Сурталчилгаа (15)
Хаах

Хувийн санхүүгээ хэрхэн хянаж сурах вэ?

2018-10-11, 15:58
4,035

Санхүүгээ зөв зарцуулж хуваарилахын тулд бага зэрэг хичээл зүтгэл гаргаж, судалгаа хийх хэрэгтэй байдаг.   Энэ талаарх судалгаа, сургалт, хичээлүүдийг судалснаар та санхүүгээ зөв хянаж, илүү таатай, хангалуун амьдрах боломжтой. Ингээд танд санхүүгээ хэрхэн хянах талаар зааврыг хүргэе.

Хувийн санхүүгээ хэрхэн хянаж сурах вэ?

1 Хэрхэн мөнгө хуримтлуулах вэ?

Юун түрүүнд та цалингийнхаа тодорхой хувийг хадгаламжинд тань автоматаар ордог байхаар үйлчилгээ сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь та өөртөө зорилго тавьж 2-3 жилийн дотор тодорхой хуримтлал үүсгэсэн байх шаардлагатай юм.  Цалин нэмэх үед, эсвэл тодорхой нас заан ирээдүйд хуримтлалтай болно гэж хүлээх хэрэггүй.  Харин яг одооноос эхлэн хуримтлал үүсгээрэй.

Хэрхэн мөнгө хуримтлуулах вэ?

2 Санхүүгээ хэрхэн төлөвлөх вэ?

Санхүүгээ зөв төлөвлөхийн тулд орлогоо 3 үндсэн хэсэгт хуваах хэрэгтэй. Орлогынхоо 50%-ийг заавал шаардлагатай зүйлд зориулах хэрэгтэй бол 30%-ийг нь зугаа цэнгэл,  20%-ийг нь хадгаламжийн дансандаа хуримтлуулах хэрэгтэй. Харин хэсэг хугацааны дараа 70/30 – аар стратегаа өөрчилж болох бөгөөд өөрөөр хэлбэл 30%-ийг хуримтлуулах хэрэгтэй болно гэсэн үг юм.

Санхүүгээ төлөвлөх үедээ яг одоогийн байгаа амьдралынхаа нөхцөл байдлыг харах нь зүйтэй.  Жил бүр таны амьдралд өөрчлөлт болж байдаг учир энэ бүхэнд тохируулж та санхүүгээ ч мөн тохируулж хянах хэрэгтэй болно.

Санхүүгээ хэрхэн төлөвлөх вэ?

3 Хэрхэн орлогоо хуваарилах вэ?

Хэрвээ та аль хэдийн эцэг, эх болсон бол таны гол үүрэг үр хүүхдээ боловсролтой болгох явдал юм. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйд зориулж тусгай хадгаламж нээж, бас нэгэн хуримтлал үүсгээрэй.

Үүнээс гадна өр, зээл байгаа бол хамгийн их хүүтэй өрийг нэн түрүүлж дарах хэрэгтэй.

Хэрхэн орлогоо хуваарилах вэ?

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()