Сурталчилгаа (15)
Хаах

Малайз луйварчны хэрээс хэтэрсэн тансаглал

Хэвлэлийнхэн Малайзын иргэн, эдийн засагч Жо Лоу(Jho Low)-г "Азийн Гэтсби" гэж нэрлэх болжээ. Учир нь тэрбээр очсон газар бүртээ мөнгийг ус шиг урсган тансагладаг аж. Энэ нь ч олон хүмүүсийг түүнд анхаарлаа хандуулахад нөлөөлсөн бөгөөд тэрбээр Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio), Брэдли Купер (Bradley Cooper) тэргүүтэй алдартнуудтай найзууд болоод амжсан байна. Гэвч өдгөө Жо Лоу Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд түүний нэр олон тэрбум ам.долларын луйврын хэрэгт холбогдоод байгаа юм. Хэрвээ Жо Лоу гэж хэн болохыг мэдэхийг хүсч байгаа бол үргэлжлүүлэн уншаарай.

Малайз луйварчны хэрээс хэтэрсэн тансаглал

Жо Лоугийн жинхэнэ нэрийг Лоу Тэк Жо(Low Taek Jho) гэдэг бөгөөд тэрбээр өдгөө 36 нас хүрч байгаа аж. Тэрээр Английн алдарт "Harrow" их сургуулийг бизнесийн чиглэлээр төгссөнийхөө дараагаар төрөлх Малайздаа эдийн засагчаар ажиллах болжээ. Жо Лоугийн гэр бүл Малайз, Сингапур зэрэг орнуудад үл хөдлөхийн бизнес эрхэлдэг чинээлэг гэр бүл байсан бөгөөд Лоу удалгүй Малайзын төрийн хөрөнгө оруулалттай "1МDB" компаний зөвлөх болсон байна. 

Жо Лоу Нью-Йорк хотод 2007 оноос эхлэн амьдрах болсон бөгөөд нүүж ирсэн цагаасаа эхлэн мөнгийг баруун солгойгүй цацах болжээ. Тэрээр нэг долоо хоногийн дотор 100 сая ам.доллараар дэлхийн хамгийн том дуу бичлэгийн студи, 85 сая ам.доллараар хувийн онгоц, 230 сая ам.доллараар казино, 100 сая ам.доллараар дарвуулт усан онгоц авч байсан гэдэг. Энэ нь ч Нью-Йоркын дээдсийн хүрээллийнхний анхаарлыг татаад зогсоогүй олон алдартнууд Жотой найзууд болоход хүргэжээ.

Үүгээрч зогсоогүй Жо Лоу өөрийн кино студийг нээж Леонардо Ди Каприогийн тоглосон "Wolf Of Wallstreet"-г санхүүжүүлж киноны гол продюсер болсон байна. 

Жо Лоу мөн Ким Кардашианд 11 сая ам.долларын үнэтэй цагаан өнгийн "Ferrari" машин, Леонардо Ди Каприод 9 сая ам.долларын үнэтэй Пиккасогийн зураг бэлэглэж байсан аж. 

Тэрээр загвар өмсөгч Миранда Керр(Miranda Kerr), Парис Хилтон(Paris Hilton) нартай үерхэж байсан бөгөөд тэдэнтэй байх хугацаандаа 500 сая ам.доллар зарцуулсан гэх албан бус баримт байдаг.

Харин 2018 оны хоёрдугаар сараас түүнийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн юм. Учир нь түүний зөвлөх хийдэг Малайзын засгийн газрын эзэмшлийн "1MBD" компаниас асар их хэмжээний хөрөнгө алдагдсан бөгөөд Жо Лоуг тус компанийн сангаас 5 хүртэлх тэрбум ам.доллар луйвардсан хэмээн үзэж байгаа юм. Өдгөө Жо Лоу сураггүй болоод байна. Түүнийг Хятадын нутаг дэвсгэр дээр байгаа гэж үзэж байгаа боловч зарим нь түүнийг АНУ-д мөнгөө ашиглан өөр хүний дүрд хувиран амьдарч байгаа гэж таамаглаж байгаа аж. 

40
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()