Сурталчилгаа (15)
Хаах

Далд ухамсартаа эзэмдүүлсэн охины итгэмээргүй амьдрал

2018-10-12, 16:30
6,158

АНУ-ын Жиоржиа мужид аж төрдөг 23 настай Лорен Стотт(Lauren Stott) анх 2017 оны долдугаар сард сэтгэл хуваагдах өвчтэй хэмээн оношлогдож байжээ. Сэтгэл хуваагдах өвчнийг Америкийн сэтгэл судлалын холбооноос дараах байдлаар албан ёсоор тодорхойлсон байдаг: Сэтгэл хуваагдах өвчин гэдэг нь хүн сэтгэцийн хувьд бие биеэсээ ангид, эсрэг тэсрэг өөр хэлбэрүүдэд хуваагддаг бөгөөд хүний сэтгэхүйн гажсан үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл хүний дотор дор хаяж хоёр өөр шинж төлөв бүхий зан чанар болон ухамсар бий болж түүгээрээ гадаад орчинтой харилцаанд орно гэсэн үг. Товчоор тодорхойлбол нэг хүний дотор өөр зан төрх, ааш авир бүхий хэд хэдэн хүмүүс нэгэн зэрэг оршино гэсэн үг юм.

Далд ухамсартаа эзэмдүүлсэн охины итгэмээргүй амьдрал

Уг өвчнийг 1950-иад оноос АНУ-д анхлан сэтгэцийн өвчний нэг төрөл хэмээн судалж эхэлсэн юм. Сэтгэл хуваагдах өвчний онолыг анх Австрийн нэрт сэтгэл судлаач Зигмунд Фройд (Sigmund Freud) далд ухамсрын тухай  судалгаандаа дурдаж байжээ. Тэрээр хүний сэтгэхүйн үйл ажиллагааны дийлэнх хэсэг нь “далд ухамсарт” захирагдаж байдаг гээд тухайлбал хүний бага насандаа авсан сэтгэцийн шарх нь “далд ухамсарт” дарагдан хоцорч мартагддаг ч насанд хүрсэн хойно нь тодорхой нөхцөл байдлын улмаас дахин сэдэрч хүний сэтгэхүйн үйл ажиллагааг ганхуулдаг гэнэ.

Сэтгэл хуваагдах өвчин нь хүн бага насандаа бэлгийн хүчирхийлэл, тамлал зэрэг хүний сэтгэхүйг огцом цочроосон гадны хүчин зүйлийн нөлөөлөлд удаан хугацаагаар өртсөн тохиолдолд өөрийнхөө бие махбодод харь хөндий байдлаар хандах, тухайн зовлон шаналлыг мартахын тулд өөрийгөө өөр хүн болсон мэтээр төсөөлөх зэргээр үүсдэг аж. 

Лорен Стоттыг эмч нар нийт 12 өөр зан чанартай гэж тодорхойлсон байна. Тэрбээр 17 настай байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бөгөөд энэ нь түүний өвчний гол шалтгаан болжээ. 

Лорен бараг л өдөр бүр сэтгэл зүйч Карни Санчез(Carney Sanchez) дээр очдог. Сэтгэл зүйч нь түүнд хэцүү дурсамжтайгаа нүүр тулахад нь туслахыг хичээж байгаа аж. 

Карни Санчез: "Түүний далд ухамсарт ямар нэгэн гүн цочрол үүсэж, тэр чоцролоо Лорен мартаж чадаагүйгээс ийм нөхцөл байдал үүссэн. Гэхдээ хүн гэдэг хүссэн зүйлээ мартаж чаддаг амьтан биш. Хүн гэдэг чинь дурсамж дээр л тулгуурлан амьдардаг амьтан шүү дээ. Түүний 17 настайдаа туулсан зүйл нь үнэхээр цочирдом байсан учраас Лорен бүхэл бүтэн 12 зан чанар үүсгэн байж бүрэн галзууралгүй үлдэж чадсан. Одоо би түүнд тэр муухай дурсамжтайгаа нүүр тулахыг зааж өгөх ёстой болоод байна" гэжээ.

Лорен Стотт: "Мэдээж хэрэг би эрүүл болохыг хүсч байгаа. Миний толгойд надаас гадна 11 хүн амьдардаг гэж хэлж болно. Би тэднийг хоорондоо ярилцахыг хүртэл сонсдог гээч. Заримдаа би тэднийг удирддаг бол заримдаа тэд намайг дийлдэг. Тэгсэн үед би хэдэн минут юм уу цагийн дараа ухаан ордог. Харин тэр ухаангүй байсан үедээ юу хийснээ санадаггүй. Миний толгойд байдаг хүмүүс тийм ч муу хүмүүс биш л дээ. Гэхдээ ихэнх нь бага зэрэг бухимдуу юм шиг санагддаг."

Лорен Стотт саяхан сүй тавьсан бөгөөд түүний сүйт залуу Алекс Веллс(Alex Wells) Лоренийг бүх талаар нь дэмжиж байгаа ажээ. Алексийн хэлж байгаагаар заримдаа 12 зан чанартай хүнтэй харьцах хэцүү байдаг ч сүйт бүсгүйгээ эдгэрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаа гэжээ.

8
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()