Ажлын ширээн дээрээ огт байлгаж болохгүй зүйлс

2018-10-14, 13:52
4,076

Ажлын бүтээмж өндөртэй байж үүрэг даалгаврыг үр дүнтэйгээр биелүүлэхэд хамгийн чухал зүйлсийн нэг нь таны ажлын ширээний эмх цэгц, зохион байгуулалт юм. Эмх замбараагүй, бохир эд зүйлсээр дүүрэн ширээ таны ажлын гүйцэтгэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг "Harvard Business Review" сэтгүүл саяхны хийсэн судалгаан дээрээ дурдсан байна. Дараах мэдээллээс та ширээн дээрээ юуг байлгаж болохгүйг мэдэж аваарай. 

Ажлын ширээн дээрээ огт байлгаж болохгүй зүйлс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Бохир аяга

Кофе уусан аягаа ширээн дээр удаан байлгах нь мөн л замбараагүй орчинг үүсгэж, оюун бодолд саад болдог. Ганцхан хором зарцуулаад хэрэглэсэн аягаа буцаагаад хураачихдаг байх хэрэгтэй.

Бохир аяга

2 Улс төрийн шинжтэй эд зүйлс

"Улс төрийн үзэл баримтлал, итгэл үнэмшил хэдийгээр чухал ч хамтран ажиллагсад тань мэдвэл танд эргэлзэнгүй хандаж эхэлж магадгүй. Тиймээс ажил хэргээ улс төрийн үзлээсээ тусд нь авч үзэж байгаарай" гэж ажил олгогч, бизнесийн зөвлөх Южин Гэмбл (Eugene Gamble) зөвлөж байна. 

Улс төрийн үзлийг тань илтгэсэн жижиг сажиг зүйлс ажил дээр үл итгэх байдал, зөрчил маргаан зэргийг дагуулах талтай. 

Улс төрийн шинжтэй эд зүйлс

3 Хууль зүйн бичиг баримт

Хувийн болон ажлын чиг шугамаар өөрт тань холбогдсон хууль зүйн аливаа хэрэг явдлын бичиг баримтаа ил задгай орхиж болохгүйг "RPA" сурталчилгааны агентлагийн дэд ерөнхийлөгч Лаура Смолл (Laura Small) онцолсон байна.

"Таны талаар олон мэдээллийг хамтран ажиллагчид тань мэдэж авах бөгөөд энэ нь муугаар эргэж ч болно" хэмээн тэрээр өгүүлжээ.

Хууль зүйн бичиг баримт

4 Гар утас

АНУ-ын Хэрэглэгчдийн судалгааны газрын сэтгүүлд дурдсанаар гар утас унтраалттай эсвэл дууг нь хаасан байсан ч ялгаагүй танд ойрхон байгаа гэдэг нь л анхаарал сарниулах гол хүчин зүйл болдог ажээ.

"Гар утсан дээр хийж болдог ихэнх зүйл ажиллах хүсэл санаачилганд саад болж байдаг. Би ажил дээрээ кабелийн хуучин утсаа л илүүд үздэг. Тэгэхээр зөвхөн ажил хэргийн шугамаар л бусадтай харилцана гэсэн үг" гэж удирдлагын гүйцэтгэх албаны шинжээч, зохиолч Жадж Грэхэм (Judge Graham) өгүүлжээ.

Гар утас

5 Амттан

Эрүүл мэнддээ анхаардаг бол ширээн дээрээ чихэр, жигнэмэг, шоколад тэргүүтнийг байлгахаас зайлсхийх хэрэгтэй.

"Ажилдаа төвлөрсөн үедээ, ялангуяа үдээс өмнө зөнгөөрөө хажуудаа амттан байлгаж, амаа хөдөлгөх зуршилтай болох нь элбэг. Ажлын байран дээрээ ч байсан, гэртээ ч байсан илчлэг ихтэй амттангуудаа гал тогоонд эсвэл амралтын өрөөнд л байлга хэрэгтэй" гэж ажил олгох "HomeWorkingClub" байгууллагын үндэслэгч Бен Тэйлор зөвлөсөн байна. 

Амттан

6 Ажлын байрны тодорхойлолт

"Байгууллага тань томоохон цомхотгол зарлаж, та халагдах нь тодорхой болчихоогүй л бол ажлын тодорхойлолт буюу резюмегээ ил байлгаж, бусдад үзүүлээд байж огт болохгүй. Бүгд л таныг шинэ ажил хайж байна гэж бодож, захирал чинь танд итгэл алдрах болно" хэмээн карьерын зөвлөх, "Уолл Стрийтийн мэргэжилтний гарын авлага" номын зохиолч Рой Коэн (Roy Cohen) өгүүлжээ. 

Ажлын байрны тодорхойлолт

7 Агаар цэвэршүүлэгч

Таатай үнэртэй ажлын байр сайхан ч зарим хүмүүс хурц үнэрнээс харшилтай, эсвэл ямар ч үнэргүй орчинг эрхэмлэдэг байж болно.

"Цахилгаанаар ажилладаг агаар цэвэршүүлэгч галын аюултайн зэрэгцээ анхаарал ихээр сарниулдаг. Танд сайхан үнэртдэг зүйлс бусдад муухай санагдах нь бий" гэж бизнесийн зөвлөх Женн Ваттерманн Мур (Jenn Wattermann Moore) өгүүлжээ.

Агаар цэвэршүүлэгч

8 Хувийн хэрэгслүүд

"Шүдний сойз, жижиг толь зэрэг шургуулганд байх нь асуудалгүй, гэхдээ хумсны хутга, дезодорант зэрэг гоо сайхан, ариун цэврийн хэрэгслүүдээ гэртээ үлдээ" гэж Лаура Смолл хэлж байна. Эдгээрийг хараад хамт олонд чинь таны талаар онцгүй сэтгэгдэл төрж болно.

Хувийн хэрэгслүүд

9 Хоол хүнсний зүйл

Үдийн хоолоо ажлын ширээн дээрээ идэх нь илүү амар, цаганд хэмнэлттэй ч ажлын бүтээмжинд муугаар нөлөөлдөг байна. 

Калифорний их сургуулийн Менежментийн сургуулийн профессор Кимберли Элзбах (Kimberly Elsbach) үүний талаар "Орчин солигдоход, ялангуяа байгальтай илүү ойр орчинд байснаар хүний бүтээлч чадвар нэмэгдэж, шинэ санаа ундардаг. Нэг л газраа байгаад байвал бодол сэтгэмж бас нэг хэвэндээ баригдчихдаг" хэмээн өгүүлжээ.

Хоол хүнсний зүйл

16
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()