Сурталчилгаа (15)
Хаах

Шинэ хүнтэй танилцахдаа хэрхэн эвгүй байдалд орохгүй байх вэ?

Танихгүй хүмүүсийн дунд бид биеэ барин тайван байж чаддаггүй. Тэгвэл бидний шинэ танилтай болох, шинэ бүлэг хүмүүсийн дунд яриа өрнүүлэх, биеэ барилгүй энгийн тайван байхад яг юу саад болж байна вэ? Хэрэв танд ийм явдал тохиолддог бол дараах хэдэн энгийн зөвлөгөөг дагаарай. 

Шинэ хүнтэй танилцахдаа хэрхэн эвгүй байдалд орохгүй байх вэ?

1 Гар барих

Ярилцагч тань эхний  шүргэлцлээрээ л таны тухай мэдээллийг цуглуулж эхэлнэ. Тийм учраас шинэ танилынхаа гарыг өөртөө итгэлтэйгээр атгаж мэндлэх нь харилцан хүндэтгэлийн нэг илэрхийлэл болдог. Яг гар барьж байх үедээ нөгөө хүнийхээ нүд рүү нь хараад үл ялиг инээмсэглэж гарыг нь бүтнээр нь атган өөрт нь найдаж байгаа гэдгээ илэрхийлэх хэрэгтэй. 

Гар барих

2 Дасгал хийж бай

Та үнэхээр танихгүй хүнтэй харилцахдаа биеэ барьдаг, харилцаа тань нэг л бүтэмжтэй болж өгдөггүй бол ийм ярианы дасгал хийж байхыг зөвлөе. Таксины жолооч, дэлгүүрийн худалдагч, бармен, хөрштэйгөө, эсвэл дараалалд зогсож байхдаа, онгоцонд хажуу дахь хүнтэйгээ энгийн товчхон яриа өрнүүлж бай. Ингэвэл тэд таныг нөхөрсөг худалдан авагч, хөрш гэж санаж, нөгөө талаар та ажилдаа хэрэгтэй ур чадваруудыг эзэмшинэ. 

Дасгал хийж бай

3 Сануулж бай

Магадгүй та урьд өмнө нь хальт ч болов уулзалдаж байсан хүнтэйгээ таарвал хаана уулзалдаж байснаа санах хэрэгтэй. Ингэвэл та нөгөө хүнээ эвгүй байдалд орохоос аварч чадна. Тухайлбал та санаачлагыг гартаа авч яриаг ийм байдлаар эхлүүлж болно. “Сайн байна уу, Та намайг санаж байгаа эсэхийг мэдэхгүй байна, би Света байна. Бид нөгөө, хурал дээр тааралдаж байсан даа. Амьдрал ямар байна” гэж болно. Та түүнийг санаж байгаа нь тэрэнд таалагдаж, та ч тэр ч танилын хүрээгээ нэгээр нэмж байгаадаа баярлах болно. 

Сануулж бай

4 Сонирхлоо илэрхийл

Сайхан яриа өрнүүлэхийн тулд ярилцагчдаа өөрийнхөө сонирхлыг мэдрүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар сайн сонсогч байна гэдэг бараг л урлагт тооцогддог болсон өнөө үед түүнд суралцах л ёстой. Тухайлбал яриан дунд нь “Тийм үү”, “Хөөх”, “Бас тэгээ юу”, “Тэгээд юу болсон бэ” гэх жишээтэй. Хүний яриаг анхаарч сонсдог хүнд хүмүүс өөрийнхөө түүхээс ярихдаа таатай байдаг. 

Сонирхлоо илэрхийл

5 Тодорхой болго

Яриан дундаа таагүй байдалд орохгүйн тулд сэргэлэн байх хэрэгтэй. Та ямар нэг зүйлийг ойлгоогүй өнгөрчихсөн бол ойлгохын тулд тодруулж асуухаасаа бүү нэрэлх. Ингэснээрээ та яриаг дэмжихээс гадна түүнийг сонирхож байгаагаа харуулж тухтай ярианд идэвхтэй оролцогч гэдгээ илэрхийлнэ. 

Тодорхой болго

6 Хэтэрхий олон асуулт бүү асуу

Өөрийнхөө талаар товч мэдээлэл өгөхөд л хангалттай. Хэрэв та хэт яриа бол өөрийнхөө ярьж байгааг хянахыг хичээ. Нэг л таагүй хариулт шинэхэн танилыг тань танаас холдуулж мэднэ. Хэрэв таны тавьж буй асуулт бусдын тавьж буй асуултаас их санагдах л юм бол та шинэ ярилцагч хайх хэрэгтэй болжээ л гэсэн үг. Сайхан ярилцсанд нь  талархаад эелдгээр салах хэрэгтэй. 

Хэтэрхий олон асуулт бүү асуу

7 Ухаалаг бай

Хэрэв та хамтрагчтайгаа явж байгаад өөр таньдаг хэн нэгэнтэй таарлаа гэж бодоход тэднийг гуравдагч этгээд мэтээр "Тэр" гэж бүү ярь. Танилуудаа ямагт нэрээр нь дуудаж бай. Энэ бол танилцах, яриа өрнүүлэх таатай нөхцөл бий болгож, та ёс зүйтэй нэгэн гэдгээ баталж харуулах боломж юм. 

Ухаалаг бай

8 Хүчтэй дохиж зангах хэрэггүй

Ярианы үед хүчтэй дохиж зангах хэрэггүй. Энэ нь таныг өөртөө итгэлгүй хүн шиг харагдуулна. Гарын хөдөлгөөн нь бидний яриаг илүү утга төгөлдөр, сэтгэл хөдлөлтэй болгодог ч та биеийн хэлэмжээ зохистой илэрхийлж сураагүй бол үүнээс зайлсхийх нь дээр.

Хүчтэй дохиж зангах хэрэггүй

9 Өөрийгөө бүү дөвийлгө

Ярилцагч тань сонирхоогүй л бол өөрийнхөө сонирхол энэ тэрийн талаар хувийн зүйлсээ түрүүлж ярих хэрэггүй. Хэн нэгэн танаас сонирхлыг тань асуусан ч гэсэн таны ярих пүрэв гаригийн механикийн хичээлийн талаарх яриа хэний ч сонирхлыг татахгүй л болов уу. 
Анхны учирлаараа ярилцагчийнхаа анхаарал сэтгэлийг татъя гэвэл өөрийнхөө тухай бага ярьж, харин өөрт тань ярьж байгаа зүйлсд илүү анхаарах хэрэгтэй.

Өөрийгөө бүү дөвийлгө

10 Салж явахдаа

Яриа нэг л явцгүй болоод ирвэл тэгсхийгээд дуусгах  нь дээр. Яг салж явах болохоороо уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “Дараа уулзъя” гэж хэлэх хэрэгтэй. Эсвэл “Танилцахад таатай байлаа” ч гэх юм уу, “Энд уулзах сайхан байлаа”, “Удахгүй эргээд уулзана” гэж хэлж бай. 

Салж явахдаа

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()