Цусны бүлгийн тухай та юу мэдэх вэ?

2018-10-16, 15:32
12,367

Бид бүгд хүний биеийн цусны эргэлт болоод эргэлтийн систем асар төвөгтэй зүйл гэдгийг мэддэг. Тийм ч учраас бид өөрсдийн цусны бүлгийг мэдэж, зүрхний үйл ажиллагаандаа илүүтэйгээр санаа зовинох хэрэгтэй юм. Гэвч олон хүмүүс өөрсдийн бие дэх нөөц бололцоог хангалттай сайн мэддэггүй.

Цусны бүлгийн тухай та юу мэдэх вэ?

  • Насанд хүрсэн хүний бүх цусыг сорохын тулд 1.120.000 шумуул шаардагдана.
  • Цусыг эргэлдүүлэхийн тулд зүрх нэг шахалтаар 9м гаруй урттай цусны урсгал гаргах боломжтой.
  • Хүн зүрхний цохилтгүйгээр ч амьдарч чадна. 2012 онд эмч нар 55 настай Грег Левис/Craig Lewis/-ийн биед зүрхний цохилтгүйгээр зөвхөн цусны эргэлтийн тусламжтайгаар амьдрах боломжийг олгох төхөөрөмж суулгаж өгчээ.
  • Стан Ларкин/Stan Larkin/ шилжүүлэн суулгах зүрхээ хүлээж 555 хоног амьд байжээ. Түүний өөрийнх нь зүрх үүргэвчиндээ авч явдаг төхөөрөмжөөр солигдсон юм. Тэрээр сагсан бөмбөг ч төвөггүй тоглож чаддаг байжээ.

  • Хүний биед 25 хоногт эргэлдэх бүх цусыг нийлүүлбэл ойролцоогоор дунд хэмжээний усан сантай тэнцэнэ.
  • Хүмүүс цусныхаа 40%-ийг алдсан ч амьд байх боломжтой. Тэгсэн ч мэдээж цус сэлбэх шаардлагатай. 
  • Зүрхний шигдээсийн 21% нь даваа гарагт тохиолддог байна. Учир нь долоо хоног эхлэхэд стрессийн дааврууд ихээр ялгарснаар цус харвалт ихэсдэг ажээ.
  • Бидний зүрх бидний сэтгэлийн хөдөлгөөнд нөлөөлдөг. Эрдэмтэд энэхүү санааг шинээр зүрх шилжүүлэн суулгуулсан залуу дээр туршиж үзэхэд хагалгааны дараа түүний оюун ухаан, мэдрэмж, үйлдлүүд ер бусын байдлаар өөрчлөгдсөн байжээ.
  • Зүрхний шигдээсийн эрсдэлийг багасгахын тулд өглөө эртлэн босч, оройн ачааллаа багасгах хэрэгтэй.
  • Кокосны ус нь цустай ижил найрлагатай учраас цусны сийвэнг нөхөж чаддаг.
  • Цусны бүлэг салалтын шалтгаан байж болно. Эрдэмтэд гэр бүлийн гишүүдийн цусны төрөл болон салалтын хувь хэмжээ хоорондоо холбоотой гэдгийг олж мэджээ. Тиймээс хамгийн хүчирхэг хосуудын хувьд аль аль нь 1-р бүлгийн цустай байдаг. Салахаар шийдсэн хосуудын ихэнх нь 2-р бүлэг+4-р бүлгийн цустай хос  эсвэл 2-р бүлэг+1-р бүлгийн цустай байсан аж.

  • Цусны бүлэг нь бидний эрүүл мэндэд нөлөөлдөг. 1 –р бүлгийн цустай хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчилдөггүй боловч арьсны хорт хавдар, таргалалтад илүү өртөмтгий байдаг.
  • 2-р бүлгийн цустай хүмүүс цусан дахь холестерины түвшиндөө анхаарал хандуулах хэрэгтэй. Тэд зүрхний титэм судасны өвчинд өртөх эрсдэлтэй байдаг.
  • Харин 3-р бүлгийн цустай хүмүүс чихрийн шижин, нойр булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал өндөр.  
  • 4-р бүлгийн цустай хүмүүс санах ой, анхаарал төвлөрүүлэх чадвартаа анхаарч байх хэрэгтэй. Энэ төрлийн өвчлөлөөр өвдөх магадлал бусад бүлгийн цустай хүмүүсийнхээс даруй 82% өндөр байдаг.

  • Цусны бүлэг дээр суурилсан хоолны дэглэмийг барих хэрэггүй. Торонтогийн их сургуулийн эрдэмтэд хүн бүрийн цусны бүлгээс хамаарч тусгай хоолны дэглэм барих хэрэгтэй хэмээн судалгаа гаргасан ч энэ нь үр дүнгүй нь нотлогдсон юм.
  • Японд цусны бүлэг бүрт зориулан төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тусгай үйлдвэрүүд байдаг.

  • Тамирчны гүйцэтгэл цусны төрлөөс хамаардаг. 2017 онд хийсэн судалгаагаар 1-р бүлгийн цустай хүмүүс бусад төрлийн цустай хүмүүсээс илүү тэвчээртэй, хүчтэй байдаг нь тогтоогджээ. Гэхдээ 1-р бүлгийн цустай байлаа ч байнга дасгал хөдөлгөөн хийхгүй бол ямар ч үр дүнгүй гэдэг нь тодорхой.

  • Бидний зан чанар бидний цусны бүлгээс хамаардаг. Эрдэмтэд хүмүүсийн зан төлөв болон тэдний цусны бүлгийн хоорондын холбоог тогтоосон байна. Японд цусны бүлэг нь хүний зан чанар, ажил хөдөлмөр, хувийн харилцаанд нөлөөлдөг гэдэгт итгэдэг.

16
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()