Сурталчилгаа (15)
Хаах

Шүршүүрт орохдоо бидний гаргадаг алдаа!

2018-10-15, 17:12
4,442

Статистикаар бол хүн ойролцоогоор амьдралынхаа 1.5 жилийг ариун цэврийнхээ өрөөнд өнгөрөөдөг гэнэ. Харин амьдралынхаа турш шүршүүрт орсон хугацаагаа тооцвол 6 сар болно гэсэн гайхмаар тоо гарчээ. Ийм хэмжээний урт хугацааг зарцуулдаг ч бидний ихэнх нь энгийн хэрнээ эрүүл мэндэд хортой алдаа гаргаж байгаагаа төдийлөн сайн мэддэггүй. Иймд бидний хүргэх дараах 12 зүйлийг мэдэж авснаар та хойшдоо дахин алдаа гаргахгүй...

Шүршүүрт орохдоо бидний гаргадаг алдаа!

1 Дасгал хийснийхээ дараа заавал шүршүүрт ор

Дасгал хийсний дараа шүршүүрт орохгүй байхыг зарим хүмүүс илүүд үздэг. Харин энэ нь тун буруу шийдвэр аж. Учир нь их хөлрөх үед хүний биен дээр асар олон тооны бактери үүсдэг бөгөөд тэдгээрийг даруй угааж арилгахгүй бол төрөл бүрийн арьсны өвчин тусч болох аж. 

Дасгал хийснийхээ дараа заавал шүршүүрт ор

2 Хөлнийхөө үсийг шүршүүрт орсны дараа хусах

Шүршүүрт орсны дараа хөлийн үсээ хуссанаар таны арьс эмзэгшиж, улайх болно. Ингэснээр арьс тань хэт мэтрэмтгий болох бөгөөд үүний буруутан нь та юм шүү.

Хөлнийхөө үсийг шүршүүрт орсны дараа хусах

3 Шууд халуун усанд орох

Хүн усанд орж байхдаа хэр зэрэг өндөр температуртай усанд орж байгаагаа тэр болгон анзаардаггүй. Хэт халуун усанд орсноор таны арьсны хэвийн нөхцөл алдагдах болно. Харин дараа нь арьс улайх, хорсох, загатнах, хуурайших зэрэг шинж тэмдэг илэрч байвал арьс тань эмзэгшиж хэт хуурайшсан байна гэсэн үг.

Шууд халуун усанд орох

4 Өдөр бүр үсээ угаах

"Үс тослогтож гялалзаад байна" гэх шалтгаар хүмүүс үсээ өдөр бүр угаадаг. Энэ нь маш буруу юм. Хуйхнаас ялгарч буй өөрийнх нь тослогийг үсэндээ шингээж, тослогийг тэнцвэржүүлэх нь чухал байдаг. Эс бөгөөс өдөр болгон үсээ угааснаар хуйх хуурайшиж, хагтах, үс салаалах зэрэг сөрөг үр дүнд хүрдэг.

Өдөр бүр үсээ угаах

Мөн шампунь, ангижруулагч зэрэг нь таны үсэн дэх хэрэгцээтэй бактеруудыг үгүй хийснээр халзралт явагдах болно. 

5 Урт үсийг алчуураар боох

Бас нэгэн түгээмэл алдаа. Үсээ угааж дуусангуутаа алчуураар чанга боох нь үсийг гэмтээхэд хүргэдэг. Үснээс дусах усыг зөөлөн дарж аваад үсээ өөрөөр нь хатаагаарай, алчуураар бүү боо.

Урт үсийг алчуураар боох

6 Шүршүүрний толгойг цэвэрлэх

Цэвэрлээгүй удсан шүршүүрийн ус шүршдэг хэсэгт нь хүний уушгийг гэмтээдэг бактери үүсдэг аж. 

Шүршүүрний толгойг цэвэрлэх

7 Савангийн тавиурыг зөв ашиглах

Доороо ус тогтсон савангийн тавиур дээр ч мөн бактери асар хурдан үрждэг байна. 

Савангийн тавиурыг зөв ашиглах

8 Татуургаа шүршүүрт үлдээх

Сахал болон биеийн үс хусдаг татуургыг чийгтэй бус хуурай орчинд байлгаснаар төрөл бүрийн бактери үүсэхээс гадна ир нь мохохоос сэргийлнэ. 

Татуургаа шүршүүрт үлдээх

9 Нэг алчуураа олон хэрэглэх

Нэг алчуурыг угаалгүй олон дахин хэрэглэх нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Учир нь та биеэ арчих бүрд алчууран дээр үхэжсэн арьс үлддэг байна. АНУ-ын биологич Филип Тирно(Philip Tierno) алчуураа гурван удаа хэрэглээд угааж байхыг зөвлөжээ.

Нэг алчуураа олон хэрэглэх

10 Шүршүүрт орсны дараа шууд ваннаа цэвэрлэх

Шүршүүрт орох бүртээ ваннаа цэвэрлэснээр та төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх болно. 

Шүршүүрт орсны дараа шууд ваннаа цэвэрлэх

11 Бие угаагчаа хатааж байх

Бие угаагч хөвсгөр порлон байнга чийгтэй орчинд байдаг тул нян бактери үржих таатай орчин болдог. Асар их нян хуримтлуулсан зүйлээр та биеэ угааж, цэвэрхэн болох нь юу л бол. Тиймээс усанд орсныхоо дараа порлоныхоо усыг сайтар шавхаж хатаагаад, угаалгын өрөөнөөс өөр хуурай орчинд хадгалж байгаарай. 

Бие угаагчаа хатааж байх

12 Хөлийг угаахгүй орхих

Хөлийг мөөгөнцөр, нянгаас хамгаалахын тулд байнга угааж, цэвэрлэх ёстой. Саван, скраб ашиглан сойз, бие угаах порлоноор үрж угаана,. Ялангуяа хөлийн хурууны завсрыг сайтар угаагаарай. Дараа нь хуурай болтол нь арчина.

Хөлийг угаахгүй орхих

21
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()