Сурталчилгаа (15)
Хаах

"DC", "Marvel"-аас илүү шилдэг!

Комиксоос сэдэвлэн бүтээдэг кино зах зээлийг "Мarvel" эзэмшдэг гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр арваад жилийн өмнө "DC" болон "Мarvel" нар тус зах зээл дээр эн тэнцүү оршдог байсан ч "Мarvel" асар богино хугацаанд үзэгчдийг байлдан агуулсан асар олон кино гаргаж чадсанаар одоогийн ноёрхлоо тогтоосон юм. Гэсэн ч "DC" бууж өгөөгүй, харин ч ирээдүйд "Мarvel"-ийг буулгаж авахаар маш олон төсөл хэрэгжүүлж байгаа. Мэдээж цаг цагаараа байдаггүй учраас "DC" хэзээ нэг өдөр зорьсондоо хүрэх нь мэдээж. Энэ үүднээс та бүхэнд "Мarvel"-ийн тэргүүллийг "DC" үгүй хийх 20 шалтгааныг хүргэж байна. 

"DC", "Marvel"-аас илүү шилдэг!

1 "DC" туршиж үзэхээс айдаггүй

Мэдээж "Мarvel" ч бас туршихаас айдаггүй. Гэхдээ тус компанийн ард байдаг "Disney" компани нь хүүхдийн брэнд гэдэг утгаараа зарим талаар "Мarvel"-ийг боомилдог. Харин "DC"-г эзэмшдэг "Warner Bros" илүү чөлөөтэй байхыг тэдэнд зөвшөөрдөг юм. 

"DC" туршиж үзэхээс айдаггүй

2 "DC" тийм ч олон кино гаргаагүй

"Marvel" ердөө арван жилийн дотор 20 кино гаргаад байгаа. Хэдийгээр хүмүүс тэдгээр кинонуудаас уйдаж эхлээгүй ч ердөө зургаан кинотой байгаа "DC" үзэгчдэд шинэлэг зүйлийг мэдрүүлж чадна гэдэгт эргэлзэх зүйлгүй. 

"DC" тийм ч олон кино гаргаагүй

3 "DC"-ийн хорон санаатнууд илүү дээр

Зарим талаараа "DC"-гийн хорон санаатнууд нь баатруудаасаа илүү алдартай байдаг. Иймээс тэдэнд зориулсан бүхэл бүтэн кино хийж болохыг 2019 онд нээлтээ хийх "Joker" кино харуулж байна. 

"DC"-ийн хорон санаатнууд илүү дээр

4 "DC" илүү сэтгэл хөдөлгөдөг

"DC"-ийн дүрүүд үзэгчдийн сэтгэлийг илүү хөдөлгөж чаддаг.

"DC" илүү сэтгэл хөдөлгөдөг

5 "DC" чухал дүрээ үхүүлэхээс айдаггүй

"Marvel" чухал дүрүүдээсээ салах дургүй, тэднийгээ алсан ч гэсэн эргээд амилах нь тодорхой байдаг. Харин "DC"-ийн дүрүүд нэг амиа алдсан бол ахиж гарч ирдэггүй. 

"DC" чухал дүрээ үхүүлэхээс айдаггүй

6 "DC" эрсдлээс айдаггүй

Ямар нэг цуврал үргэлжлэх тусмаа нэг хэвийн болдог. Харин "DC" нэг хэвийн байхгүйн тулд ямар нэг том зүйл туршиж үзэхээс айдаггүй. 

"DC" эрсдлээс айдаггүй

7 "DC"-ийн киног ойлгохын тулд өмнөх киног нь үзэх шаардлагагүй

Ямар ч гоё киноны үйл явдлыг ойлгохын тулд өөр таван кино үзнэ гэдэг утгагүй хэрэг. Харин "DC"-ийн кино тус бүр тусдаа үйл явдалтай учраас заавал өөр кино үзэх шаардлагагүй. 

"DC"-ийн киног ойлгохын тулд өмнөх киног нь үзэх шаардлагагүй

8 "DC"-ийн дүрүүд илүү алдартай

"DC"-ийн ихэнх дүрүүд бидний хүүхэд байхаас эхлээд алдартай байсан учраас ахин тэднийг хэн болох, юу хийдэг талаар тайлбарлахын хэрэг байдаггүй. 

"DC"-ийн дүрүүд илүү алдартай

9 "DC" инээдтэй байх гэж хичээдэггүй

Кино үзэж байхад хааяа нэг инээдтэй зүйл сонсох хөгжилтэй байдаг ч таван минут тутам хоёрын хооронд онигоо сонсох тийм ч сайхан биш. "DC" ч үүнийг сайн ойлгодог. 

"DC" инээдтэй байх гэж хичээдэггүй

10 "DC" киноны төгсгөлүүд илүү сонирхолтой

"Marvel"-ийн кинонуудын өрнөл сонирхолтой ч бүгд нэг хэвийн төгсгөлтэй байдаг. Харин "DC" кино бүрийг өөрийн гэсэн тусдаа зохиолтой бүтээдэг учраас киноны төгсгөл бүр нь даацтай байдаг юм. 

"DC" киноны төгсгөлүүд илүү сонирхолтой

11 "DC" алдаанаасаа суралцдаг

Ямарваа нэг том зүйл төлөвлөж байгаа зарим хүмүүс "Marvel" шиг эхнээс нь дуусах хүртлээ нэг аргаар явдаг бол зарим нь "DC" шиг алхам бүрээ хянаж алдаанаасаа суралцдаг юм. Хожим нь "DC" шиг явсан хүмүүс илүү амжилт гаргадаг нь батлагдсан үнэн. 

"DC" алдаанаасаа суралцдаг

12 "DC" чаддаг зүйлээ л хийдэг

"DC" өөрсдийн хийж чадаж байгаа зүйлээ хаялгүй тэр чигээр нь авч үлддэг.

"DC" чаддаг зүйлээ л хийдэг

13 "DC" кинонууддаа уран бүтээлчээр ханддаг

"Marvel" кинонуудаа үйлдвэрийн бараа шиг "машинддаг" бол "DC" уран бүтээл гэдэг талаас нь кино бүтээхийг хичээдэг. 

"DC" кинонууддаа уран бүтээлчээр ханддаг

14 "DC" илүү уян хатан

"Marvel" 2030 он хүртэл гарах кинонуудаа бүгдийг нь төлөвлөсөн. Хүмүүс тэдний гаргаж байгаа кинонуудыг эерэгээр хүлээж авч байгаа нь сайн хэрэг. Гэвч үзэгчдийн зан авирыг хэзээ ч хэн ч яг таг тааварлаж байгаагүй. Гэнэт тэд "Marvel"-ийн киног үзэхгүй болчихвол асар их хөрөнгө, хүч хөдөлмөр салхинд хийснэ. "DC" харин бүх зүйлийг аажуу төлөвлөж байгаа болохоор ямар нэг асуудал гарвал тэр даруй зохих арга хэмжээг авч чадах аж. 

"DC" илүү уян хатан

15 DC дүрүүдээ өөрчилдөг

"Marvel"-ийн дүрүүд хэдэн арван киноны дараа ч нэг хэвээр байгаа. Хэрин "DC"-ийн дүрүүд кино бүр дээр мэдэгдэхүйц өөрчлөгддөг. 

DC дүрүүдээ өөрчилдөг

16 "DC"-д цаг хугацаа асуудал биш

"DC"-ийн дүрүүд хэзээ ч, хаана ч байсан дасан зохицох чадвартай учраас одоогоос 10, 20 жилийн дараа ч хүмүүс тэднийг үзсээр байна. Харин "Marvel"-ийн ихэнх дүрүүдэд тийм чанар байдаггүй. 

"DC"-д цаг хугацаа асуудал биш

17 "DC" бүх цаг үеийн хамгийн шилдэг супер баатрыг бүтээсэн

Олон жил өнгөрсөн ч "DC"-ийн бүх кино бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг болох "Харанхуйн хүлэгт баатар"-аас гол санаагаа авдаг хэвээр байна. 

"DC" бүх цаг үеийн хамгийн шилдэг супер баатрыг бүтээсэн

18 "DC"-гийн кинонууд оскар авч чаддаг

"Marvel"-ийн кинонууд хэдий мундагч гэлээ оскарын шагнал авах түвшинд хүрч чадахгүй л байгаа. Харин "DC" өмнө нь хэд хэдэн удаа тэрхүү нэр төртэй шагналыг авсан гэдгийг мартаж болохгүй. 

"DC"-гийн кинонууд оскар авч чаддаг

19 "DC" өөрсдийн хийнэ гэснээ хийдэг

"DC" заавал үзэгчдэд тал засах гэлгүй киногоо хүссэнээрээ хийхийг илүүд үздэг. Ингэх нь уран бүтээлийг илүү амьд болгоход нөлөөлдөг. 

"DC" өөрсдийн хийнэ гэснээ хийдэг

20 ...гэхдээ "DC" хэрэггүй зүйлээ хаяж чаддаг

Мэдээж ямар нэг зүйл хүмүүсийн дургуйцлийг хүргэвэл түүнийг авч хаях хэрэгтэйг "DC" сайн ойлгодог. 

...гэхдээ "DC" хэрэггүй зүйлээ хаяж чаддаг

25
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()