Ta бид өөрсдөө ч мэдэлгүй эдгээр зүйлээс харшилтай болдог!

2018-10-18, 16:41
3,543

Судалгаагаар нийт насанд хүрэгчдийн 30%, хүүхдүүдийн 40% нь ямар нэг зүйлээс харшилтай байдаг нь батлагджээ. Бид хоол хүнс, тэжээвэр амьтан, тоос тоосонцор, ургамлын харшлууд байдгийг сайн мэддэг ч огт сонсож байгаагүй, сонин зүйлсээс харшлах нь байдаг. Жишээ нь:

Ta бид өөрсдөө ч мэдэлгүй эдгээр зүйлээс харшилтай болдог!

1 Өмдний товч

Хэрвээ та төмрөөс харшилтай бол гар утастай ижил өмдний төмөр товч ч мөн харшлах болно. Төмөр товч арьсанд хүрснээр загатнуулж, тууралт үүсгэдэг. Хэрвээ та төмрийн харшилтай бол цамцаа өмдөндөө хийх зэргээр өмднийхөө товчийг аль болох арьсандаа хүргэхгүй байхыг хичээгээрэй.

Өмдний товч

2 Мах

Махны харшил гэж байдаг. Багахан мах идэхэд л хамар тань битүүрч, ойр ойрхон найтааж, арьс тань загатнаж, бөөлжис хүрнэ. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрдэг бол махны харшилтай байж магадгүй юм. Энэ харшил нь хэдэн ч настай хүнд тохиож болно. 

Мах

3 Зохиомлоор тарьж ургуулсан жимс

Алим, киви, тоор гэх мэт зохиомлоор тарьж ургуулдаг жимснүүдийг идэхэд уруул тань хавдаж, хоолой хорсон загатнадаг бол танд харшилж байна гэсэн үг. Ийм харшил бага насны хүүхдэд тохиолдох нь бага бөгөөд харин өсвөр насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог.  

Зохиомлоор тарьж ургуулсан жимс

4 Нарны туяа

Нарны харшилтай байхаас илүү муухай зүйл хаана байх билээ? Наранд гарах төдийд л арьс загатнаж, улайж, наранд түлэгдэх шинж илэрвэл та нарны харшилтай болсон байж магадгүй юм. Дээрх шинж тэмдгүүд арилахгүй удвал мэргэжлийн эмчид хандаарай.

Нарны туяа

5 Ус

Усны харшил гэж байдгийг сонсоход аймар байгаа биз? Ийм харшил эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд их тохиолддог. Дусал ус л арьсанд хүрэх төдийд тэвчихийн аргагүй загатнаж, хорсож, тууралт гарах болно.

Ус

6 Гар утас, таблет

Өнөө үед ухаалаг утас, таблетгүйгээр бид амьдралаа төсөөлөх аргагүй болоод байна. Гэвч зарим хүмүүс металл, төмөр зэрэг зүйлсээс харшилтай учраас дээрх технологиудыг ашиглаж чаддаггүй. Ийм харшилтай хүмүүсийн арьс улайж, загатнаж, чих, хацрын арьсан дээр тууралт гардаг байна. Хэрвээ танд ч гар утас, таблетаа хэрэглэхэд ийм шинж тэмдэг илэрч байвал хэрэглээгээ багасгах, чанга яригч ашиглах зэргээр шийдээрэй.

Гар утас, таблет

7 Дасгал

Хачин сонсогдож байгаа байх л даа. Гэвч ийм харшил үнэхээр байдаг бөгөөд бие организм хоолноос уургийг ялган авч өөртөө шингээж чадахгүй байх бөгөөд дасгал хийхэд биеийн хэм ихсэж, амьсгаа дээрдэж, хоолой хорсох шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ та ийм харшилтай бол яах ёстой вэ? Йог гэх мэт илүү тайван байдалд хийж болох дасгал сургуулилтыг сонгон хичээллээрэй. Мөн уургаар баялаг хүнснээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа дасгалын өмнө.

Дасгал

8 Хөлс

Халуун нартай өдөр хөлрөх үед арьс харшилж, загатнаж, улайж эхэлнэ. Ийм төрлийн харшлыг "cholinergic urticaria" гэж нэрлэдэг бөгөөд биеийн хэм багасаж, сэрүүцсэн үед харшлын шинж тэмдэг арилдаг. 

Хөлс

9 Гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн

Химийн найрлагатай тос, лосьон зэргээс харшлах харшил элбэг байдаг. Яг ямар найрлагаас харшилж байгаагаа мэдэхгүй байвал мэргэжлийн эмчид үзүүлэн сорил тавиулаарай. Мөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ солихыг зөвлөж байна.

Гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн

10 Угаалгын бодисууд

Угаалгын бодисуудаас харшлах явдал элбэг тохиолддог. Тодорхой тооны угаалгын бодисыг арьсандаа хүргэх төдийд, тэр ч бүү хэл  тухайн бодисоор цэвэрлэсэн хувцас, ор дэрний даавууг арьсандаа хүргэх төдийд л харшилж, арьс улайж, загатнах болно.

Угаалгын бодисууд

11 Цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд

Өмнөх угаалгын бодисуудтай адил харшил үүсгэдэг тодорхой ахуйн бодисууд гэрийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. Ийм харшилтай бол тухайн бүтээгдэхүүн арьсанд хүрэх төдийд улайж, загатнана.

Цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд

12 Ноос

Ноос, сүлжмэл материалтай хувцас өмсөхөд арьс угаасаа загатнадаг гэж л бид боддог. Тиймдээ ч хүмүүс ноосны харшилтайгаа мэддэггүй бөгөөд ланолин буюу хонины ноосонд агуулагддаг зунгагаас харшлах явдал элбэг тохиолддог байна. Ланолин нь мөн зарим төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд орсон байдаг учир найрлагыг нь заавал харж байгаарай.  

Ноос

13 Савхи

Энэхүү жагсаалтад орсон хувцасны материалуудын бас нэг нь савхи юм. Ийм төрлийн харшилтай бол танд савхин хүрэм өмсөж, савхин материал арьсандаа хүргэх төдийд л арьс загатнаж, хорсож, улайх шинж тэмдэг илэрнэ.

Савхи

14 Гоёл чимэглэл

Гар утасны материал төмрөөс харшилтай хүмүүс байдаг талаар өмнө нь дурдсан. Үүнтэй адил төмөр ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт зүүхэд тухайн хэсгийн арьс улайж, тууралт гарч, загатнаж байвал та төмрийн харшилтай гэсэн үг.

Гоёл чимэглэл

15 Ном

Номонд дурлагсдын хувьд шинэхэн хэвлэсэн, будаг нь ханхалсан номын үнэр диваажин шиг л санагддаг бол зарим хүмүүст энэ үнэр хамрыг нь битүүрүүлж, толгойг нь өвтгөдөг байна. Хэрэв та тоосонцорт мэдрэмтгий, харшилтай бол цаасан бус электрон номууд уншиж байгаарай.

Ном

Харин танд эдгээр төрлийн харшлын аль нэг нь бий юу? Хэрвээ тийм бол бидэнтэй хуваалцаж, сэтгэгдэл бичээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()