Сурталчилгаа (15)
Хаах

Эрүүл мэндэд хортой хувцаслалт

Хэрвээ биднийг алуурчныг зур гэж хэлвэл ихэнхи нь мангас, бар,буутай дээрэмчин, гэмт хэрэгтнийг зурах биз.  Хэний ч толгойд хэд хэдэн загварлаг гутал, бариу жийнс зурах бодол орж ирэхгүй. Гэтэл үнэн хэрэгтээ буруу сонгосон хувцаслалт, гоёл чимэглэл нь таныг дээрх бүгдээс илүү хохироодог байна. Ингээд таны эрүүл мэндэд хортой хувцаслалт, гоёл чимэглэлийн талаар сонирхоцгооё.

Эрүүл мэндэд хортой хувцаслалт

1 Хэт бариу хувцас

Бариу буюу скинни жийнс нь таны давуу талыг тодотгож, үзэсгэлэнтэй сайхан харагдуулдаг гэдэгтэй хүн бүр санал нэгдэх биз.  Харамсалтай нь энэ өмдийг үргэлж өмсөх нь эрүүл мэндэд дараах хор хөнөөлийг авчирна. Жишээлбэл: хөлийг тань хэт барих учир цусны эргэлтийг удаашруулж, дээгүүрээ бариу явдал нь ходоод өвдөх, цээж хорсох аюулд хүргэдэг байна.

Үүнээс гадна хэт бариу бүхий л төрлийн хувцас бидний эрүүл мэндийг хохироож байдаг.

Хэрхэн асуудлыг шийдвэрлэх вэ?

 Хувцас сонгохдоо загварыг нь харахаас гадна танд хэр эвтэйхэн байгаа тал дээр бодолцож үзээрэй. Хэрвээ хэт барьж байвал гоё харагдаж байсан ч нэг размер томыг сонгох нь зүйтэй.

Хэт бариу хувцас

2 Агаар нэвтрүүлдэггүй хувцаслалт

Полиэстер, акрил, нейлон мэтээр хийсэн хувцсанд их хэмжээний химийн бодис шингэсэн байдаг учир таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.  Greenpeace-ийн судлаачид  14 томоохон алдартай брэндүүдийн хувцсан дахь формальдегид болон п-фенилдиамины агууламжийг судалсан байна. Эдгээр бодисууд нь харшил өгөх, элэг, бөөрний үйл ажиллагааг муутгадаг аж.

Ихэнхидээ синтетик, даавуун бус хувцас нь арьсыг амьсгалуулахгүй, хөлсийг гадагшлуулдаггүй учир нян хуримтлагдах таатай нөхцлийг бүрдүүлдэг юм.

Хэрхэн асуудлыг шийдвэрлэх вэ?

Байгалийн гаралтай, цэвэр даавуун бүтээгдэхүүн худалдаж авахыг хичээгээрэй. Харин синтетик хувцас худалдаж авах гэж байгаа бол non-iron, easy care, wrinkle free загварыг сонгох хэрэггүй.

Агаар нэвтрүүлдэггүй хувцаслалт

3 Хүнд цүнх

Эмэгтэйчүүд том цүнхтэй бол хэрэгтэй, хэрэггүй бүхий л зүйлээ цүнхэндээ хийгээд явдаг билээ.  Гэтэл үнэндээ энэ нь нуруу болон мөрөнд ачаалал өгдөг учир мэдээж, эрүүл мэндэд хортой.

 Ялангуяа нэг мөрөн дээрээ үүрдэг, нэг гартаа барьдаг цүнх илүү аюултай. Жигд бус даралт нь булчинд хэт их ачаалал өгч, энэ нь сүүлдээ байнгын өвчин болж өөрчлөгддөг. Хүнд цүнх үүрснээр буруу алхалттай болж, толгой өвдөх, нуруу, хүзүү, мөр өвдөх зэрэг асуудлууд тулгардаг аж.

Хэрхэн асуудлыг шийдвэрлэх вэ?

Өөрийнхөө цүнхэн доторхи бүх зүйлийг гаргаж байгаад зөвхөн өөртөө шаардлагатай гэсэн зүйлийг л үлдээгээрэй. Хэрвээ та заавал их хэмжээний зүйл авч явах хэрэгтэй бол нурууны хамгаалалттай, өргөн мөртэй цүнхийг сонгох хэрэгтэй.

Хүнд цүнх

4 Ховорхон угаадаг зузаан хувцас

Өвлийн улиралд өмсдөг зузаан ороолт, малгай, бээлий, куртка зэрэгт нүдэнд ил харагдахуйц хир байхгүй бол улиралд нэг л удаа угаадаг билээ. Үүнээс гадна эрчүүд зангиаг бараг угаадаггүй бөгөөд нэг зүүчихээд л шууд шүүгээ рүүгээ далд хийчихдэг юм.

Гэтэл эдгээр хувцаснууд нь бидний арьстай үргэлж шүргэлцэж холбогдож байдаг  учир гадаад орчноос маш олон төрлийн нянг бидний биед хүргэдэг байна.

Хэрхэн асуудлыг шийдвэрлэх вэ?

Гадуур хувцсаа нянгийн эх үүсвэр, үүр болгохгүйн тулд улиралд хоёр удаа угаах хэрэгтэй. Харин малгай, ороолтоо сард нэг удаа, 2 долоо хоногт нэг удаа угаах нь зүйтэй.

 

Ховорхон угаадаг зузаан хувцас

5 Эвгүй гутал

Өндөр өсгийт гутал хэдийгээр сайхан харагддаг ч судас бүдүүрэхэд нөлөөлж, үе мөчний хэлбэрийг алдагдуулдаг.  Үүнээс гадна хөл тань газарт тогтвортой биш байгаа учир та амархан тэнцвэрээ алдаж, унах магадлалтай.

Намхан ултай гутал, балерина нь хэдийгээр эвтэйхэн байдаг ч хөлний уланд тулгуур болдоггүй учир хөлөнд  их хэмжээний ачаалал өгдөг.

Харин багадсан бариу гутал өмсөхөд хөлөнд эвэрхий ургаж, хурууны хэлбэр алдагдах гэх мэт асуудлыг дагуулна.  Агаар нэвтрүүлдэггүй гутал нь хөлийг мөөгөнцөртүүлэх магадлалтай.  Буруу сонгосон гутал таны биеийн ерөнхий галбирыг өөрчилж, та бөгтийх,хөл, нурууны өвчтэй болгодог байна.

Хэрхэн асуудлыг шийдвэрлэх вэ?

Өдөр тутам өмсөхдөө зориулж 5см-ээс дээшгүй өндөртэй гутлыг сонгох нь зүйтэй. Үүнээс гадна хөлний ачаалал багасгадаг тусгай улавчийг дэвсэж болно.

Эвгүй гутал

Сайхан хувцаслах нь амжилтанд хүрэх бас нэгэн түлхүүр юм.  Гэхдээ та загварлаг хувцаслахаас гадна өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй байдаг.

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()