Сурталчилгаа (15)
Хаах

Хамгийн их маргаан дагуулсан хөшөө, баримлууд

Хөшөөнүүд ихэвчлэн үйл явдал, хүн, объект зэргээс санаа аван бүтээгддэг учраас үргэлж маргаан, санал зөрөлдөөн дагуулж байдаг. Зарим тохиолдолд хөшөөтэй холбоотой маргаанаас болж эсэргүүцэл, бослого ч гардаг. Ийм зөрчилдөөн өдөөдөг хөшөөнүүд цөөн тооны улс орнуудад байх бөгөөд АНУ-д гэхэд л холбооны удирдагч, генералуудын хөшөө үргэлж тэмцлийн бай болдог. Мөн Диавол, Гитлер, тэр ч байтугай нохойн хөшөө иймэрхүү үймээнийг авчрах нь бий...

Хамгийн их маргаан дагуулсан хөшөө, баримлууд

1 Эрхэм Люсифер

Тус хөшөө нь Бельги дэх Ариун Полын сүмд байх бөгөөд албан ёсны нэр нь "Le genie du mal" буюу "Суут чөтгөр" юм. Энэхүү хөшөөг 1848 онд  Гуйлам Гийфс/Бельгийн уран барималч/ урласан байна. 1848 онд баригдсан "Суут чөтгөр" хөшөө нь анхны хувилбар биш бөгөөд 1842 онд Гуйламын дүү Жозеф/Joseph/ "L’ange du mal" буюу "Чөтгөрийн сахиусан тэнгэр" нэртэйгээр бүтээж байжээ.  "Чөтгөрийн сахиусан тэнгэр" хөшөөг сүмийнхэн чөтгөр гэхэд хэтэрхий үзэсгэлэнтэй болсон байна гэж шүүмжилснээс гадна сүмд ирж буй итгэгчдийн зүрх сэтгэлд айдас төрүүлж чадахгүй гэж үзэн дахин өөрчлүүлсэн байна.

Эрхэм Люсифер

2 Бор нохойн хөшөө

Лондон хотод байдаг энэхүү бор нохойн хөшөө 20-р зуунд хэд хэдэн бослого хөдөлгөөний шалтгаан болж байсан юм. Одоогийн хөшөө нь эх хувилбар нь биш бөгөөд амьтад дээр шинжлэх ухааны туршилт хийхийг эсэргүүцэгчид болон хүлээн зөвшөөрөгчдийн хоорондын хэд хэдэн удаагийн зөрчил, мөргөлдөөний дараа сольж өөрчилсөн юм. 1903 онд Лондонгийн их сургууль, коллежуудаар олон ноход, ялангуяа бор зүсмийн ноход дээр цуврал туршилт, хагалгаанууд хийгдсэн юм. Үүнийг эсэргүүцэгчид 1906 онд хөшөөний эх хувилбарыг босгож тэрхүү үйл явдлыг хүчтэйгээр шүүмжилж байлаа.

Бор нохойн хөшөө

3 Жэймс Марион Симс (J. Marion Sims)

Жэймс Марион Симс бол орчин үеийн гникологи буюу эмэгтэйчүүдийн эмнэлзүйн эцэг бөгөөд 1840 онд анх төрөлтөөс үүдэлтэй давсаг, үтрээний өвчлөлийг эмчилсэн нэгэн юм. Мөн тэрээр Нью-Йорк хотод анхны эмэгтэйчүүдийн эмнэлгийг байгуулж, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан мэс ажилбарын аргыг олж нээсэн. Харин түүний хөшөө яагаад маргаан дагуулдаг вэ гэвэл тэрээр өөрийн эмчилгээний туршилтад олон тооны хар арьст боол эмэгтэйчүүдийг ашигладаг байсан гэх баримт хожим олджээ. Тэрээр мэдээ алдуулалтгүйгээр хагалгаа хийж байсан бөгөөд түүний туршилтаас болж нас барсан тохиолдлууд ч хэд хэд байдаг аж. Түүний эрдэм шинжилгээний ажил үнэлэгдэн Нью Йорк хотын цэцэрлэгт хүрээлэнд өөрийн хөшөөтэй болж байхад боол эмэгтэйчүүдийг хэн ч дурсаагүй юм. 1959 оноос энэхүү хөшөө маргааны бай болж эхэлсэн бөгөөд 2018 оны 4 сард хөшөөг буулгажээ.

Жэймс Марион Симс (J. Marion Sims)

4 Цэнхэр Мустанг

Цэнхэр Мустанг бол Денвер хотын олон улсын нисэх онгоцны буудлын гадаа байдаг 9.8м өндөр морины хөшөө юм. Морь улаан нүдтэй байх бөгөөд хөшөөг урласан Луй Жимэнэ/Америкийн уран барималч/ зэрлэг өрнөдийг бэлгэдэн энэхүү нүдийг хийсэн гэх боловч зарим хүмүүс үүнийг чөтгөр, хар шидийг илэрхийлдэг гэж үздэг. Хачирхалтай нь хөшөөг бүтээсэн Жимэнэ энэхүү ажлынхаа дараа ажлынхаа хэрэгсэлд дарагдан нас барсан юм. Жимэнэ энэ хөшөөнийхөө баримлын хувилбарыг хийгээд бүрэн дуусгаж чадаагүй бөгөөд хүү нь үргэлжлүүлэн дуусгаж 2008 онд хүлээлгэн өгчээ. Мөн л сөрөг хандлага, маргааныг удалгүй араасаа дагуулж эхэлсэн бөгөөд онгоцны буудлын хүн багатай хэсэгт шилжүүлэн байрлуулахыг шаардаж байв.

Цэнхэр Мустанг

5 Шээж буй торой

2017 оны 5 сард Алекс Гардега/Alex Gardega/ Нью-Йоркийн Уолл Стрийтэд байрлах зоригт охин болон том бухын хөшөөн дэргэд нэгэн торойн хөшөөг нэмж өгчээ. Бухын хөшөө 1985 оноос хойш тэрхүү гудамжинд байгаа бол зоригт охины хөшөөг 2017 оны эхээр байрлуулжээ. Зоригт охины хөшөөг урласан Кристэн Висбал хөшөөгөөрөө дамжуулан хүйсийн тэгш эрхийг сануулахыг зорьсон бол торойн хөшөөг босгосон Гардега "State Street Global Advisors"-ын хөрөнгө оруулалтаар санхүүжсэн учир зар сурталчилгаанаас өөр юу ч биш хэмээгээд охины хөшөөг эсэргүүцэн жижиг хөшөө босгосон нь шээж буй торой аж. Торойн хөшөөг фэминист үзэлтнүүд, эмэгтэйчүүдийн эрхийн бүлгэмүүд хүчтэй эсэргүүцсэн бөгөөд Гардега хөшөөг хулгайлна хэмээх сүрдүүлгээс 3 цагийн дараа хөшөөгөө өөрөө авч явсан байна.

Шээж буй торой

6 Карл Марксын хөшөө

Карл Марксыг Коммунизмын эцэг гэж үздэг бөгөөд түүний улс төрийн үзэл санааг Хятад зэрэг улсууд одоо ч судалж, хэрэгжүүлдэг. Карл Марксын хөшөө баруунд маргаан, зэвүүцэл эсэргүүцлийн аль алиныг нь төрүүлж байв. Германы Триер хотын төвд 4.5м өндөр Карл Марксын хөшөө байрлуулсан нь тэр ч бүү хэл Хятад улсаас бэлэг болгон өгсөн зэрэг нь барууныхны дургүйцлийг төрүүлэх эх үүсвэр болж байв. Хотын захиргаанаас 2 жилийн турш тус хөшөөг байлгах эсвэл нураах талаар маргалдсаны эцэст 2018 оны 5 сард хөшөөг авчээ.

Карл Марксын хөшөө

7 Эв нэгдлийн хөшөө

Бид бүрэн боссон хөшөөнүүдийн талаар л ярилцсан харин энэ удаагийн хөшөө бол баригдаж дуусаагүй байхдаа л маргаан дагуулсан юм. Энэтхэгт баригдаж байгаа 182м өндөр эв нэгдлийн хөшөө нь бүрэн дууссаныхаа дараа дэлхийн хамгийн өндөр хөшөө болох юм. Одоогоор Хятад дахь 153м өндөр Буддагийн хөшөө хамгийн өндөрт тооцогддог. Эв нэгдлийн хөшөөний эхний загварыг Энэтхэгийн анхны ерөнхий сайдын орлогч, эрх чөлөөний төлөө тэмцэгч  "Sardar Vallabhbhai Patel" гаргасан байна. Энэхүү хөшөө нь 200 сая еврогийн өртгөөр бүтэж байгаа бөгөөд ийм их өртгийг хөшөөнд зарцуулж байгаа нь шүүмжлэгчдийн анхаарлыг татаад байгаа юм. Мөн энэхүү хөшөөг босгох ажлыг улс төрийн зорилгоор ашиглаж байна хэмээн шүүмжилдэг.

Эв нэгдлийн хөшөө

8 Петра

2011  онд уран бүтээлч Марсел Валдорф Германы Дресдэн хотод шээж буй цагдаа эмэгтэйн баримал болох "Петра"-г нээснээр шуугиан тарьсан юм. Шалан дээр түүний шээсийг орлуулан цэлцэгнүүр тавьсан байдаг бөгөөд энэ баримлаараа тэрээр Марсел Лэйнманы урлагийн шагнал хүртэж 1000 еврогоор шагнуулжээ. Харин шүүмжлэгчид үүнийг бүх цагдаагийн ажилчдыг гутаан доромжилсон хэрэг гэж үздэг юм.

Петра

9 Аврагч Христийн дуураймал баримал

Бид Бразилийн Рио Де Жаниеро хот дахь аврагч Христийн агуу хөшөөг маш сайн мэднэ. Харин түүний 37м өндөр ихэр нь Перугийн Лимад байдгийг мэдэхгүй л болов уу. Энэ бол Перу улсын ерөнхийлөгч Алан Гарсиягийн 2011 онд ард түмэндээ барьсан бэлэг байсан бөгөөд хөшөөг Бразил инженертэй хамтарч 830.000 долларын өртгөөр бүтээжээ. Харин шүүмжлэгчид хөшөөг бүтээхэд гаргасан хэт их зардал болоод Гарсиягийн хөшөөний хуулбар бүтээдгийг нь хачин зуршил гэж үздэгтэй ч холбоотой.

Аврагч Христийн дуураймал баримал

10 Тэр

Тэр бол Адольф Гитлерийн сөхөрч суугаад залбирч буй хөшөө юм. Гитлер өөрөө маш их зөрчил, маргаан дагуулсан хүн учраас хөшөө нь ч мөн үүнээс зугтах аргагүй юм. Дэлхийн 2-р дайны үед 300,000 гаруй Еврейчүүд Польш дахь хорих лагерт ирсэн гэдэг бөгөөд энэхүү үйл явдалд зориулан уг хөшөөг Польшийн Варшав хотод 2012 онд босгосон билээ. Еврейчүүд мэдээж хөшөө босгохын эсрэг байр суурьтай байсан бөгөөд Нацистуудын гарт үрэгдсэн еврейчүүдийн гэр бүлийнхэн бүр ч эмзгээр хүлээн авч байв.

Тэр

20
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()