Сурталчилгаа (15)
Хаах

Алдартнуудтай усны дусал мэт адилхан хүмүүс

Инстаграмд шинэхэн, хачирхалтай трэнд дэлгэрээд байгааг та анзаарсан уу? Энэ трэндийн ачаар зарим охид зүгээр л кофе шимж буй зургаа тавиад л нэг өдрийн дотор 100,000 дагагчтай болж байна. Ингэж их дагагчтай болоход нөлөөлж буй ганц зүйл нь олны танил эрхмүүдтэй ижилхэн төрх нь юм. Өөрөөр хэлбэл зарим охид зөвхөн хэн нэг одын төөрөлдсөн ихэр гэж нэрлэхээр адилхан төрхөө ашиглаад л нэг шөнийн дотор "Louis Vuitton"  брэндийн  цуглуулгатай болж чадахуйц  баян болж байна гэсэн үг. Жишээ нь:

Алдартнуудтай усны дусал мэт адилхан хүмүүс

1 Жеки Васкуе - Ариана Грандэ

130 сая хүн Ариана Грандэг инстаграм дээр дагадаг. Өөрөөр хэлбэл энэ тооны хүмүүс түүний гөлчийтөл нь боосон урт үс, гуяар татсан өндөр түрийт, хайнгадуу хаясан сул цамцтай зургуудыг уруу харуулж бичсэн тайлбартай нь хамт байнга харахыг хүсдэг гэсэн үг. Харин түүний төөрөлдсөн ихэр нь одоогоор Мичиганд амьдардаг Гуатемалад төрсөн Жеки Васкуе (@jackyvasquez) юм. Тэрээр Арианаг маш мэдрэмжтэй дуурайдаг бөгөөд "Teen Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Гөлчийтөл нь арагш боосон хөвсгөр үсний учрыг маш сайн олж сурсан шүү” гэжээ.

Жеки Васкуе - Ариана Грандэ

2 Соня Али - Ким Кардашиан

Ким Кардашианы талаар дурдангуут шуудхан л утсаа шүүрч аваад инстаграмын хайлтын хэсэг дээр дарсан гэдгийг чинь мэдэж байна шүү. Ким Кардашианы хамгийн амжилттай яваа буюу түүнтэй адилхан харагддаг давуу талаа маш сайн ашиглаж чадаж байгаа төөрөлдсөн ихэр бол Дубайд амьдардаг гоо сайхны блогер Соня Али юм. Тэрээр одоогоор бараг 1 сая гаруй дагагчтай болоод байгаа бөгөөд хаа явсан газартаа хүмүүсийн анхаарлыг эрхгүй татдагтаа аль хэдийн дасчихжээ. “Онгоцны буудал, дэлгүүр гээд хаа сайгүй хүмүүс намайг анхааралтай хардаг. Компаниуд ч Кимийн өмсдөг хэв маягтай ижил загвартай хувцаснуудыг над руу илгээдэг” гэж тэрээр ярьжээ.

Соня Али - Ким Кардашиан

3 Физа Али - Кайли Женнер

Соня Алигийн бас нэг онцлог нь тэр ганцаараа биш. Түүнд Кайли Женэр бий. Өөрөөр хэлбэл Кайлигийн төөрөлдсөн ихэр Физа түүний дүү юм. Соня, Физа (@soniaxfyza) хоёр яг л Ким, Кайли хоёр шиг харагддаг. Тэд хоёул англи, туркийн эрлийз бөгөөд тэд аль хэдийн өөрсдийн нүүр будгийн брэндийг гаргаад амжжээ.

Физа Али - Кайли Женнер

4 Эприл Глория - Тэйлор Свифт

Ноосон оймс, муурны зургуудаараа танил болсон Тэйлор Свифтийн төөрөлдсөн ихэр Эприл Глория(@_aprilgloria)-тай танилцаарай. Тэйлорын нэрийн хуудас болсон нүдний контур, улаан уруул, шаргал үс ч түүнд бий бөгөөд зургуудынх нь тайлбар ч Тэйлорынхтой төстэй байдаг.

Эприл Глория - Тэйлор Свифт

5 Рианна - Эндил Лара

Хэрвээ та Рианнагийн гаргасан Фенти/Fenty/ косметикийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй байлаа гэхэд "Puma"-тай хамтран гаргасан пүүзээр нь гангарч л байгаа. Бүр үгүй юмаа гэхэд түүний дууг амандаа аялаад л явж байгаа. Харин Бостон хот өөрийн гэсэн Рианнатай. Гайтид төрсөн Эндил Лара(@andelelara) зөвхөн Рианнатай адилхан гэдгээрээ л инстаграмд 148,000 дагагчтай болсон бөгөөд өөрийн гэсэн гоо сайхны брэндтэй. Харин Эндил Рианна шиг гоо сайхны брэндээсээ 36 сая долларын ашиг олоогүй байгаа ч аль хэдийн төлбөртэй пост тавиад эхэлжээ.

Рианна - Эндил Лара

6 София Соларес - Селена Гомез

Зөв цагтаа зөв газартаа байна гэж үүнийг л хэлэх байх. Өнгөрөгч 9 сард нийгмийн сүлжээнээс түр завсарлага авч байгаагаа илэрхийлснийх нь дараа Селенагийн шүтэн бишрэгчид @sofisolars хаяг руу хошуурцгаасан юм. 23 настай, Мексик гаралтай София Селенагийн төөрөлдсөн ихэр нь байх гэмээр маш адилхан царайтай бөгөөд өөрөө ч түүний шүтэн бишрэгч нь хэмээн "E! News"–т өгсөн ярилцлагадаа дурджээ.

София Соларес - Селена Гомез

7 Иза Ижзерман - Жижи Хадид

Харин алдарт загвар өмсөгч Жижи Хадидын төөрөлдсөн ихэр нь Нидерландад амьдардаг. Жижи Хадид шиг цэнхэр нүдтэй, загвар өмсөгч, блогер Иза Ижзерман(@izaijzerman) Кендал Женэртэй найзалдаггүй ч Жижи Хадид шиг төрхөөрөө "MiLK"–тэй гэрээ байгуулаад амжжээ. Иза Жижигийн ээжтэй ижил Герман үндэстэн бөгөөд Лондонруу гэрээ хийхээр нисээд эхэлжээ.

Иза Ижзерман - Жижи Хадид

8 Кайли Женнэр - Амира Булег

Кайли үнэхээр баян. 900 сая долларын гоо сайхны эзэнт гүрэн, охин Сторми , сая гаруй долларын үнэтэй гар цүнхний цуглуулга гээд л. Харин түүний төөрөлдсөн ихэр нь 17 настай Франц оюутан Амира Булег(Amira Boualleg) бөгөөд өөрийн гэсэн гоо сайхны брэндтэй болох нь түүний мөрөөдөл хэмээн "The Sun" сэтгүүл дэх ярилцлагадаа дурджээ. Өөрийнхөө брэндийн нэрийг ч бодоод олчихсон бөгөөд AMR хэмээн нэрлэнэ гэжээ.

Кайли Женнэр - Амира Булег

9 Ариана, Ники - Эшли Шерман болон түүний найз

Эшли Шерман бол 10 мянга ч хүрэхгүй инстаграм дагагчтай блогер бөгөөд 2017 оны 10 сард дээрх зургийг “Selfie session” тайлбартайгаар (@ashwyz) хаяг дээрээ постлосон нь тэр дороо Твиттерээр тарж Ариана, Ники хоёрын шүтэн бишрэгчдийн дунд томоохон бөмбөг тэсэлсэн юм.

Ариана, Ники - Эшли Шерман болон түүний найз

10 Франческа Браун - Кэйти Пэрри

Франческа Браун бол Их Британий жүжигчин бөгөөд Кэйти Пэрригийн төөрөлдсөн ихэр нь юм. Түүнийг жүжигчний сонгон шалгаруулалтад орохоор очиход нь хэд хэдэн найруулагч Кэйти Пэрригийн “Roar” дууг аялж эхэлсэн гэдэг. Кэйти Пэрритэй адилхан царай нь жүжигчнийх нь карьерт нөлөөлнө гэдгийг тэрээр мэдэж байсан ч ажил хийж, мөнгө олох хэрэгтэй шүү дээ хэмээн ярилцлагадаа дурдсан байна. Гэсэн хэдий ч тэрээр одоо инстаграм дээрх 2 дахь Кэйти Пэрри бөгөөд жүжигчнийхээ ажлаас илүү Кэйтитэй холбоотой ажлуудаар дарагддаг ажээ.

Франческа Браун - Кэйти Пэрри

11 Уэсли Бөрн - Эд Шейрн

Улбар үс, шоотой цамц,  ретро нүдний шил, нүдэнд дулаахан царай гээд гаднаас нь харахад тэр яг л Эд. Гэхдээ дуу дуулаад эхлэхээр түүнийг биш гэдгийг нь мэднэ. Уэсли Бөрн "Time" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хүмүүст надтай хамт селфи хийх хэрэггүй гэж хэлдэг ч тэд тоодоггүй. Миний паспортыг үзэж байж намайг Эд Шейрн биш гэдэгт итгэдэг” гэсэн байна.

Уэсли Бөрн - Эд Шейрн

12 Бейонсе - Британи Уилямс

Бейонсийг хэнээр ч орлуулшгүй. Түүнийг дуурайж, түүн шиг байх инстаграмын хөдөлгөөнүүд дуусашгүй. Бейонсе-г гудамжаар явж байхад нь шүтэн бишрэгчид нь хэрхэн ханддагтай ижил зүйлийг Дэтройтод амьдардаг Британи Уилямс мэдэрдэг ажээ. Онгоцны буудал, машины зогсоол гээд хаа сайгүй түүнийг Бейонсетой андуурдаг бөгөөд телевизийн нэвтрүүлгүүдэд ч орж байжээ. “Найзуудтайгаа явж байхад маань хэдэн эмэгтэйчүүд бидний машины араас хөөгөөд Single Ladies дууг дуулж байж билээ” хэмээн тэрээр ярьж байжээ. Түүний инстаграмын дагагчид 100 мянга хүрсэн бөгөөд @sur__b хаяг нь сурталчилгааны суваг болж чадсан байна.

Бейонсе - Британи Уилямс

13 Рөүзи Мак - Эмилиа Кларк

Хаан ширээний тоглоом цувралын 7-р бүлэг төгсөж Эмилиа Кларк ихэнх цагаа шүтэн бишрэгчидтэйгээ өнгөрүүлж байх хооронд мөнгөн үст "Khalessi"-н төөрөлдсөн ихэр Рөүзи Мак луугийн эхийг санагдуулна. "Khalessi"-н ижил үс засалттай зургаа "Фэйсбүүк"-д оруултал надтай агентлагаас төлөөлөгчид холбогдож, "Khalessi"-н орлон тоглогч болох санал тавьсан” хэмээн ярьжээ. Рөүзи (@rosiemacworld) энэ ажлаа дуусгаад инстаграм моделийн ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа.

Рөүзи Мак - Эмилиа Кларк

14 Жоханс Лаше - Раян Гослинг

Олон жилийн өмнөөс л охид бүсгүйчүүд Раян Гослингийг харж үсээ зулгаасаар ирсэн. Тэмдэглэлийн дэвтэр, Ла ла ланд зэрэг кинонууд түүний бүсгүйчүүдийг татах чадварыг баталж байх хооронд Герман оюутан залуу Жоханс Лаше (@joe_laschet) түүний төөрөлдсөн ихэр мэт ижилхэн төрхөө ашиглан нийгмийн сүлжээн дэх карьераа өсгөж байна. “Заримдаа үнэхээр хэцүү байдаг шүү” хэмээн "Time" сэтгүүлд ярих тэрээр 2005 онд Хуулийн сургуулийн оюутан байхаасаа л хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд одоогоор эрэгтэй хослолын модел хийж байгаа ажээ.

Жоханс Лаше - Раян Гослинг

15 Парис Хилтон /Paris Hilton/

Парис Хилтоны энэ зураг гарсныхаа дараа л шуугиан тарьсан. Учир нь тэр чигтээ Ким Кардашианы хэв маягтай хувцаслалт төдийгүй, Канье Уэстийн "Yeezy" брэндийн хувцсаар бүтэн хувцасласан байв. Мөн цаана нь Роллс Ройс машин харагдах бөгөөд энэ нь маркетинг сурталчилгааны маш амжилттай ажил болсон юм. Энэ зураг гарсны дараа "Yeezy" брэндийн интернэт хайлт 45 хувиар өссөн бөгөөд "Business Insider" вебсайтаас Каньег маркетингийн суутан хэмээн цоллож байсан юм.

Парис Хилтон /Paris Hilton/

ХЭРВЭЭ ТАНД ДЭЭРХ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ҮҮНТЭЙ АДИЛ МЭДЭЭ УНШИНА УУ:

~Алдартнуудтай усны дусал мэт адилхан хүмүүс (I)~

14
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()