Сурталчилгаа (15)
Хаах

Их сургуулиа төгссөний дараа хэрхэн хүссэн ажилдаа орох вэ?

2018-10-12, 14:00
2,064

Хүн бүр л төгссөн мэргэжлийнхээ дагуу нэр хүндтэй, томоохонд тооцогдох байгууллагад ажил хийхийг мөрөөддөг. Гэвч бодит байдал дээр ажлын байрны олдоц муун дээр ажлын туршлага шаардах нь олон. Тэгвэл бид танд Норникель/Nornickel/ байгууллагын бэлдсэн оюутнуудад зориулсан зөвлөгөөг хүргэе.

Их сургуулиа төгссөний дараа хэрхэн хүссэн ажилдаа орох вэ?

1 Хэзээ карьерынхаа төлөө санаа зовж эхлэх вэ?

Хаана, ямар байгууллагад, ямар мэргэжлээр ажиллах вэ? гэх зэрэг амьдралын карьертай холбоотой асуудалд дунд сургуулийн төгсөлтийн баяраар бус харин их сургуулийн 1, 2-р курсдээ санаа зовох хэрэгтэй.  Хэдийгээр та дээд боловсролын дипломтой, бүр улаан дипломтой байсан ч энэ нь таныг 100% ажлын байртай болно гэсэн баталгаа биш юм.  

Их сургуулиудын гол зорилго нь танд шаардлагатай гэсэн онолын мэдлэгийг өгөх юм. Харин та түүнийг нь өөрөө практик дээр хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн үг.

Хичээлийг ажилтай хослуулна гэдэг амар биш.  Тиймээс энэ тохиолдолд зуны амралтаараа өөрийнхөө мэргэжлийн дагуу ажил хийж, туршлага хуримтлуулсан нь илүү дээр.

Зуны амралтаараа ажил хийснээр та өөрийн мэргэжлийн нарийн зүйлсийг ойлгож төлөвшин, төгссөнийхөө дараа ажилд ороход тань тус болох ажлын байран дээрх хариуцлага, багаар ажиллах чадвар, асуудлыг шийдвэрлэх чадвар, сахилга бат зэргийг судалсан байх болно.

Магадгүй таны зуны амралтаар хийж буй ажил цалингүй байж болох ч та дээрх үнэтэй зан чанаруудыг эзэмших боломжтой. Эсвэл сургуулиа төгсөхөөс өмнө өөрийн мэргэжлийн онцлогийг мэдэж, танд  таалагдахгүй бол эртхэн өөр салбарт шилжиж чадна.

Хэзээ карьерынхаа төлөө санаа зовж эхлэх вэ?

2 Хаана дадлага хийх вэ?

Дадлага хийх газраа зуны амралт болохоос өмнө хэдэн сарын өмнөөс судлах хэрэгтэй. Учир нь зуны улиралд ажиллах хүсэлтэй хүний тоо маш ихээр нэмэгдэх болно.

Сургуулиасаа тусламж хүсэх

Таны төгссөн сургуульд мэдээж хамтарч ажилладаг байгууллагууд байгаа. Тэдгээр байгууллагууд нь зуны улиралд оюутнуудыг дадлага хийх зориулалтаар ажиллуулж, харин сургуулиа төгссөнийх нь дараа ажилд авах хэлэлцээртэй байдаг билээ. Энэ талаар сургуулийнхаа вебсайт болон оюутны зөвлөлөөс мэдэж болно.

Үүнээс гадна сургууль бүрд зарлалын самбар байдаг бөгөөд уг зарлалын самбар дээр ажлын байрны зар байх нь бий. Тэндээс  та өөрийн сонирхож буй ажлын байрыг олох боломжтой.

Ямар мэргэжил байх нь хамаагүй та ажлын байран дээрээ “багаас дээш өгсөх”, эсвэл “салбартаа орлошгүй нэгэн” болох зэргээр өөрийгөө хөгжүүлж болно. Тиймээс юуны түрүүнд та энэ хоёрын аль нь болохыг хүсэж байгаагаа шийдээд, дараа нь ажилдаа ханцуй шамлан орох хэрэгтэй. “Салбартаа орлошгүй нэгэн” болох нь бусад удирдлагуудаас илүү их цалинтай, илүү үнэ цэнэтэй байдаг.

Хаана дадлага хийх вэ?

Зарын сайт

Ажлын зар нийтэлдэг вебсайтуудад нэвтрэн "Ажил хайгч" гэсэн статустай болсноор та өөрийн мэргэжлийн дагуу тохирсон ажлыг хайх боломжтой болно. Магадгүй та зуны амралтаараа угаагч, үйлчлэгч, зөөгч, борлуулагч гэх мэт ажлыг хийх нь өндөр цалинтай хэдий ч ажил мэргэжлийн тал дээр хөгжих боломжийг төдийлөн олгохгүй. 

Ямартай ч хичээл зүтгэл гарган хайх юм бол ямар нэгэн ажлын туршлага шаардахгүй, ажил олгогчийн талаас эерэг давуу тал олонтой ажлын байруудыг олох боломжтой. 

Кейс-уралдаан

Энэ нь хэсэг бүлэг буюу 3-5 оюутан хоорондоо нэгдэж томоохон байгууллагуудын бодит жишээн дээр үнэлэлт, судалгаа хийдэг тэмцээн юм.  Өмнө нь энэ төрлийн тэмцээнийг Европ болон Америкийн бизнесийн шилдэг сургуулиудад зохион байгуулдаг байсан бол одоо Оросын сургуулиудад ч гэсэн боломжтой болжээ. Энэ мэтчилэн газар авсаар тун удахгүй Монголд ч орж ирэх боломж бүрдээд байгаа.

Тэмцээнд оролцогчид өөрийн мэдлэг дээр тулгуурлаж, тухайн байгууллагын бизнесийн асуудлыг шийдвэрлэх онолыг гаргах ёстой юм. Ингэснээр багийн гишүүд өөрсдийгөө тухайн байгууллагад ямар хэрэгтэй ажилтан бэ гэдгээ баталж харуулдаг байна.

Түүнчлэн та энэ тэмцээний ачаар өөрийнхөө чадварыг мэдэж авахаас гадна, өөрт шаардлагатай танилуудтай болж, өөрийгөө чадварлаг нэгэн болохыг харуулж чадна. Энэ төрлийн тэмцээнд оролцох нь таны ажил горилогчийн анкетад гайхалтай давуу тал болж өгнө.

Ажлын үзэсгэлэн

Зарим тохиолдолд байгууллагууд өөрсдөө сайн мэргэжилтнүүдийг хайдаг. Тэд их сургуулиудад ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулж, өөрсдийн үйл ажиллагааны чиг баримжаа болон шаардлагатай мэргэжилтнийхээ талаар зөвлөгөөг хүргэдэг байна.

Дадлагын хөтөлбөр

Томоохон байгууллагууд залуу мэргэжилтнүүдийг авах сонирхолтой байдаг. Тиймээс ихэнх нь зуны улиралд дадлага хийх санал тавьдаг. Харин ирээдүйн ажилтан компанийнхаа талаар судалгаа хийж, ажилчидтай танилцаж, өөрийн мэргэжлийн давуу талыг мэдэх болно.

Хэрвээ та төгсөх курст сурдаг бол цалинтай дадлага хийх боломжтой. 

3 Хэрхэн хүссэн байгууллагадаа дадлага хийх вэ?

Байгууллагууд дадлага хийх оюутнаа сонгохдоо эхлээд анкетын түвшинд шалгаруулалт хийж тэнцсэн тохиолдолд ярилцлагад дууддаг. Жишээлбэл: “Норникел”-д ажилд орохын тулд 3  үе шатыг дамжих хэрэгтэй. Нэгдүгээрт анкетаа илгээх, хоёрдугаарт тест өгөх, гуравдугаарт байгууллагын ажилтантай ярилцлагад орох гэх мэт.

Ингээд ажилд орсон эхний өдрөөсөө та мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж, тухайн дадлага хийж буй байгууллагадаа өөрийгөө танилцуулах боломжтой. 

Хэрхэн хүссэн байгууллагадаа дадлага хийх вэ?

4 Төгсөх курст юу хийх хэрэгтэй вэ?

Төгсөх курсдээ та хаана ямар ажилд орохоо шийдсэн байх хэрэгтэй. Хэрвээ өмнөх курсэд та томоохон байгууллагад дадлага хийж байсан бол тухайн байгууллагатайгаа холбоо  таслах хэрэггүй. Таны олж авсан мэдлэг, туршлага тань бие даалт хийх, диплом бичих зэрэгт ихээхэн тустай.

Үүнээс гадна ажил олох бас нэг сайхан боломж нь дипломын ажлын үеийн дадлага байдаг. Ихэнхдээ оюутнууд дипломын ажилд төдийлөн анхаарал хандуулдаггүй, байх ёстой зүйл мэтээр хүлээн авдаг ч энэ үед л өөрийгөө харуулах боломжтой.

Байгууллагууд болон ажил олгогчид цоо шинэ хүн авснаас, өмнө нь өөрийн салбартаа дадлага хийж байсан хүнийг илүүд үзэх болно.

Төгсөх курст юу хийх хэрэгтэй вэ?

5 Дадлага хийснийхээ дараа хэрхэн ажилтай болох вэ?

Дадлага гэдэг бол бараг л туршилтын хугацаа байдаг учир анхааралтай байх хэрэгтэй. Танаас байж боломгүй зүйл нэхэхгүй ч энэ нь таныг ажлаа дутуу хийж болно гэсэн үг биш юм.  Таны хариуцлагатай байдал, ажилдаа хандах хандлагаас тань хамаарч ирээдүйд тухайн байгууллага таныг авах үгүйгээ шийднэ.

Зарим байгууллагууд жишээлбэл: "Норникель"-д 10 жилийн дотор олж авах ур чадварыг 2,5 жилд олгох сургалтыг зохион байгуулдаг. Энэхүү хөтөлбөрт төгсөгчид болон 2-3 жилийн туршлагатай хүмүүс орох боломжтой. 

Ажлын байранд тавигдах нөхцөл: Инженер мэргэжилтэй, англи хэлний дунд түвшнээс дээш мэдлэгтэй, дундаж оноо 3,6 түүнээс дээш байх зэрэг шаардлагууд байдаг. 

Дадлага хийснийхээ дараа хэрхэн ажилтай болох вэ?

Төгсөгчдөд зориулсан ажлын байр одоогийн зах зээлд бий юу?

Энэ талаар “Норникель”-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Бэлла Ахмадовагийн ярилцлагаас хүргэе.

Өнгөрсөн жил бид төгсөх курсын оюутнуудтай хамтран ажиллаж, тэднийг мэргэшүүлэх сургалтанд сургаж байсан бөгөөд сургуулиа амжилттай төгссөний дараа тэд манай байгууллагад шууд ажилд орсон юм. Гэхдээ энэ бол байнгын туршилт бус харин томоохон шинэ төсөл хэрэгжүүлэх үед ийм төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Өөрийн сонирхож буй байгууллагынхаа талаар судалгаа хийж, ажлын байрны зар гарсан тохиолдолд шууд анкетаа илгээх хэрэгтэй.

Улаан диплом, кейс уралдаан, төрөл бүрийн мэргэжлийн холбогдолтой уралдаан тэмцээнд оролцох нь тухайн хүний чадварыг тодорхойлох учир нэн чухал.  Бид огт туршлагагүй хүнийг ажилд авахдаа түүний юу хийж чаддаг, ямар давуу талтай, хаана ажиллуулахад боломжтой талаар түрүүлж судална.

Ирээдүйн ажилтан маань хувь хүний тал дээр ч төлөвшсөн байх хэрэгтэй бөгөөд энэ нь ирээдүйн картьерт нь давуу тал болох болно. Жишээлбэл: Ийм чадваруудад гэрээ хэлэлцээр хийх, асуудалд бодитоор хандах, сахилга бат гэх мэт зүйлс багтана.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()