Сурталчилгаа (15)
Хаах

Хүн төрөлхтний тайлж чадаагүй 10 нууц бичвэр

Хүмүүсийн тайлж уншиж чадахгүй байгаа нууцлаг бичвэр, тэмдэгтүүд одоог хүртэл байсаар байгаа бөгөөд магадгүй тэдгээр бичээсийг тайлсан цагт бидний судалж дуусаагүй эртний соёл иргэншил, нууц нийгэмлэг, дэлхийн удирдагчдын нууцыг бүрэн мэдэж болохыг үгүйсгэхгүй. Хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт бичиж үлдээсэн ч өнөө хүртэл тайлж уншиж чадаагүй 10 нууц бичвэрийг танд толилуулж байна.

Хүн төрөлхтний тайлж чадаагүй 10 нууц бичвэр

1 Рики Маккормикийн бичвэр

1999 оны зургадугаар сард нэг хүн ор сураггүй алга болсон бөгөөд 72 цагийн дараа Миссури мужийн эрдэнэ шишийн тариан талбайгаас цогцсыг нь олсон байна. Энэ хугацаанд ийм болчхож амжихгүй баймаар гэж дуу алдтал ихэд муудаж гэмтсэн 41 настай түүний цогцосны  халааснаас шифрлэсэн хоёр бичээс олжээ.

Уг нь тэрбээр бүрэн дунд боловсрол ч эзэмшээгүй, ажилгүй, машингүй нэгэн байсан гэнэ. Мөн насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэргээр шоронд сууж байжээ. Тэрээр нас барахаасаа таван хоногийн өмнө Сент-Луис дэх Форест-Парк эмнэлэгт ээлжит үзлэгээ хийлгэхээр ирсэн гэнэ.

Холбооны мөрдөх товчооны шинжилгээний алба, Америкийн шинжилгээний нийгэмлэг ч энэхүү нууц бичвэрийг тайлахаар 12 жилийн турш оролдоод чадсангүй. Мөрдөн байцаагчид тус бичвэрийг аллага болохоос гурав хоногийн өмнө бичигдсэн гэж үзсэн байна. Алуурчид бүр хүүхэд байхаасаа энэхүү бичвэрийг кодолж нууцлан, хэн ч мэдэхгүй техник ашигласан гэж Маккормикийн төрөл төрөгсөд баталдаг ч харамсалтай нь бичвэрийн түлхүүрийг тэдний хэн нь ч мэдэхгүй өнөөг хүрчээ.

Рики Маккормикийн бичвэр

2 Криптос

Америкийн зураач Жим Санборнын бүтээсэн энэ баримал Виржин мужийн Лэнгли дэх Тагнуулын төв газрын албан байрны өмнө бий. Үүн дээр маш төвөгтэй дөрвөн бичвэр байдгийн гурвыг нь тайлж уншсан байна. Харин К4 хэмээн алдаршсан 97 тэмдэгт бүхий дөрөв дэх бичвэрийг өнөө болтол тайлж чадаагүй л байна.

1990-ээд онд ТТГ-ын орлогч дарга байсан Билл Стадмен энэхүү хөшөөн дээрх бичвэрийг тайлахыг  Үндэсний аюулгүй байдлын агентлагт даалгасан байна. Даалгаврын дагуу тусгай комисс томилж 1992 он гэхэд дөрвөн мэдээллийн гурвыг нь тайлж чадсан ч  2000 он хүртэл дэлгээгүй юм. 

Тус гурван хэсгийг нь 1990-ээд онд ТТГ-ын шинжээч Дэвид Стейн болон цаас харандаа, мэдээлэлзүйн мэргэжилтэн Жим  Гиллогли нар компьютер ашиглан тайлжээ. Тайлж уншсан мэдээлэл ТТГ-ын захидлыг санагдуулдаг бол, баримал нь хэвлэгчээс гарч байгаа цаастай төстэй.

Криптос

3 Войничийн гар бичмэл

XV  зууны үед үйлдсэн Войничийн гар бичмэл нь Сэргэн мандалтын үеийн хамгийн нэртэй оньсого юм. Худалдаачин Вильфрид Войничийн нэртэй энэ номыг 1912 онд үл таних нэгэн худалдан авсан байна. Энэхүү ном 240 хуудастай ч зарим хуудас нь дутуу юм. Гар бичмэл биологи, одон орон, сансрын тухай зургуудаар дүүрэн. Түүнчлэн одон орны тухай үл мэдэгдэх хүснэгтүүд ч бий. Нийтдээ 170 мянга орчим тэмдэгтийг ямар нэгэн дүрмийн дагуу байрлуулсан байна. 

Ямар ч цэг, зай завсаргүй бичсэн энэ тэмдэгтүүд кодолж нууцалсан янзгүй ч энэ гар бичмэлийг хэн бүтээв. Судлаач уу, ардын эмч үү, химич үү. Номыг нэгэн цагт Гэгээн Ромын эзэнт улсын хаан, зурхайч, химич  Рудольф II-ынх байж магадгүй гэж үзэж байлаа.

Бас нэгэн таамаг бол Италийн зохиолч, зураач, уран барилгач, яруу найрагч, гэгээнтэн, хэл зүйч, гүн ухаантан Леон Баттиста Альберти юм. Барууны нууц бичвэрийн эцэг гэгддэг тэрбээр энэхүү гар бичмэлийг бүтээгдсэн гэх цаг хугацаанд мөн амьдарч байсан юм. Тэрээр дэлхийн анхны нууц бичвэрийн цагаан толгой, нууц бичвэрийн механик машин бүтээсэн хүн. Магадгүй Войничийн гар бичмэл түүний анхны туршилтуудын нэг байж болох уу. Чухам бид Войничийн гар бичмэлийг тайлж чадах юм бол та бидний шинжлэх ухаан, одон орны түүхийн тухай ойлголт ч өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.

Войничийн гар бичмэл

4 Шагборо дахь бичээс

Английн Стаффордширт байдаг, Николь Пуссений “Аркадийн малчид” зургийг дүрсэлсэн энэ баримлыг XVIII зуунд бүтээсний дээр D болон M үсгийн дунд O U O S V A V V үсгүүдийг дараалуулан бичсэн байна. Зураг дээр хоёр чулуун толгой байгаагийн нэг нь инээмсэглэж байгаа халзан хүн, нөгөө нь урт чихтэй, ямаан эвэртэй хүн. Хөшөөг авсан Жорж Ансонын таамгаар бол эдгээр үсэг нь латин хэлний «Optimae Uxoris Optimae Sororis Viduus Amantissimus Vovit Virtutibus» гэсэн үгний товчлол, хөрвүүлбэл “Хамгийн сайн эхнэр, хамгийн сайн эгч нараа чин үнэнч бэлэвсэн эрээс та нарын сайхан сэтгэлд үүнийг зориуллаа” гэж тайлсан нэг хувилбар бий.

Тагнуулын төв газрын хэлзүйч Кит Мэсси энэ үсгүүдийг Евангалийн Ионнын 14:6 дахьтай холбож үзсэн байна. Өөр судлаачид болохоор үүнийг масоны нийгэмлэгтэй холбоотой гэдэг. Блетчли паркийн шинжээч байсан Оливер Лоун энэ код нь Есүстэй холбоотой байх гэсэн таамаг дэвшүүлсэн ч энэ нь магадлал баттай биш юм.

Түүнчлэн 2004 онд Шагборогийн үл хөдлөх хөрөнгийн эзэн Ричард Кемп энэ бичвэрийг гэгээн Грейлийн байх газартай холбоотой байх хэмээн сурталчилгааны кампанит ажил зохион байгуулж байсан удаатай.

Шагборо дахь бичээс

5 Шугаман бичээс "А"

Шугаман бичээс "А" хэмээх хэдэн зуун тэмдэгттэй энэ бичвэрийг мөн л өнөө болтол тайлж чадаагүй байна. Үүнийг эртний Грекийн соёл иргэншлийн үе болох МЭӨ1850-1400 оны үед хэрэглэж байжээ. Ахейчууд Критэд цөмрөн орсны  дараа бичээс "А"-г халсан шугаман бичээс "Б"-г 1950-иад онд тайлж уншаад энэ бол грек хэлний эртний хэлбэр байна гэж тогтоосон. Гэтэл шугаман бичээс А нь Б-гээсээ огт өөр учраас тайлж чадалгүй өнөөг хүрчээ. Ихэнх тэмдэгтийг нь мэддэг ч ямар хэл гэдэг нь ойлгогддоггүй. Үндсэндээ ул мөр нь Критэд байгаа ч энэ хэлээр бичсэн дурсгал Грек, Израиль, Турк, бүр Болгарт ч бий.

Шугаман бичээс "А"-г археологийн хамгийн чухал олдворын нэг Фестийн зээрэнцэг дээр байдаг "Крито-минойн" бичээсийн өвөг гэж тооцдог. Манай эриний өмнөх хоёр дахь мянганы үеийн 16см диаметртэй энэ зээрэнцгийг Крит дэх Фестийн ордноос олсон юм. Энэ зээрэнцгийг  мөн л үл мэдэгдэх тэмдэгтүүдээр бүрхсэн байдаг юм байна. "Крито-минойн" үеэс 1000 жилийн дараа этеокрит хэл бий болсон нь Шугаман бичээс "А"-тай ямар нэг холбоотой байж болох юм. Энэ нь грек цагаан толгойн үсгээр бичигдсэн байдаг ч грек хэл бас биш юм.

Шугаман бичээс "А"

6 Дорабелла бичвэр

Английн хөгжмийн зохиолч Эдуард Элгар ч мөн нууц бичвэрүүдийг ихэд сонирхдог хүн байж. ХХ зууны эхээр Эдуард Элгарын дурсгалд зориулан  нууц кодын анхны машиныг түүний “Энигма-вариации” гэдэг бүтээлээр нь нэрлэсэн байна. “Энигма” нь кодолж нууцалсан бичвэрийг тайлахад зориулсан машин. Элгар өөрийн найз бүсгүй Дора Пеннид “Дорабеллийн бичээс” гэгчийг илгээсэн байдаг. Тэр өөрөөсөө 20 дүү энэ бүсгүйг ингэж нэрлэжээ. Гэхдээ тэрбээр өөрийн гэсэн гэр бүлтэй, жаргалтай нэгэн байсан гэдэг. Пенни түүний хувьд зүгээр л адал явдал байсан гэж үү. Тэгээд ч Элгар бүсгүйд явуулсан кодоо тайлж өгөөгүйн дээр ер нь өөр хэн ч тайлж чадаагүй байна.

Дорабелла бичвэр

7 Бейлийн нууц код

Асар их нууц хадгалсан бичвэр бүхий тус ном 1865 онд  гарсан нь өнөөдөр 60 сая илүү доллараар үнэлэгдэж байна. Энэхүү бүтээл Бедфорд тойргийн нутагт бараг 50 жилийн турш булшлагдсан байсан юм. Үүнийг бүтээсэн гэдэг Томас Ж Бейл гэж хүн хэзээ ч байгаагүй байж болох. Гэвч Бейл өөрийн нууцалсан гурван ч хайрцгийг зочид буудлын эзэнд өгсөн ч хэдэн арван жилийн туршид түүгээр юу ч хийгээгүй гэж ном, зохиолд бичсэн байдаг. Харин Бейлийн тухай цаашид юу ч сонсогдоогүй таг болжээ.

Бейлийн нууц бичвэрүүд дундаас тайлж чадсан цор ганц бичвэрт тэрбээр асар их алт, мөнгө, үнэт зүйлсээ зургаан фут гүн чулуун зооринд нууж орхисон гэсэн байдаг. Өөр нэг нууц бичвэрт зоорь хаана байгааг бичсэн, гэхдээ хэн ч олох ёсгүй гэжээ.

Бейлийн бичвэрт буй үнэт зүйл гэдэг нь зүгээр л худал зүйл бөгөөд ердөө 50 цент буюу одоогийнхоор бол 13 долларын үнэтэй номоо ашигтай борлуулахаар зохиосон урхи гэж үздэг хүмүүс байдаг.

Бейлийн нууц код

8 Алуурчин Зодиакийн оньсого

Калифорнийн цуврал алуурчин Зодиак хочтой тус этгээд Сан-Франциско хотын цагдаа нарт хэд хэдэн нууц бичээс илгээсэн бөгөөд тэрхүү бичээст хотыг бүхэлд нь дэлбэлж чадах тэсрэх бөмбөг байгаа талаар бичээд байршлыг нууц код хэлбэрээр бичсэн байв. Тэрбээр захидлаа тойрог, хэрээс, ордыг илэрхийлсэн тэмдэгт, 13 оддоос бүрдэх тэнгэрийн бүслүүр маягаар бичсэн байдаг.

Зодиак мөн тус бүртээ 408 тэмдэгтээс бүрдсэн гурван өөр захидлыг гурван өөр сонины газарт илгээжээ. Аз болоход Салинасын нэгэн сургуулийн багш сонины газарт ирж уг тэмдэгтүүдийг үзээд шууд тайлсан байна. Тэр бичээст “Маш хөгжилтэй байдаг болохоор надад хүн алах таалагддаг. Хүн бол хамгийн аюултай араатан учраас тэднийг алах нь ойд зэрлэг араатан алахаас ч илүү хөгжилтэй байдаг юм. Аллага надад хамгийн хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Энэ чинь сексээс ч илүү сайхан. Хамгийн сайхан нь би хэзээ үхэхээ л хүлээж байна. Би диваажинд төрөөд миний алсан тэр хүмүүс миний боол болохыг харна. Миний боолуудаа цуглуулж авах тэр сайхан үйлийг зогсоож, удаашруулж магадгүй болохоор би та нарт нэрээ хэлэхгүй” гэсэн байжээ.

Зодиак 37 хүн алсан ч хэзээ ч олдоогүй юм. Энэ үйл явдлын дараагаар түүнийг дуурайсан алуурчид дэлхий даяар маш олон бий болсон юм.

Алуурчин Зодиакийн оньсого

9 Таман Шуд

1948 оны арван хоёрдугаар сард Австралийн Сомертоны наран шарлагын газраас  нэг эрэгтэйн цогцос олджээ. Амь үрэгдсэн эрийг хэн болохыг тогтоож чадаагүй бөгөөд нууц хэвээр үлдсэн байна. Ямар ч хорны ул мөр олдсонгүй, ер нь үхлийн шалтгааныг тогтоож чадсангүй. Сомертоны тэр эр цагаан цамц, зангиа, хүрэн ноосон цамц, сааралдуу хүрэн хүрэмтэй байж. Хувцаснуудынх нь хаяг тасран унаж, түрийвч нь байхгүй байжээ. Шүдний эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэж байсан ул мөрч алга.

Харин халааснаас нь «tamam shud» буюу персээр “дууссан” гэсэн бичээстэй цаасны тасархай олдсон байна. Энэ тухай бичсэн сонинд «Tamam» гэсэнтэй нь хамт «Taman» гээд биччихсэн  нь түүхэнд алдаатай нэр болон үлдэж хоцорч. Энэ бол XII  зууны персийн яруу найрагч Омар Хайямын “Рубайат” хэмээх маш ховордсон түүвэр зохиолын хуудасны тасархай байлаа. Номыг ч олов, номын дотор талд нутгийн утасны дугаар болон кодолсон мэдээлэл байжээ.

Үүнээс гадна ойролцоо байдаг төмөр замын өртөөний тээш хадгалах  хайрцагт эд зүйлтэй чемодан байсан ч энэ нь амь үрэгдсэн хүний хэн болохыг тогтооход тус болсонгүй.

Сомертоны тэр эр хүйтэн дайны үеийн маш нууц тагнуул байсан уу, эсвэл нууц код сонирхогч байсан уу. Он жилүүд өнгөрсөн ч  судлаачид нууцыг нь тайлж чадахгүй л байна.

Таман Шуд

10 Сонгодог бичээс

Энэ оньсого бол хамгийн сүүлийн үеийн гэж болох ердөө 2011 онд л олдсон зүйл. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны үед илэрсэн хэд хэдэн хуудас бичвэр юм. Модон хайрцагт хийсэн тус бичвэр Лондонгийн нэгэн байшингийн доод хонгилд хэвтэж байгаад Германчуудын бөмбөгдөлтийн үеэр илэрсэн байна. Нэгэн цэрэг энэ цааснуудыг олж аваад, түүн дээр үл мэдэх зураас, нууцалсан үгс байхыг анзаарчээ. Энэ баримт бичигт уран бичээсийг санагдуулам ер бусын 50 тэмдэгт бий. Энд он сарыг тэмдэглээгүй ч XIII зууны үеийн масоны шашинтны юм уу, шинжлэх ухааны эсрэг үзэлтэн оккультистуудын гараар бүтсэн байх гэсэн хувилбар түгээмэл байдаг.

Сонгодог бичээс

17
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()