Сурталчилгаа (15)
Хаах

Хүүхэд нас нь хүнд өнгөрсөн хүмүүсийн давуу талууд

"Хүнд хүүхэд нас" гэдэг ойлголт хүн бүрийн айдсыг төрүүлэм, байж боломгүй зүйл мэт санагддаг байх. Харин сэтгэл судлаачид хүүхэд насанд хүнд амьдрал туулахын зөвхөн сөрөг талыг л ажиглаж, анхаарал хандуулдаг бөгөөд давуу талыг нь огтхон ч анзаардаггүй байна. Үүнд: сэтгэл зүйн дарамт, өөртөө итгэлгүй байдал гэх мэт багтана. Харин хэсэг бүлэг эрдэмтэд энэхүү байдлыг эерэг талаас нь харахыг хичээсэн бөгөөд түүнийхээ ачаар хэд хэдэн давуу талыг нь олж харж чаджээ. Ингээд “хүндхэн хүүхэд нас”-ыг туулсан хүмүүсийн давуу талыг сонирхоцгооё.

Хүүхэд нас нь хүнд өнгөрсөн хүмүүсийн давуу талууд

1 Зохион бүтээх тал дээр авьяастай байдаг

Бага байхдаа хүндхэн амьдралыг туулсан ч насанд хүрмэгцээ нэр алдарт хүрсэн хүмүүсийн түүхийг бид сайн мэддэг. Калифорнийн судлаачид урлагийн салбарын 234 хүнээс \хөгжимчин, бүжигчин, жүжигчин, зохион бүтээгч, дуучин\ тэдний хүүхэд насны талаар судалгааг авсан бөгөөд хэр зэрэг хүнд байсныг нь 3 хэсэгт ангилсан байна. 

Хамгийн хүнд хүүхэд насыг өнгөрүүлсэн хүмүүс илүү айдастай, ичимхий байсан гэнэ. Гэхдээ тэд урлагийн тал дээр санаа зовох зүйлгүй байж, өөрийгөө бүхэлд нь урлагт зориулж чадаж байжээ. Урлаг тэдэнд өөрийн амьдралыг сайн тал руу хөгжүүлэх эрч хүчийг хайрладаг байна.

Эдгээр хүмүүсийн зөгнөн мөрөөдөх, фантастик сэтгэлгээ зэрэг маш сайн хөгжсөн учир амжилтанд хүрэхдээ хурдан байдаг байна. “Ямар нэгэн зовлон үзээгүй хүн, энгийн модтой адил” хэмээн сэтгэл судлаач Ян Морган Крон хэлж байжээ. Түүний үзэж байгаагаар зовлон үзээгүй хүнтэй харьцахад сонирхолгүй байдаг гэжээ.

Зохион бүтээх тал дээр авьяастай байдаг

2 “Хурдан стратеги”-тай байдаг

Эрдэмтдийн ажигласнаар хүүхэд насыг хүндхэн өнгөрүүлсэн хүмүүс амьдралд илүү “хурдан стратеги”-тэйгээр ханддаг байна. Өөрөөр хэлбэл, “өгвөл-ав, зодвол-зугт” гэсэн арга барилыг хэрэгжүүлдэг гэсэн үг. Тэд болж буй нөхцөл байдалд "одоо цагаар" ханддаг бөгөөд бага зэрэг хүлээсэн бол илүү ихийг авах боломжтой гэдгийг ойлгодоггүй байна.

Жишээлбэл: Хүүхдүүдийн өмнө зефир тавиад "Хэрвээ 15 минут идэхгүй хүлээвэл дахин өгнө. Харин хүлээж чадахгүй идчихвэл дахин юу ч өгөхгүй” гэж хэлсэн байна. Харин дундаж орлоготой, хэвийн гэр бүлд өссөн хүүхдүүдийн ихэнх нь 15 минут хүлээж, үүнийгээ цор ганц зөв шийдвэр гэдэгт итгэлтэй байлаа. Гэтэл тааруухан гэр бүлд өссөн хүүхдүүдийн хувьд томчууд бодлоо өөрчлөхөөс өмнө зефирийг шууд идсэн нь дээр гэж үзсэн байна.

“Хурдан стратеги” нь өсвөр насны хүүхдүүдийг эрт бэлгийн харилцаанд орох, эрт гэр бүл зохиоход нөлөөлдөг аж. Учир нь тэдний хувьд ирээдүйн амьдрал нь үргэлж аюултай мэт санагддаг. Харин тодорхой бус байдалд “хурдан стратеги”-ийн ачаар тэд аюулаас аврагдаж чаддаг.

“Хурдан стратеги”-тай байдаг

3 Дасан зохицохдоо хурдан

Таагүй орчинд өсөж байгаа хүүхдийн сэтгэл санаа стресст амархан дасан зохицож эхэлдэг байна. Үүний ачаар тэд аливаа өөрчлөлтөд амархан дасан зохицож, ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө авч гарч чаддаг болдог. Юта мужийн Их Сургуулийн профессор Брюс Эллис/Bruce Ellis/ эдгээр хүмүүсийг “чухал болон чухал бус зүйлийг ялгах чадвар илүү хөгжсөн байдгаас гадна зөвхөн чухал зүйлд анхаарал хандуулдаг чадвартай” болохыг тогтоосон байна.

Эллисийн хамтрагч Жан Мари Бьянка/Jean-Marie Bianchi/гийн ажигласнаар энэ төрлийн хүмүүсийн “харьцангуй сэтгэлгээ нь маш сайн хөгжсөн болохыг тогтоож, аливаа зүйлсийн хоорондын уялдаа холбоог нарийн гарган, байж болох бүхий л боломжуудыг тооцоолдог” болохыг харжээ.

Жишээлбэл: Хоёр хүнд аль алинд нь тоглоомын буруу заавар өгсөн гэж бодъё. Хангалуун гэр бүлд өссөн хүүхэд удаан хугацааны туршид зааврын дагуу ажиллахыг хичээнэ. Учир нь тэр үргэлж заавраар амьдарч сурсан. Харин таагүй гэр бүлд өссөн хүүхэд зааварт баригдахгүйгээр эрсдэлээс үл айж, өөрийн бодлоор тоглох болно. Тэдгээр хүүхдүүд  нөхцөл байдлаас хамаарч заавар өөрчлөгдөж болохыг мэддэг байна.

Дасан зохицохдоо хурдан

4 Эрсдэлийг хялбархан мэдэж чадна

Эрсдэл, аюулыг мэдрэхэд бидэнд норадреналин/norepinephrine/ хэмээх даавар ялгардаг. Энэ нь биднийг ямар нэгэн санаандгүй нөхцөл байдалтай учрах үед ялгардаг даавар юм. Сэтгэл судлаач Юан Робертсон/Jan Robertson/-ы судалгаанаас харахад норадреналин дааврын тэнцвэртэй хэмжээ нь тархинд сайн нөлөө үзүүлж, ой тогтоолтыг сайжруулж, аливааг сурах чадварыг хөгжүүлдэг гэнэ. Таагүй хүүхэд насыг өнгөрүүлсэн хүмүүс бусдаас илүү хурдан аюулыг мэдэрдэг бөгөөд мэдэрсэн даруйдаа хэрхэн аюулаас аврагдах талаар бодож эхэлдэг.

Тиймээс бага зэргийн стресс эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. Үүнээс гадна стрессийн ачаар өсвөр насны охидын бойжилт хурдан явагддаг болохыг Стэнфордын Их Сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Эрсдэлийг хялбархан мэдэж чадна

5 Ой тогтоолт сайтай болж, бусдыг маш сайн ойлгодог

Техасын Их Сургуулийн эрдэмтэн Чирааг Миттал/Chiraag Mittal/ “Таагүй нөхцөл байдалд өссөн хүүхдүүдийн ой тогтоолт илүү сайн байдаг” гэжээ.  Ялангуяа хэрэггүй мэдээлэл хурдан устаж, хэрэгтэй мэдээллээр солигддог байна. Гэхдээ энэ төрлийн хүүхдүүд өөртэй нь муухай харьцаж байсан хүмүүсийн талаар хамгийн түрүүнд санадаг.  Энэ нь өөрийгөө ирээдүйд хамгаалахад тусалдаг аж.

Хүндхэн хүүхэд насыг өнгөрүүлсэн хүмүүс бусдыг ойлгож, сэтгэл санаагаар дэмжиж, тайвшруулахдаа сайн байдаг. Тэд гайхалтай сэтгэл судлаачид болж чадна.

Ой тогтоолт сайтай болж, бусдыг маш сайн ойлгодог

Хүүхэд насны таагүй дурсамжаа хэрхэн мартах вэ?

Бид өөрийн өнгөрсөн амьдралыг өөрчилж чадахгүй ч өөр өнцгөөс харж болно. Хүүхэд насаа хүндхэн өнгөрүүлсэн хүмүүсийн нэг сул тал нь сайхан ирээдүй байдаг гэдэгт итгэдэггүй явдал юм. Өөрийнхөө хүүхэд насыг үзэн ядаж, өөрийн бүхий л азгүйдэлд өнгөрсөн амьдралаа буруутгахын оронд сайхан зүйлсийг бодож, бүхнийг шинээр эхлэх нь зүйтэй.

Сэтгэл судлаач Юан Морган эмчилгээнийхээ үеэр нэгэн өвчтөнг өөрийн амьдралын түүхийг ярихыг хүсжээ. Мэдээж, өвчтөн өөрийгөө хохирогч мэтээр ярьсан нь тодорхой. Ингээд өвчтөнийг ярьж дууссаны дараа Юан эмч хохирогчийг сая ярьсан түүхдээ өөрийгөө хохирогч биш баатар нь байсан мэтээр ярьж өгөхийг түүүнээс хүсжээ. Харин өвчтөн “Энэ зүйл боломжтой гэж үү” хэмээн үл итгэсэн байдалтай асуухад Юан эмч "Мэдээж боломжтой" хэмээн хариулсан юм.

Энэ мэтчилэн өөрийн өнгөрсөн амьдралын таатай сайхан хэсгийг дурсаж, муу зүйлээ өөр өнцгөөс харах хэрэгтэй.

30
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()