрээнд улс орнуудын эдийн засгийг хөө тортгоос салгаж, эрчим хүчийг хэмнэх, байгальд ээлтэй технологийг хэрэгжүүлэх гэх мэт зүйлс багтаж байгаа юм.

Бид өөрсдийн гарагаа аварч үлдэхээр шийдсэн

12 Бид хиймэл хэвлий зохион бүтээсэн

Филаделфиягийн хүүхдийн эмнэлгийн эмч нар дутуу төрсөн хургыг аврахаар хиймэл хэвлий зохион бүтээсэн байна. Ирээдүйд энэхүү төхөөрөмж нь дутуу төрсөн хүүхдүүдийг аварч, эндэгдлийг бууруулахад туслах болно.  

Бид хиймэл хэвлий зохион бүтээсэн

13 Бид амьдрах боломжтой гараг олсон

Европын холбооны эрдэмтдийн багийн одон орон судлаачид амьдарч болохуйц шинэ гараг нээсэн гэх бөгөөд энэ нь дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайд байгаа аж.  Урьдчилсан хувилбараас харахад тэрхүү гараг дээр амьдралыг дэмжих бүх төрлийн нөөц байгаа бөгөөд чулуулаг гадаргуутай гараг аж. Гэвч одоогоор дэлхийн ихэр гэж нэрлэгдээд буй тус гарагт хүрч очих боломжгүй гэж үзэж байна.

Нэг гэрлийн жил: 9,460,730,472,580.8 км

Бид амьдрах боломжтой гараг олсон

29
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()